Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Өсвөр насандаа мэдсэн ч болоосой гэх 11 үнэн зөвлөмж

Сайхан нас...


Өсвөр насанд олон ч асуудал тулгарна. Гэхдээ тэр болгонд гарах гарц, засах боломжтой алдаа, хийж чадах зүйл өчнөөн бий. Ямартай ч өсвөр насаа хэдийн ардаа үлдээсэн хүний та бүхэнд хэлэх 11 зөвлөмжийг хүргэе.

1. Бүтэлгүйтэл магадгүй танд тохиолдсон хамгийн гайхалтай зүйл байж магадгүй.

Алдаа гаргах, бүтэлгүйтэх нь ямагт л сэтгэл өвтгөм, түгшүүртэй байдаг. Гэхдээ өөрийн алдаанаасаа суралцах нь таны хувьд өөр хаанаас ч олж авах аргагүй чухал хичээл юм. Та тэр бүхнийг туулж үзсэн, алдах ямар байдгийг мэдэрсэн, юун дээр алдсанаа ухаарсан. Энэ нь таныг ирээдүйд алдаа бага гаргахад нөлөөлж байдаг. Насанд хүрсэн хүмүүс ч бас өчнөөн асуудал тарьдаг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс алдсан гээд хамаг байдгаараа унжийх хэрэггүй.

2. Эхлээд өөртөө анхаарал тавих хэрэгтэй.

Амиа бодсон нэгэн бай гэсэн үг биш л дээ. Харин бусдад тусалж, бусдад анхаарал тавихаасаа өмнө эхлээд өөрийгөө нэг нягтлаад үз. Үнэхээр өөртөө анхаарал халамж тавьж чадахгүй байгаа хүн хэрхэн бусдад туслах вэ дээ, тийм биз? Та бусдын төлөө өөрийгөө зориулсаар хамаг боломж, эрүүл мэндээ хохироож болохгүй. Та эрүүл байх хэрэгтэй. Ус ууж, зөв хооллож, хангалттай амарч байх хэрэгтэй. Насанд хүрээд ирэхийн цагт та сайн унтаж амарч байхгүй яав даа гэж харамсах вий.

3. “Күүл” хүүхдүүд үнэндээ тийм ч “күүл” биш.

Дунд, ахлах сургуульдаа үнэхээр алдартай, хөөрхөн, бүхнээс илүү мэт санагддаг хүүхдүүд үнэндээ оюутан эсвэл том хүн болоод тэр чигээрээ үлддэггүй. Тэд үнэхээр бүх зүйл нь гайхалтай байгаа мэт харагддаг ч тийм биш байх нь олон байдаг. Маш олон хүүхэд “күүл” хүүхдүүдийг хараад өөрсдийгөө голдог байна. Гэхдээ ажил дээр, амьдрал дээр гараад ирэхийн цагт хувь хүн асар их өөрчлөгддөг ба та лав гайхна даа.

4. Ахлах сургууль болон их сургуулиуд зарим талаараа “хэт өндөр үнэлэгдсэн” байдаг.

Мэдлэг боловсрол мэдээж маш чухал. Гэхдээ сургалтын төлбөрийн зээл, дүн, гэр бүлд ирж буй дарамт зэрэг нь үнэндээ илүүц зүйлс юм. Эмч, судлаач, хуульч зэрэг хүмүүс мэдээж бакалавр, магистрын боловсрол зайлшгүй эзэмших ёстой. Гэхдээ зарим мэргэжил үнэндээ дүн, диплом зэргээс хараат биш шүү дээ. Та эхлээд өөрийнхөө юунд сайн гэдгийг олж мэднэ. Дараа нь түүнд хэрхэн хүрэх арга замыг маш сайн бодох хэрэгтэй. Заавал их сургуульд явж дөрвөн жилийг зарцуулж байхаар шууд л өөрийн гэсэн шинэлэг газар, бүтээгдэхүүн, ажлыг эхлүүлж яагаад болохгүй гэж? Сурахад хэзээ ч оройтдоггүй. Гол нь янз бүрийн шинэ зүйл турших хэрэгтэй. Дүнгээс болж стресс, бухимдалд автаад байвал сайн зүйл огт болохгүй. Чадвар, хүсэл мөрөөдөлдөө л итгэ.

5. Өөр хэн нэгэн байж л байгаа.

Үерхэл, найз нөхөрлөл дуусах үе бий. Бас цаашид ч өчнөөн хүнтэй харилцаж, тэднээс холдон салж, ойртон нийлнэ. 7 тэрбум хүнтэй энэ ертөнцөд та ямар гээч гайхалтай хүмүүс нуугдаж буйг мэдэхгүй шүү дээ. Хэрэв салсан бол салсан л биз. Үүнээс болж асар ихээр шаналалд унах хэрэггүй. Найз нөхөд тань таныг үл тоож, хаяж, гадуурхаж, гомдмоор зүйлс хийсэн үү? Тэгж л байг. Гэхдээ та ирээдүйд асар олон гайхалтай, үнэнч, өвөрмөц хүмүүстэй учирна. Энэ бол гарцаагүй үнэн юм.

6. Том хүн боллоо гээд бүх асуултын хариултыг мэддэг болохгүй.

