Жулиан Альварез Гарсия: Монголчууд сэрж байгаа үндэстэн шиг санагдсан


  |     2018-09-17 19:58   |     12644
  2018-09-17 19:58   |     12644

“Herbalife Nutrition” компанийн Хүнс тэжээлийн зөвлөлийн гишүүн, хүний их эмч (Ph.D) Жулиан Альварез Гарсия манай оронд хоёр дахь удаагаа ирж, эмч мэргэжилтнүүд, тамирчидтай туршлага хуваалцлаа. Дэлхийн олон орноор явж, алдартай спортын баг, клубуудтэй хамтран ажилладаг түүнтэй сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авна уу. 

- Сайн байна уу, та Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

- Гадаадын ямар ч хүмүүс Монгол Улсыг хамгийн түрүүнд Чингис хаанаар төсөөлдөг байх. Түүнээс гадна Монгол Улс маш өргөн уудам газар нутаг, онгон дагшин байгальтай гэдгээрээ алдартай. Мөн энд 18 дугаар зууны үеэс дархлагдчихсан олон сайхан дархан цаазат газар бий. Би аялах дуртай, дэлхийн олон орноор аялж байсан. Монголчууд маш найрсаг, нээлттэй ард түмэн юм билээ. Надад сайхан сэтгэгдэл төрсөн. Хэдийгээр би хоёр дахь удаагаа энд ирж байгаа ч гэсэн хөдөөгүүр аялах боломж гараагүй байна. Гэхдээ аялах боломж гарна гэдэгт найдаж байна. 

- Та олон оронд ажилласан туршлагатай. Манай улсад ажиллахад ямар байна вэ. Бусад орноос ялгарах онцлог нь юу вэ?

- Би олон орноор явж, олон төрлийн хүмүүстэй ажилладаг ч гэсэн Монголд ирэхэд сайхан сэтгэгдэл төрдөг. Хүмүүс нь найрсаг угтаж авдаг болохоор гэртээ байгаа юм шиг санагддаг шүү. Олон орноор явж, лекц унших, сургалт хийх, ярилцлага өгөх гэх зэргээр ерөнхийдөө адил төстэй үйл ажиллагаа, хөтөлбөртэй байдаг ч монголчуудын халуун дотно, элэгсэг байдал нь надад сайхан сэтгэгдэл төрүүлдэг. 

- Өнгөрсөн жил хүнс тэжээлийн боловсрол, спортын гэмтэл бэртэл болон тамирчны хооллолт сэдвээр эмч, мэргэжилтнүүдэд сургалт хийсэн. Энэ удаагийн айлчлалынхаа төлөвлөгөөнөөс сонирхуулаач? 

- Herbalife Nutrition компани маань олон нийтийн эрүүл мэндийг сайжруулах тал дээр төвлөрч ажилладаг. Энэ удаа би Монголын хөлбөмбөгийн багуудтай уулзаж, тамирчин болон мэргэжил нэгт хүмүүстэй туршлагаасаа хуваалцаж, мэдээлэл өгөх зорилготой ирсэн. Ялангуяа би спортын анагаах ухаан, спортын шим тэжээлийн чиглэлээр мэргэшиж, туршлага хуримтлуулсан учраас энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх сонирхолтой байдаг. 


 
- Таныг эмч болоход юу нөлөөлсөн бэ. Яагаад спортын анагаах ухааны чиглэлээр мэргэших болов?

- Би Анагаахын их сургуулийн оюутан байхдаа эмч болохоо яг таг шийдээгүй байлаа. Үндсэн ангиа дүүргээд нарийн мэргэшлээр сурахдаа ч ямар чиглэлээр явахаа шийдэж чадахгүй эргэлзэж байсан. Учир нь надад өвдчихсөн хүмүүстэй эмнэлэгт байнга тулж ажиллах нь хэцүү санагддаг. Тиймээс спортын анагаах ухааны чиглэлээр мэргэшвэл хүмүүсийг өвдсөн хойно нь биш өвдөж, бэртэхээс нь өмнө урьдчилан сэргийлж чадах юм байна гэж бодож, шийдвэрээ гаргасан юм. Мэдээж спортын анагаах ухаанд дасгал, сургуулилалттай холбоотой гэмтэл бэртэл байдаг ч өвдөхөөс нь урьдчилан сэргийлэх боломж өндөр учраас сайхан санагддаг. 

