Хайх зүйлээ бичнэ үү

Жинхэнэ эрчүүдийн нөхөрлөлийн 7 алтан дүрэм

Жинхэнэ найз “Үгүй” гэсэн үг мэдэх ёсгүй


Бид энэ удаад жинхэнэ эрчүүдийн нөхөрлөлийн талаар бичиж байна. Эр хүн болгонд сайн найз бий, тэр дундаа жаргал зовлонгоо хуваалцаж өссөн, дотнын сайн эрэгтэй найз байгаа нь дамжиггүй. Жинхэнэ эрчүүдийн нөхөрлөл ах дүү, амраг хайраас ч илүү үнэтэй, цаг хугацааны шалгуур давсан байдаг. Ийм сайхан нөхөрлөлтэй болох 7 алтан дүрмийг танилцуулж байна. 

1. Чи бол анд найзынхаа ар талыг найдвартай даагч 

Найз чинь байхгүй байх үед та найздаа болон түүний нэр хүндэд халдсан, халдахыг завдсан ямар ч аюулыг сөрөн зогсох ёстой. Андыг чинь эхнэр, найз охин, дарга нь, тэр байтугай татварын байцаагч хайж ирсэн ч та янз бүрийн түүх зохио. Хаана байгааг нь мэдэхгүй ч гэсэн эцсээ хүртэл хамгаал. Найзыг чинь муулсан нэг байр, ангийнхан, ярьдаг тоть ч байсан үйлдлийг нь таслан зогсоож, үндсээр нь тасла.

2. Жинхэнэ найз “Үгүй” гэсэн үг мэдэх ёсгүй

Чи найзынхаа хүслийг биелүүлэхэд хэзээ ч бэлэн бай. Мэдээж анд найз чинь биелэгдэшгүй хэцүү хүсэл тавихгүй нь ойлгомжтой. Хэрэв яаж ч биелүүлэх аргагүй хүсэлт тавих юм бол тэр чиний найз биш хамаатан л байх.

3. Андын чинь найз бүсгүй чиний хувьд эмэгтэй хүн “биш”

Чи найзынхаа гэрийг шатааж, машиныг нь эвдэлж, цамцыг нь өмсөөд явж болно. Харин найз бүсгүйд нь л хүрч болохгүй. Андын чинь найз бүсгүй, эхнэр бол чиний хувьд “Дархан цаазат газар” гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр бүсгүй чиний хувьд эмэгтэй хүн биш. Дэлхий сөнөөд гурвуулахнаа үлдсэн ч энэ зарчмаас бүү гажаарай.

4. Бизнес бүү хамт хий

Найзтайгаа хамт бизнес хийж, наймаанд бүү яв. Нэг муу бизнесээс болж, анд найзаа алдана шүү. Зарим үед мөнгө төгрөг нөхөрлөлөөс илүү, эсвэл нөхөрлөл мөнгөнөөс илүү болж таардаг. Та хоёр эсвэл муудалцана, эсвэл дампуурч хоосорно. Зураач, наймаачин хоёр найз байж гэж бодьё. Зураачийн зурсан зургийг наймаачин зарна. Төгс хослол мэт. Гэвч дараа нь наймаачин нь зураачдаа ингэж зурвал сайн зарагдана гэж заагаад, нөгөөх нь эсэргүүцэж, товчхон хэлэхэд хэрүүл болно.

5. Чи аврах алба

Хэрэв найз чинь шөнө дунд “Цагдаагийн газарт байна. Авраарай” гэж утасдвал энэ нь чамд маш их итгэж байгааг харуулж байгаа юм. Тэр чамайг цагдаагийн газраас хэдэн цагт ч хамаагүй ирээд авчих анд гэж итгэж байна. Цагдаагийн зөв байсан ч хамаагүй түүнийг авар. 

6. Чи гэрбүлийн сэтгэл зүйч биш

Эхнэр нь найзыг чинь тавгаар цохиод, эсвэл харааж загнаж гэж бодьё. Найз чинь эхнэрээ хөөх үү, шинэ таваг авах уу гэж чамаас асуувал юу ч битгий хэл. Учир нь зөвлөгөө өгдөг хамаатан садан, дипломтой сэтгэл зүйчид зөндөө бий. Найз гэдэг гэрбүлийн хэрүүлийг зохицуулахаас өөр чухал зүйлд хэрэгтэй. 

7. Найздаа амьдрал бүү заа

Найзаа байгаа чигээр нь л хүлээн авч бай. Түүнийг өөрчлөх, сайжруулах гэж бүү оролд. Элдэв хичээл зааж, сургаал бүү айлд. Хэрэв тэр чиний үгэнд ороод сайжирлаа гэхэд түүнд чамаас илүү найз хэрэгтэй болно шүү дээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
29
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.