16 насандаа ямар байсан шиг яг тийм байдлаараа 25, 30 нас хүрэх нь ч бий шүү дээ. Том боллоо, насанд хүрлээ гээд л бүх зүйлийг шийдэх боломжтой, бүх зүйл тэгширч сайхан болно гэсэн үг биш. Та маш олон тодорхойгүй үйл явдал, харилцаа, ажил мэргэжлийн асуудлуудтай тулгарах л болно. Та зүгээр л амьдралаа өөрчлөх том шийдвэр гаргахдаа өөртөө итгэлтэй байж сурах хэрэгтэй. Том болсон ч гэсэн зарим зүйлс өөрчлөгдөхгүй байсаар л байвал санаа зовох хэрэггүй дээ. Хүн бүхэнд тийм байдаг юм.

7. Зан хандлага өөрчлөгдөх болно.

(Tame Impala)

Улс төр, шашин шүтлэг, хөгжмийн таашаал, хийх дуртай зүйл, явах дуртай газар гээд ер нь бүх л зүйл өөрчлөгдөж болно. 16, 17 настайдаа боддог, итгэдэг байсан бүхэн 5 жилийн дараа гэхэд ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх болно. Юмс хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж бодох хэрэггүй. Хэдэн жилийн дараа бага залуу өөрийгөө эргэн дурсахад асар олон өөрчлөлт орсон байх болно. Энэ хэрээрээ та өөрийгөө илэрхийлж сурах болно.

8. Боломжуудыг ашиглах.

Өсвөр насандаа та өдөржин компьютер тоглоом тоглоод сууж болно. Эсвэл оронд нь гарч ирсэн бүх боломжуудыг ашиглаж болно. Гэр бүлийнхэнтэйгээ амралтаар явах уу? Гайхалтай! Сайн дурын ажилд оролцох уу? Мэдээж! Усанд сэлэлт, боксоор хичээллэх үү? Яагаад болохгүй гэж! Зүгээр л хажууханд байгаа аймаг руу яваад, хөдөө байгаад ирэх нь хүртэл танд маш их боломж, дурсамж, сайхан мэдрэмжүүдийг төрүүлэх болно. Танд энэ бүхнийг хийх зав ирээдүйд хэр их олдоо билээ.

9. Амттан идэж байя.

Төгс биеийн галбиртай болно гэх мэт зүйл яриад явна уу? Угаасаа энэ ертөнцөд төгс зүйл нэгээхэн ч үгүй. Тийм ч учраас төгс бие, төгс царай гэхээсээ өмнө өөрийн эрүүл мэнд, сэтгэл хангалуун байдлыг анхаараарай. Илчлэг, амин дэм ихтэй хоол идэж, ус сайн ууж, сайн амарч бай. Бас үндсэн хоолоо идээд араас нь амттан идэж яагаад болохгүй гэж? Өөрийгөө буруутгах хэрэггүй дээ. Хэтрүүлэхгүй л бол амттан иднэ гэдэг гайхалтай сайхан таашаал шүү дээ!

10. Гэдсэн дотор тань эрвээхэй нисэх мэт мэдрэмж төрөх болгонд тэр хайр байдаггүй.

Ичингүйрэл, ягаарсан хацар, догдлол, инээд, эрвээхэй нисэх мэт мэдрэмж болгон хайр байдаггүй. Хэн нэгэнд бүх зүрх сэтгэлээ зориулах гэсэн хүсэл асар хүчтэй байдгийг би мэднэ. Гэхдээ та догдлол, аз жаргалын хэсэгхэн амтыг мэдрэх болгондоо түүнд бүхнээ тавиад тууж болохгүй. Хайр гэдэг энэ бүх догдлолоос илүүтэйгээр илүү амар амгалан, илүү дотно, гүн бас “өөр” байдаг. Зөвхөн энэ мэдрэмжүүдээс гадна хайр гэх зүйл үүрэг хариуцлага, үнэнч байдал гээд маш олон зүйлийг шаарддаг юм шүү.

11. Эцэг эхчүүдийнхээ хувьд бол ямагт л жаахан хүүхэд хэвээрээ.

Хэрэв эцэг эхийгээ хамгийн хөнөөлт дайсан мэтээр бодож, харж байгаа бол эцэг эх тань ч бас нэгэн цаг үед өсвөр насны хүүхдүүд байж үзсэнийг санаарай. Тэд ч бас тань шиг байж үзсэн. Тэнэглэж, болчимгүй алхам хийж, асуудалд орооцолдож ч үзсэн. Тиймээс ч тэд өөрсдийнх нь хийсэн алдааг битгий давтаасай гэсэндээ танд хамаг анхаарлаа яг энэ насан дээр хандуулдаг хэрэг шүү дээ. Хэлсэн үг болгоныг нь сөрж, маргаан эхлүүлэх гэхийн оронд ярилцаж, ойлголцох гэж хичээгээрэй. Эцэг эх тань үнэхээр завгүй хүмүүс байлаа ч яаж ийгээд өөрийгөө ойлгуулах, тэднийг ойлгохыг анхаарч, хичээгээрэй. Илүү ухаалаг хандах хандлага тань гэр бүлийнхэнд тань илүү итгэл төрүүлж, том болж буйг илтгэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
2
16 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Нарциссист хүнийг таних 10 шинж
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ямар балай юм бичдэг юм бэ 2021.11.15 64.119.25.117

За болио

0 Хариулах


Батчимэг 2020.10.08 172.69.45.135

Сайн байна уу. Би нэг илтгэл бичих гэж байгаа юм тэгээд энэ таны бичсэн зүйлийг ашиглаж болох болов уу

0 Хариулах