Хайх зүйлээ бичнэ үү

мин

ЖҮДО-ДАШТ: Гэмтэлд автсан Японы шигшээ багийн бэлтгэл хэр байна вэ?

Гэхдээ шигшээ багийн ихэнх тамирчин энэ жил гэмтсэн нь бусад орны жүдочдод боломж гарлаа гэсэн үг.


Жүдо бөхийн ДАШТ эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. ДАШТ-ий гол баг бол мэдээж Японы шигшээ баг. Тэд өнгөрсөн жил Будапештэд тасархай түрүүлснээс гадна энэ нэг жилийн дотор оролцсон бүх тэмцээндээ багийн дүнгээр тэргүүлсэн байна. Гэхдээ шигшээ багийн ихэнх тамирчин энэ жил гэмтсэн нь бусад орны жүдочдод боломж гарлаа гэсэн үг. ОХУ-ын Ipponlie цахим сэтгүүлээс Наран улсын багийн талаар шинжилгээ хийж, тамирчин бүрийг ямар формтой байгааг танилцуулжээ.   

Наохиса Такато

Такато бол Бакуд дэлхийн аварга цолоо хамгаалах бөхчүүдийн нэг. Тэр дэлхийн чансааны 4-т бичигдэж байгаа. 12 дугаар сард Токиогийн Их Дуулгад түрүүлээд ДАШТ-д оролцох эрхээ шууд авсан. Гэхдээ хагас шигшээд нутаг нэгт Нагаяма Рюүжүг нэлээд зовж байж ялсан. УАШТ-д дэлхийн аваргын эрхийн төлөө барилдах шаардлагагүй болсон тул тэр Прага хотод болсон Европын цомд ганцаараа очиж, жин ахин оролцсон ч итгэл төгс тэргүүлсэн билээ. Долоодугаар сард Наохиса Загребийн Гран Прид оролцсон. Хүчтэй өрсөлдөгч байгаагүй тул дахиад л түрүүлсэн. Хэлэх нэг зүйл нь тэр бараг бүх барилдаандаа хэвтээ тун сайн байсан. 

Рюүжү Нагаяма

Тогтвортой сайн барилддаггүй ч Нагаяма одоо дэлхийн чансааг тэргүүлж байна. Өнгөрсөн ДАШТ-д тэр 1/8 финалд Г.Болдбаатарт ялагдсан. Дараа нь Токиогийн Их Дуулгад хүрэл медаль хүртсэн. Харин цаашдаа формондоо орж, Мастерс, Дюссельдорфийн Их Дуулга, Будапештийн Гран Прид түрүүлсэн. Унгарын Гран Пригийн хагас шигшээд Францын Франциско Гарригост ялагдах дөхсөн. Сүүлийн мөчид арай ядан цэвэр ялсан нь түүнд дохио болсон болов уу.

Хифүми Абэ

Бас нэгэн өнгөрсөн жилийн дэлхийн аварга. Чансааны 2-т бичигдэж байгаа. Өнгөрсөн жил Абэ тэмцээн болгонд олныг гайхуулж байсан бол одоо нэг л сааталд орсон. Тэмцээнд түрүүлж байгаа ч урьдынх шигээ гялалзтал түрүүлэхээ больжээ. Абэ Токио, Екатеринбургийн Их Дуулга тэмцээнүүдэд түрүүлснээ Загребийн Гран Прид Д.Алтансүхэд иппон ялагдсан билээ. Энэ нь түүний 2015 оноос хойших анхны ялагдал байлаа. Харин энэ ялагдал түүнд цочрол өгөөд Абэ дэлхийн аварга болбол монгол бөхөд баярлах нь зүйтэй. Хэрэв өнгөрсөн жил Абэгийн ялалтад хэн ч эргэлздэггүй байсан бол одоо эргэлзээ маш их байна. Гэхдээ ямар ч байсан Абэ дэлхийн аварга болох магадлал өндөр бөхчүүдийн нэг хэвээр.

Соичи Хашимото

Дэлхийн чансааг тэргүүлэгч Соичи мөн цолоо хамгаалж барилдана. Өнгөрсөн ДАШТ-ээс хойш түүнд олон юм тохиолдсон. Тэр дэлхийн аваргын финалд Хашимотогийн ялсан барилдаанд шүүлтийн том алдаа гарсан гэж одоо болтол яригддаг. Токиогийн Их Дуулгын хагас шигшээд тэр Арата Тацүкавад ялагдсан нь түүний 2015 оноос хойших анхны ялагдал байлаа. Дараа нь тэр Питерт очиж, Мастерст итгэл төгс тэргүүлсэн. Энэ ялалтын дараа Соичи шигшээ багаас хөөгдсөн юм. Шигшээ багийн цугларалтын үеэр гадны хүн дотуур байранд оруулсан хэргээр хагас жил шигшээ багаас хөөгдсөн. Бие даан бэлтгэл хийж байгаад Хашимото УАШТ-д орж, түрүүлж чадсан юм. Шёохэй Онотой таараагүй ч жиндээ нэг номер гэдгээ батлан харуулсан ялалт байлаа. Дараа нь Хөххотын Гран Прид нэг л итгэлгүй барилдсаар финалд Өмнөд Солонгосын Ан Чанг-Римд ялагдсан. Энэ тэмцээнд гэмтэл аваад дахин тэмцээнд оролцоогүй. Бэртлээ эдгээгээд шигшээ багдаа бэлтгэл хийж байгаа ч түүнийг цолоо хамгаалж чадах эсэх олон асуудалтай байгаа. Биеийн бэлтгэл, гэмтлийн байдал, формоос гадна сэтгэл зүй хэцүү байгаа.