- Спортын анагаах ухааны онцлог нь юу вэ. Шим тэжээл, хоол хүнстэй ямар шижмээр холбогддог юм бол? 

- Herbalife Nutrition компанийн Шим тэжээлийн зөвлөлд маш олон салбараар мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд байдаг. Зөвлөлийн гишүүдийн маань хэд хэд нь спортын анагаах ухаанаар мэргэшсэн эмч нар. Тэдний нэг нь би. Шим тэжээл, дасгал хөдөлгөөн хийх нь хоёулаа эрүүл амьдралын хэв маягийг бий болгоход зайлшгүй хосолж явдаг зүйлс шүү дээ. Herbalife Nutrition компани бол дэлхийн олон мэргэжлийн баг, спортын клубууд, тамирчидтай тулж ажиллан, тэдний гүйцэтгэлийг сайжруулах, шим тэжээлийн тухай зөвлөгөө өгөхийн төлөө ажилладаг. Мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилалт хийхэд хажуугаар нь зайлшгүй шим тэжээлээ зөв зохицуулах шаардлагатай тулгардаг. Энэ тал дээр бид нар зөвлөгөө өгч, анхаарч ажилладаг гэсэн үг. 

- Та олон орны тамирчидтай хамтран ажилладаг. Тэдний амжилт гаргах үндэс нь юу вэ. Бэртэл гэмтэлгүй байхын тулд баримтлах зарчим нь юу байдаг вэ? 

- Мэргэжлийн түвшинд бэлтгэл хийж байгаа тамирчдын хувьд гэмтэл бэртлээс сэргийлэх, гэмтэхгүй байх нь цорын ганц асуудал биш. Гэмтэл бэртэлгүй байхаас гадна амарч, эрч хүчээ авах хэрэгтэй. Тиймээс тэмцээний өмнөх байнгын бэлтгэл сургуулилалтын хажуугаар зөв зохистой амарч, шим тэжээлээ авах зэрэг олон хүчин зүйлс тамирчны амжилтанд нөлөөлдөг. Эдгээрийг бүгдийг нь зохицуулж байж л гэмтэх эрсдлийг нэлээд хувиар бууруулдаг юм. Огт гэмтэж бэртэхгүй байх боломжгүй. Тухайлбал, хөлбөмбөгийн спорт гэхэд л тоглолтын дундуур гэмтэх тохиолдол их гардаг шүү дээ. Гэхдээ бид дасгал сургуулилалт, амралт, шим тэжээлээ зөв зохицуулж чадвал дасгалын үеэрх бэртлээс сэргийлэх бүрэн боломжтой.  

- Танай баг Криштиано Рональдотай хамтран ажиллаж, зөвлөж байсан гэсэн. Түүнтэй ажиллахад ямар байсан бэ. Асуудалд хэрхэн ханддаг, ямар ааш зантай хүн бэ, хүмүүст сонирхолтой байгаа байх.

- Би Криштиано Рональдотай тулж ажиллаж байгаагүй ч түүнтэй ажилладаг эмч, мэргэжилтнүүдтэй байнга холбоотой байдаг учраас түүний тухай мэдээлэл авдаг. Рональдо маш сахилга баттай, нээлттэй хүн болохоор хамтран ажиллахад амар байдаг гэсэн. Өөрийнхөө гүйцэтгэлийг сайжруулахыг эрмэлзэж, хийж чадах бүхнээ спортдоо зориулж, өөртөө маш их анхаардаг тамирчин. Тэр Herbalife-ийн шим тэжээлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж эхлэхээсээ өмнө шим тэжээлийн зохистой хэрэглээг тийм ч сайн анхаардаггүй байсан бол одоо эсрэгээрээ болсон. Рональдо одоо залуу тоглогч биш шүү дээ. Гэсэн ч залуу тамирчидтай ижил хэмжээнд өрсөлдөж, өндөр түвшний тоглолт үзүүлээд явж байгаа нь өөртэйгөө ажиллахын зэрэгцээ шим тэжээлийн зохистой хэрэглээндээ анхаардгийн илрэл гэж боддог. 

