Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хамгийн эрүүл бус хоолонд монгол хоол багтжээ

Монголчууд цайгаа сүүтэй уудаг төдийгүй сүүгээрээ архи нэрж уудаг гэжээ.


Халуун зайдас, шарсан төмс, сүши гээд л улс орон болгон өөрийн үндэсний хоолоороо гадаад жуулчдыг даллан дууддаг билээ. Өвөрмөц амтанд нь дассан жуулчид ч тухайн оронд дахин ирэх нь олонтаа. ОХУ-ын судлаачид хамгийн эрүүл бус хоолтой улс орнуудыг танилцуулсныг РИА агентлаг нийтэлжээ.

Чех

Амтат десерттэй чех үндэсний хоол дэлхийд хамгийн илчлэг өндөртэйд тооцогддог. Утсан өөхлөг гахайн мах, гурил төмсөн кнедлик, зайдас, дээр нь үндэсний ундаа болох шар айраг. Чех хоолонд шинэ ногоо, хөнгөхөн зууш дутагдалтай. Тиймээс энэ оронд таргалалт маш их.

АНУ

Шарсан төмс, пюре зэрэг Америкийн уламжлалт хоолны төрлүүд ихэнх нь XVII-XVIII зууны Англиас гаралтай. Шинэ үүссэн үндэстэн тул Германаас бифштекс, Италиас паста, пицца, Хятадаас шарсан будаа гээд л бүгдийг нь сурч авсан. Газар газрын амттануудын цуглуулга ч харамсалтай нь биенд ашигтай биш.

Герман

Герман бас л илчлэг хэт ихтэй хоолтой орны нэг. Гахайн утсан мах, хиам, зайдас, шницель, төмсний салат, шварцвальд бялуу гээд дурдахад хангалттай. Германчуудын хэрэглэдэг махны 66 хувь нь гахай, 20 хувь нь шувуу, 15 хувь нь үхрийн мах. Энэ бүх хоолоо шар айргаар даруулж иддэг гэхээр аймшигтай. Германчууд “Хэрэв Адамд шар айраг байсан бол тэр хэзээ ч алиманд гар хүрэхгүй байлаа” гэж ярьдаг. Тэдний хоолонд жимс, ногоо дутмаг.

Бельги

Бельгичүүд гэртээ германчууд шиг туулайны мах, гуляш, бифштекс, бялуу иддэг бол гадуур ресторанд орохоороо франц маягийн хоол захиалдаг. Гэхдээ энэ улс юуны өмнө шарсан төмс, шоколад, вафлиараа алдартай бөгөөд маш их хэмжээгээр иддэг.

Унгар

Гуляш, тахианы мөч, халасле (чих), будапешт маягаар бэлтгэсэн мах, гоймон бол унгарчуудын дуртай хоол. Үүн дээр тэд маш хурц, илчлэгтэй соус болон талх зэрэг гурилан бүтээгдэхүүнд дуртай. Тийм болохоор унгарчуудыг Европт хамгийн тарган үндэстэн гэж тооцдог байна.

Аргентин

Аргентин малын мах дэлхийд хамгийн амттайд тооцогддог. Аргентинчууд өдөр болгон мах иднэ. Гэхдээ махаараа маш олон тооны хоол хийдэг, муж, хот болгон ялгаатай. Аргентин хоол тос ихтэй, хэт их чихэр, талх хэрэглэдэг гэдгийг анхаараарай. 

Арабын орнууд

Араб хоол ихэнх нь эрүүл хоолд тооцогддог. Шинэ ногооны салат, үхэр, хонины мах иднэ. Харин Арабын алдарт амттангууд пахлава, нуга, мухаллабиг ихээр хэрэглэвэл эрүүл мэндэд хортой. 

Беларусь

Беларусчуудын төмсөнд дуртай талаар хэдэн зуун шог яриа бий. Үнэхээр тэд хоолондоо төмс их хэрэглэдэг. Төмсөө масло, цөцгий, махтай цуг иддэг нь таргалах үндэс болдог байна.

Монгол

Монгол хоолыг эрүүл бус гэхээс илүү баланс, тэнцвэргүй гэж хэлбэл зохистой. Гол хоол нь мах, сүүн бүтээгдэхүүн. Ногоо бараг иддэггүй гээд хэлчихэд болно. Монголчууд цайгаа сүүтэй уудаг төдийгүй сүүгээрээ архи нэрж уудаг.

Туркменистан, Кыргызстан, Казахстан

Эдгээр СТАН-уудад хоол нь эгэл жирийн. Будаа, мах, талх, элдэв гурилан бүтээгдэхүүн, боорцог. Ногоо, жимс бараг иддэггүй, ихэнхийг нь гадаадад гаргадаг.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.