Сотаро Фүживара

20 настай Фүживара анх удаагаа ДАШТ-д оролцоно. 2015 онд өсвөрийн дэлхийн аваргын медаль авч байсан. Энэ ДАШТ-д оролцох эрхийг тэр Такэши Сасакитай өрсөлдөн авсан билээ. Тэд хэн хэн нь оныг гайхалтай эхлүүлсэн. Сотаро Парисийн Их Дуулгад түрүүлээд дараа нь Екатеринбургийн Их Дуулгын финалд Такэшиг ялж түрүүлсэн. Гэвч Такэши УАШТ-ий финалд хариугаа авч түрүүлээд Хятадын Гран Прид тэргүүлсэн. Харин дасгалжуулагч нар Сотарог сонгосон. Азийн наадам багш нарын зөв байсныг харуулсан. Такэши хоёр ялагдаж, дөнгөж 5-р байрт орсон юм. Сотаро ч УАШТ-ий дараа формоо алдаж, Загребийн Гран Прид Антонио Эспозитод ялагдан, хүрэлтэй үлдсэн.

Кэнта Нагасава

Өнгөрсөн ДАШТ-ий 90 кг япон бөхгүй өнгөрсөн. Кэнтаг медаль авах боломжгүй гэж үзсэн тул дасгалжуулагч нар багийн төрөлд л оруулсан. Дараа нь Кэнта Токиогийн Их Дуулгад түрүүлж, Мастерст Гвак Донг-Ханд унаад хүрэл медаль авсан. 2018 онд тэр Парисийн Их Дуулгад дөнгөж 5-р байр эзлээд удалгүй УАШТ-д гол өрсөлдөгч Машюү Бейкерийг ялан, дэлхийн аваргын эрхээ авсан юм. Харин энэ тэмцээнд гэмтээд дахиж тэмцээнд оролцоогүй. Өвдөгний гэмтэл нь эдгэж, бэлтгэлдээ орсон ч хагас жил барилдаагүй тул ямар формтой байгаа нь ойлгомжгүй.

Аарон Вольф

Японы шигшээ багийн гэмтэлтэй гишүүдийн нэг нь 100 кг-ийн дэлхийн аварга Аарон Вольф. Тэр хамгийн түрүүнд гэмтсэн. Оны эхээр гэмтсэн Аарон тэмцээнд оролгүй удсан. Олон улсын тэмцээнүүд төдийгүй УАШТ-ийг ч алгассан. Үнэмлэхүй жинд явагддаг байгууллагуудын багийн тэмцээнд эргэн ирсэн түүнийг нэлээд таргалсан байхыг үзэгчид анзаарсан юм. Гэвч санаа зовох юм байсангүй, Будапештийн Гран Прид 5 барилдахдаа итгэл төгс ялж, цолоо хамгаалахад бэлэн гэдгээ харуулсан. 

Хисаёши Харасава

Өнгөрсөн жилийн ДАШТ дээр Харасаваг Риогийн олимпийн хариугаа Ринерээс авах нь гэж хүлээж байлаа. Гэтэл тэр эхний тойрогт л Австрийн Хегьид унаж, хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсан. Дараа нь Дюссельдорфт Такэши Ожитанитай хамт мөнгөн медаль хүртсэн. Финалд хэн хэн нь идэвхгүй барилдаад хоёулаа 3 торгуулсан билээ. УАШТ-д Огавад ялагдаад мөнгөн медаль хүртсэн ч үнэмлэхүй жингийн АШТ-д финалд Ожитаниг торуулиар ялж, түрүүлсэн. Түрүүлсэн тэмцээнүүддээ ч Харасава нэг л үлбэгэр харагдаж байгаа. Түүнд улам хүнд болсоор байна. Дээр нь гэмтээд Загреб явж чадаагүй. Тиймээс одоо түүнийг ямар формтой байгааг хэлэхэд хэцүү.

Юсэй Огава

Алдарт Наоя Огавагийн хүү томчуудын жүдод эрч хүчтэй орж ирсэн. Токиогийн Их Дуулгын финалд Лукаш Крпалекийг ялж түрүүлээд УАШТ-дээ ч тэргүүлсэн. Гэхдээ Огава Парист Лукашт ялагдаад, үнэмлэхүй жингийн улсын аваргын финалд үлдэж чадаагүй. Тэгээд гэмтсэн, дахиад тэмцээнд ороогүй. Тиймээс ДАШТ-д түүнээс юу хүлээх нь бас ойлгомжгүй. Өнгөрсөн жилийн +100 кг-ийн япончуудын эхний тойрогт ялагдсан гашуун туршлагыг давтахгүйн тулд Харасава, Огава хоёр юу хийж чадах юм бол, ойлгомжгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
35
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.