- Та өөрөө хөлбөмбөгт сонирхолтой юу. Ямар багийг дэмждэг вэ?

- Би спортын анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн эмч учраас олон мэргэжлийн багуудтай хамтарч ажилладаг. Тиймээс хэт нэг талыг барьж, туйлшрахгүй байхыг хичээдэг л дээ. Гэхдээ би Испанийнхаа үндэсний шигшээ багийг дэмждэг. Намайг Монголд ирэхийн өмнөхөн Испанийн шигшээ баг Хорватын шигшээг 6:0-ээр хожиж, гоё тоглолтыг үзүүлсэн. Испанид Барселона, Реал Мадрид, Атлетико Мадрид гээд хөлбөмбөгийн гурван том клуб бий. Би бүгдийг нь дэмждэг. Хүүхэд байхдаа Реал Мадридийг дэмждэг байсан ч одоо мэргэжлийн ёс зүйгээ дагаад хэт туйлшрахгүйг боддог.  

- Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ. Хичээллэдэг спортынхоо давуу тал болон яагаад энэ спортыг сонгож, хичээллэх болсон тухайгаа сонирхуулахгүй юу?

- Би хэд хэдэн төрлийн спортоор хичээллэдэг. Үүн дундаас сэлүүрт завины спортоор мэргэжлийн түвшинд хичээллэдэг. Би мастер багийн гишүүнд ордог л доо. Энэ спортоор хичээллэж эхэлсэн маань миний хувьд гайхалтай нээлт гэж болно. Яагаад гэвэл энэ спортоор хичээллэхэд биеийн бүх булчин ажилладаг, зүрх судасны тогтолцоонд ч сайнаар нөлөөлдөг. Гүйхтэй харьцуулахад үе мөчинд хэт их ачаалал өгдөггүй болохоор надад тохирдог юм. Би хааяа триатлоны тэмцээнд ордог ч гэсэн гүйх нь их хэцүү. Сэлэлт, дугуй унах төрлөө дуртай хийдэг ч гурав дахь төрөл буюу гүйлт нь үе мөчинд нэлээд ачаалалтай санагддаг.     

- Та Herbalife Nutrition компанийн Хүнс тэжээлийн зөвлөлийн гишүүн. Зөвлөлд нийт хэдэн гишүүн байдаг, ямар судалгаа шинжилгээнд тулгуурлаж ажилладаг зэрэг зөвлөлийнхөө тухай ярина уу?

- Herbalife-ийн шим тэжээлийн зөвлөл маш олон салбарт мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдээс бүрддэг. Миний хувьд Herbalife компанитай 2006 оноос хойш хамтарч ажиллаж байгаа. Зөвлөлийн гишүүд маань бүгд өөрсдийн карьертай, мэргэжилтэй хүмүүс. Үндсэн ажлынхаа хажуугаар зөвлөлийн ажлаа хавсарч хийдэг. Бид нар дэлхийн олон оронд ажиллаж, компанийнхаа бүтээгдэхүүн, шим тэжээлийн тухай мэдээллийг хүмүүст түгээдэг. Тухайлбал, шим тэжээл гэж юу болох, хүмүүс яагаад дасгал хөдөлгөөн хийж, зөв зохистой хооллох ёстой байдаг тухай төрөл бүрийн сургалт зохион байгуулах, ярилцах, зөвлөгөө өгөх зэргээр ажиллаж байна. Мөн Herbalife Nutrition компани дэлхий даяар сая сая гишүүдтэй байгууллага. Гишүүддээ үнэн зөв мэдээллийг цааш нь дамжуулахыг чухалчилж, тэдэнд мэдээлэл өгч, сургалт семинар хийж ажилладаг. Бид нар олон нийттэй ажиллахаас гадна мэргэжлийн салбарынхантайгаа хамтарч, шинжлэх ухааны чиглэлийн сургалт, семинаруудыг зохион байгуулдаг. Жишээлбэл, Монголын спортын анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлд сургалт хийж, шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл өгч ажиллалаа.  

