Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Кисэносато зодог тайлах аюулаас мултарч чадав уу

3 аварга гурвуулаа эхний 5 өдөр унаагүй нь 1989 оны Хаврын тэмцээнээс хойш 29 жилийн дараа тохиолдож байгаа явдал.


Японы мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээний эхний 5 хоног өндөрлөлөө. Аки башёгийн гол онцлог бол мэдээж ёкозүна Кисэносатогийн эргэн ирэлт болон зодог тайлах эсэх. Мөн сэкивакэ Митакэүмигийн озэки цолны төлөөх анхны дайралт билээ. Энэ хоёр бөх хоёулаа башёгийн эхний 5 өдрийг ямар ч шарх сорвигүй, бүрэн бүтэн даван туулсан нь Намрын тэмцээнийг улам сонирхолтой болгож байна. Тэднээс гадна Хакүхо, Какүрюү аваргууд, озэки Такаясү, маэгашира Хокүтофүжи, Ёшиказэ гээд нийт 7 бөх 5 даваатай башёг тэргүүлж байна. 

3 аварга гурвуулаа эхний 5 өдөр унаагүй нь 1989 оны Хаврын тэмцээнээс хойш 29 жилийн дараа тохиолдож байгаа явдал. Хаккакү ояката “Кисэносато эргэн ирсний ач” гэж ярьсан бол ёкозүна Какүрюү “Бүгд ялж байгаа болохоор тун өрсөлдөөнтэй башё болох нь гэж бодож байна” гэж хэлсэн. Ганц унаатай 4 бөхийн дотор озэки Гоэйдо байна гэхээр Намрын тэмцээний сүүлийн хэсэг хэн ч урьдчилан таахын аргагүй болох нь ойлгомжтой. Кадобан озэки Точиношин хэдийнэ 2 уначихаад байгаа ч аварга, арслангуудаас унагааж, тааврыг будилуулах нь тодорхой. 

Найман башё барилдаагүй ёкозүна Кисэносато 5 даваад байгаа ч жинхэнэ эргэн иржээ гэж хэлэхэд хэцүүхэн барилдаж байгаа. Тэмцээний гурав дахь өдрөөс эхлээд л сандарч тэвдэн, дохёны захад үхэн хатан үзэлцэж байгаад ямар ч гэсэн давсаар байна. Ордонд ирсэн үзэгчид түүний үсэрч харайж байгаа цирк сүмог хараад сэтгэл догдлон, санаа зовж, өндөлзөн хашгарч сууна. Ид барилдаж байх үедээ ч эхний 5 дахь өдөрт заавал унадаг хуучтай байсан Кисэносато 5-0 байгаа нь зодог тайлах аюулаас мултарлаа гэсэн үг.  Гэхдээ түрүүлэх өрсөлдөөнд орохгүй болов уу. Хурдхан шиг 8 ялж, стресснээсээ салчихвал харин аварга хүн шиг барилдаад эхэлж магадгүй юм. 

Өөр нэгэн гол баатар Митакэүми дээд зиндааны хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй бөх болоод байгаа. Түүнийг дохёнд гарахад нэрийг нь бичсэн хуудас олноор гарч ирэн, фэн клуб нь тун зохион байгуулалттай дэмжицгээж байна. Озэки болоход 11 даваа түүнд хэрэгтэй. Одоо 5 давчихсан байгаа гэхээр дээд томчуулаас 2-3-ыг нь унагаах шаардлагатай. Өчигдөр озэки Точиношинийг тун хялбархан давж байгааг харахад асуудал байхгүй шинжтэй. Ер нь озэки болох гээд сандарсан шинжгүй байгаа нь түүний том давуу тал. Ирэх башёд Точиношинтэй цол солилцох шинж бүрдээд байгаа. Ёкозүна, озэки нар сайн барилдаж байгаа тул тэмцээний сүүлийн хагас ойрд үзэгдээгүй томчуудын халуун өрсөлдөөн гарах нь. 

Дээд зиндаа

 Зүүн

Цол

Баруун

Какүрюү 5-0

Ёкозүна

Хакүхо 5-0

Кисэносато 5-0

Ёкозүна

 

Гоэйдо 4-1

Озэки

Такаясү 5-0

 

Озэки

Точиношин 3-2

Митакэүми 5-0

Сэкивакэ

Ичиножёо 2-3

Тамаваши 0-5

Комүсүби

Такакэйшёо 1-4

Икиой 0-5

М 1

Кайсэй 2-3

Ютакаяма 0-5

М 2

Чиёотайрюү 0-5

Шёодай 2-3

М 3

Эндо 1-4

Чиёонокүни 1-4

М 4

Аби 3-2

Миёогирюү 3-2

М 5

Асанояма 4-1

Кагаяки 2-3

М 6

Ооношёо 2-3

Шёохозан 3-2

М 7

Точиоозан 2-3

Такарафүжи 1-4

М 8

Котошёогикү 3-2

Хокүтофүжи 5-0

М 9

Дайшёомарү 2-3

Аойяма 0-5

М 10

Дайэйшёо 2-3

Саданоүми 4-1

М 11

Кёкүтайсэй 1-3-1

Окиноүми 2-3

М 12

Нишикиги 3-2

Рюүдэн 4-1

М 13

Таканоива 3-2

Таканошёо 2-3

М 14

Чиёомарү 1-4

Чиёошёома 3-2

М 15

Ёшиказэ 5-0

Котоюүки 2-3

М 16

Ишиүра 1-4

Монгол бөхчүүд
Жюүрёо 

Зүүний 1 Араваши Э.Дөлгөөн 3-2
З-3 Дайшёохо Р.Шижирбаяр 2-3
Б-4 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-3
Б-9 Сэйро А.Өнөболд 0-3-2
Б-10 Миторюү Б.Төрболд 4-1
З-13 Азүмарюү С.Тодбилэг 4-1
Макүшита
З-6 Кирибаяма Б.Лхагвасүрэн 1-1
З-12 Кагамио Б.Нанжид 2-1
Б-28 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 1-2
Б-44 Гоочёозан Д.Ууганбаатар 1-1
З-47 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтэл
Б-49 Кёкүсоотэн Э.Энхманлай 1-1
З-56 Хоошёорюү С.Бямбасүрэн 2-0
З-58 Сакигакэ Я.Баттүшиг 1-1
Санданмэ
З-72 Саданохикари Д.Наранцогт 2-1
Жонидан
Б-11 Ёошёояма Б.Анхбаяр  2-0

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
49
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.