Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ФОТО: Үнэртний анхны pop-up store Bishrelt Beauty-д нээгдлээ

Ялдам хэрнээ эрч хүчтэй нэгэн үнэрийн зүг алхтал ягаан өнгийн чимэглэл бүхий нэгэн хэсэгт очсон юм. Ойртох тусам үнэр нь сэтгэлийг минь татаж, өөрийн эрхгүй очиж сонирхоход хүргэлээ. Дэгжин засал бүхий үнэртний хэсэгт очиход Bulgari брэндийн үнэртнүүдийн танилцуулга болж байсныг мэдэв. Онцлолж үнэрлэсэн тэр үнэр “Omnia Pink Sapphire” ус байсныг тэгэхэд л ойлгосон юм.


Ялдам, эрч хүчтэй үнэрийн зүг алхтал ягаан өнгийн чимэглэл бүхий хэсэгт очлоо. Ойртох тусам үнэр нь сэтгэлийг минь татаж, өөрийн эрхгүй очиж сонирхоход хүргэсэн юм. Дэгжин засал бүхий үнэртний хэсэгт очиход Bulgari брэндийн үнэртнүүдийн танилцуулга болж байсныг мэдэв. Онцлолж үнэрлэсэн тэр үнэр “Omnia Pink Sapphire” ус байсныг тэгэхэд л ойлгосон.

Монголд анх удаа үнэртэнд зориулсан pop-up store байхыг хараад сэмхэн сэтгэл хөдөлснийг нуух юун. Pop-up store гэдэг нь хэсэг хугацаанд бүтээгдэхүүнээ танилцуулан, хэрэглэгчиддээ улам ойртож ажиллах боломж олгодог, орчин үеийн тренд бүхий маркетингийн нэг хэсэг юм. Энэхүү Omnia Pink Sapphire үнэртэнд зориулсан pop-up store долоо хоногийн турш Шангри-Ла Моллын нэгдүгээр давхарт байрлаж, үнэртэнтэй танилцах боломжийг хэрэглэгчиддээ олгож байгаа аж. Bishrelt Beauty-гээс “Omnia” цуглуулгын үнэртнээс “Omnia Pink Sapphire” үнэртнийг онцолж, pop-up store-оо энэхүү үнэртний хэв маягаар чимэглэжээ. 

Бэрсүүт жүрж, ягаан цэцэг, улаан мэлрэг цэцэг, ванилийн үнэрийн нийлэмжээс бүрдсэн,  сэтгэл минь татагдсан тэр үнэртнийг үнэрлэхэд энгийн хэрнээ эрч хүчтэй, эрх чөлөөтэй мэдрэмж төрсөн. Bulgari брэнд энэхүү үнэртнийг “Generation Z” үеийнхэнд зориулан бүтээсэн ба бидэнд шинэ үе, шинэ ертөнцөөр аялаж буй мэдрэмж төрүүлэхээр зорьсон аж.    

Энэхүү үнэртний савалгаа хязгааргүй, төгсөшгүй гэдэг утга илэрхийлэхээс гадна бүсгүй хүний гоо сайхан, биеийг илэрхийлсэн нь гартаа барих тэрхэн мөчид илүү гүн мэдрэгдсэн юм.

130-аад жилийн түүхтэй Bulgari брэндийн үнэртэй усыг Bishrelt Beauty энэ жилээс албан ёсоор борлуулж эхэлсэн бөгөөд та бүхий л төрлийн үнэртнийг эндээс сонирхох боломжтой. Долоо хоногийн турш Omnia Pink Sapphire үнэртний pop-up store-оор үйлчлүүлэн, худалдан авалт хийвэл гарын бэлэг дагалдах юм. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Bishrelt Beauty-гийн фэйсбүүк хуудаст ЭНД дарж хандаарай. 
   

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
20
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.