- Ер нь Herbalife-ийн бүтээгдэхүүнүүдийн үр өгөөж нь юу вэ. Хэрэглэсэн хүмүүсийн биед нь ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ?

- Herbalife Nutrition бол шим тэжээл үйлдвэрлэдэг компани. Тиймээс хүн бүрийг хүнс тэжээлээ оновчтой сонгож хэрэглэхэд нь тусалдаг. Хэрвээ тухайн хүн илүүдэл жинтэй бол жин хаяхад туслах бүтээгдэхүүнүүдээс сонгох боломжтой. Мөн жин, булчингаа нэмэх хүсэлтэй хүмүүст ч зориулсан бүтээгдэхүүнүүд бий. Хэрэв зүрх судасны системээ сайжруулах хэрэгтэй бол үүнд мөн санал болгох бүтээгдэхүүнүүд ч байгаа. Ер нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг их олон зорилгоор ашиглах боломжтой. Хүмүүс өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнээ сонгоход л хангалттай. 

- Та өөрөө ч хэрэглэдэг гэсэн. Хэрэглэгчийн болоод зөвлөлийн гишүүний хувиар тус бүтээгдэхүүнийг заавал хэрэглэх гурван шалтгааныг нэрлээч?

- Дээр үед бид нар хоол хүнснээсээ шим тэжээлээ хангалттай авчихдаг байсан бол орчин цагт хүнсний эрдэс, агууламж муудаж хэрэгцээт тэжээлээ авч чадахаа больсон. Харин Herbalife-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр шим тэжээлээ авах бүрэн боломжтой юм. Энэ бол нэгдүгээр шалтгаан. Би өглөө болгон дасгал хийдэг. Дасгалын дараа шэйкээ найруулж бэлдэхэд нэг минутыг л зарцуулдаг. Хялбар шүү дээ. Гуравдугаарт, Herbalife-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд өдрийн турш эрч хүчтэй, энергитэй болж амьдралын хэв маяг сайжирдаг. Мөн орой болтол ажиллаад, гэртээ ирэхдээ хүнд хоол идэлгүйгээр шэйкээ найруулаад уучихсан ч болно. Ходоод, гэдсэнд ачаалал үүсгэхгүйгээр амархан шингэхийн зэрэгцээ хэрэгцээт шим тэжээлээ авчихна гэсэн үг. Мэдээж үргэлж хоолоо орлуулаад хэрэглэ гэж байгаа юм биш шүү. Би испани хүн учраас улаан дарсанд дуртай, олон орноор аялахдаа тухайн орныхоо хоол ундыг идэж турших дуртай. Тиймээс дуртай хоол хүнснээсээ татгалзах шаардлагагүй. 

- Хүмүүс эрүүл энх, урт наслахын тулд зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгийг мэддэг ч “маргаашнаас эхлээд яг тэгнэ, ингэнэ” гэж ярьсаар олон жилийг үддэг. Ийм сэтгэхүйд хэрхэн нөлөөлж, зөв амьдралын хэвшилд уриалан дуудах вэ?

- Маргааш гэж хойшлуулдаг хандлагыг нь өөрчлөхийн тулд л бид бүхэн олон газраар явж, сургалтууд хийдэг. Дасгал хөдөлгөөн, зөв хооллолт нь таны бодож байгаагаас ч илүүгээр эрүүл амьдрах үндэс нь болдог юм шүү. Хамгийн гол нь хүн өглөө босоод л 30 орчим минут дасгал хийж байх хэрэгтэй. Гүйх, алхах, суниах, бүжиглэхээс эхлээд юу ч байж болно. Таны сонирхлоос л шалтгаална.  Ингэснээр та бүхэл өдрийн турш эрч хүчтэй, энергээр дүүрэн байх болно. ДЭМБ-аас хийсэн саяхны судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн дөрөвний нэг нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байна гэсэн дүнтэй гарсан байна лээ. Гэтэл энэ өвчнийг бид нар хөдөлгөөн хийж, зөв хооллож урьдчилан сэргийлж болно шүү дээ. Мөн өдөр тутамдаа хүмүүс уураг, нүүрс ус, В витамин агуулсан хоол хүнс сонгох нь чухал. Ус сайн уух хэрэгтэй. 

