Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Чех улс вьетнам ажилчдаа монголчуудаар солино

Вьетнам мафиас болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.


Чехийн Засгийн газар өнгөрсөн долоодугаар сараас Вьетнамын иргэдэд ажлын виза өгөхөө зогсоожээ. Ханой дахь Чехийн ЭСЯ-наас виза хүссэн мэдүүлгүүдийг нягталж амжихгүй байна гэж мэдэгдсэн бол Засгийн газраас Чех дэх вьетнам иргэдийн зохион байгуулалттай гэмт хэрэг, өөрөөр хэлбэл Вьетнам мафиас болгоомжилж байгаагаа илэрхийлжээ. Виза мэдүүлэгч этгээдийг маш сайн шалгаж үзэхгүй бол ирээд шууд мафийн гишүүн болдог байна. 

Чехийн Засгийн газарт сүүлийн үед Вьетнамын иргэдэд виза олгох журмаа хөнгөвчлөх шахалт дарамт тун их ирж байгаа гэнэ. Ажлын хүч дутагдалтай компаниуд шаардаж байгаа мэт харагдавч ар талд нь Вьетнамын мафи байгаа аж. Тиймээс Засгийн газар тус улсын иргэдэд ажлын виза өгөхөө зогсоожээ. Чехийн ГХЯ-наас Вьетнамаас авах байсан шаардлагатай ажлын хүчийг Украин, Монгол, Серб, Филиппинээс авна гэдгээ зарласан. Энэ 4 улсын иргэдэд нийт 24 мянган ажлын виза олгохоор болсон байна. 
Чех улсад нийт 60 мянган вьетнам иргэн оршин суудаг. Тэдний хэд нь зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлд багтдагийг цагдаа нар ч тодорхойлж чаддаггүй. Вьетнамын мафи хар тамхины үйлдэрлэл, наймаа, ховор ан амьтны эд эрхтний худалдаа, эдийн засгийн гэмт хэрэг гэсэн 3 төрлийн гэмт хэрэг үйлддэг байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
7
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.