- Монголчуудын хоол хүнсний гол хэрэглээ нь мах. Нэмэлтээр хүнсэндээ юу хэрэглэвэл зохимжтой вэ. Зөвлөгөө өгнө үү?

- Дэлхий даяар уураг гэхээр хамгийн түрүүнд мах санаанд нь ордог. Мах бол сайн чанарын уургийн эх үүсвэр мөн боловч хэтрүүлж хэрэглэж болохгүй. Монгол улсын хувьд далайд гарцгүй болохоор далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд харьцангуй ховор байдаг. Дэлхий дахинаа ургамлын гаралтай уургийг нэмэгдүүлэх нь зөв гэдэг чиг хандлагатай байгаа. Жишээлбэл, шар буурцаг байна. Шар буурцаг нь уургаар маш баялаг ургамал. Амьтны гаралтай уурагтай харьцуулахад холестрол, өөх тосгүй ч уургийн агууламж өндөртэй. Хятадтай хил залгаа учраас монголчууд сайн чанарын олон төрлийн ногооны хэрэглээгээ нэмэгдүүлэх боломжтой гэж боддог. 

Монголчууд зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнд ач холбогдол өгч эрүүлжих тал дээрээ бусад орноос хоцрохгүй байхыг эрмэлздэг юм байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй олон талт мэдээллүүдэд нээлттэй хандаж, сэрж байгаа үндэстэн шиг санагдсан. Мэдээллийг зөвхөн сонсоод хүлээж авах бус бодитоор хэрэгжүүлж, хүчин чармайлт гаргаж байгаа нь мэдрэгдсэн. 

- Та ямар ном унших дуртай вэ. Хамгийн сүүлд уншсан номноосоо хуваалцаач?

- Ерөнхийдөө би өрнийн болон дорнын шашны тухай, филиософийн чиглэлийн ном унших дуртай. Хамгийн сүүлд Пауло Коэльогийн “Алхимич” номыг энд ирэхээсээ өмнө уншиж дуусгасан. 

- Та ярилцлагын эхэнд хөдөөгүүр аялахыг хүсч байна гэсэн шүү дээ. Монголын аль хэсгээр аялж үзэхийг хүсч байна вэ?

- Аялахаар болбол та бүхнээс л асууна даа. Аль ч улсад аялахад тухайн орны соёл, түүхийг мэдэхийг хүсвэл ард иргэдээс нь асууж, лавлавал хамгийн сайн мэднэ шүү дээ. Та бүхэн хаашаа явахыг зөвлөнө би тийшээ л явна.


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

3 сэтгэгдэлтэй

  • ALBAKER   [93.65.89.201]
      2018-09-22 07:50
    ОЙН БАЙНА миний сайн хүн Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэрийг Абдуллах гэдэг бол би Рияд хотоос ирсэн. Өнгөрсөн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэхгүй байсан ч би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.

  • Enkhtugs   [66.181.160.33]
      2018-09-18 22:25
    Mash ikh bayrlalaa amtarhan unshlaa

  • Сайхан сургалт бидэнд өгсөн шүү баярлалаа   [202.126.89.194]
      2018-09-18 12:08
    Сайхан сургалт бидэнд өгсөн шүү

Айраг дэлхийн хамгийн муухай хоолонд багтжээ

Шарсан сарьсан багваахай, өтөн бяслаг, өмхийрсөн акул загастай айраг зэрэгцсэн нь хачирхалтай.

  2018-10-05 09:08

Хамгийн эрүүл бус хоолонд монгол хоол багтжээ

Монголчууд цайгаа сүүтэй уудаг төдийгүй сүүгээрээ архи нэрж уудаг гэжээ.

  2018-09-17 15:19