Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дэлхий яг үнэндээ юу болж хувираад байгааг харуулах зүрх зүсэм 22 зураг

Хэтэрхий аймшигтай!


Бид үнэндээ ямар нийгэмд амьдраад байна вэ? Та энэ асуултыг өөрөөсөө асууж үзсэн үү? Хүнийг зүгээр л нэг замаар гаргаж чадахгүй, гоё сайхан хувцаслахгүй л бол авч хэлэлцэн, асуудал шийдэж өгдөггүй, мөнгөгүй л бол эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй тийм л харгис бас утгагүй нийгэмд бид амьдарч байна. Зөвхөн бид ч биш. Дэлхий даяараа ийм байдалд байна. Та эдгээр зургийг хараад заримд нь итгэж ч чадахгүй.

1. Торонто хотод болсон үйл явдал. Уг газарт хотын зүгээс настай хүмүүст зориулсан шат барихад 65,000 доллар хэрэгтэй гэж үзээд барьж өгөхгүй байж. Харин нэг эр 550 долларыг өөрөөсөө гарган шат барьж өгсөн ч хотоос түүнийг нь нурааж хаясан.

2. Найзынх нь жаахан хүүхэд орондоо орох үедээ "Subscribe хийхээ битгий мартаарай" гэж хэлжээ. Хүүхэд нь хэтэрхий олон цагаар Youtube үзэж, үүнээсээ болоод тэр үгийг "Баяртай" гэдэг утгатай үг хэмээн ойлгожээ.

3. Эрүүл мэндийн үйлчилгээг нэгхэн зурганд багтаан өгүүлэхэд!

4. Гэр оронгүй хүмүүсийг суулгадаггүй сандал.

5. Эдгээр ном зөвхөн үзүүлэнгийн зориулалтаар л ашиглагдана.

6. Курт Кобэйн ердөө загварын трэнд болгохын төлөө амиа хорлох захидал бичсэн гэж үү? Одоо үед бүх зүйлийг, бүр маш нандин, тоглоом тохуу хийж болохооргүй зүйлсийг хүртэл хүмүүс загвар гэх зүйлд ашигладаг болж. #NOTCOOL

7. Афганистаны нөхцөл байдлын тухай мэдэгдэл хийхээр зарлах үед ердөө дөрөвхөн сэтгүүлч очсон. Афганистаны дайн тийм чухал мэдээ биш гэж үү?

8. "Хүүхдүүд чинь коллежийн төлбөрөө өөрсдөө олог." Харин та яагаад гоё шинэ машинтай болж болохгүй гэж?

9. "Үгүй болохоос нь өмнө очиж үзэх 100 газар." Бид дэлхий аажим аажмаар сөнөн, үзэсгэлэнт газрууд үгүй болохыг хүлээн зөвшөөрсөн үү?

10. Амьдрал үзэсгэлэнтэй.

11. Нойрны эм ууж амиа хорлох тухай хайхад илэрц дээр нь Гүүглийн өөрсдийнх нь мөнгө авсан сайт хамгийн түрүүнд гарч ирэх мөч. 

12. Челленж 6: Христийг хүндлээгүй пост бичсэн 3 хүнийг найзаасаа хасах

13. Флоридагийн ахлах сургууль дээр 20 гаруй хүнийг буудаж буй бичлэгийг хэн шууд хүлээн авч үзмээр байна? Одоо бүх зүйлийг шууд бичлэгээр хүлээн авч үзэх боломжтой болж.

14. "Тийм ээ! Энэ миллениал хотын автобусанд мөргүүлснээрээ эцэст нь нэг сургалтын зээлээ төлөх боломжтой болжээ."

15. Танд эмчилгээ хэрэггүй. Зөвхөн шинэ машин л хэрэгтэй!

16. Фэйсбүүк хувийн чатыг хүртэл хянадаг нь тодорхой болсон. Хэн нэгэнтэй салатны тухай яриа өрнүүлж байтал түүнтэй холбоотой зар гарч ирж байна.

17. Хүндэт үйлчлүүлэгчдийн анхааралд: Наймдугаар сарын 21-ний даваа гарагт 1:17-гоос 1:20-ийн хооронд бид захиалга хүлээн авахгүй. Сар хиртэлтийг харах амьдралд ганц тохиох мөчийг ажилчиддаа харах боломжийг олгоно. Үйл ажиллагаа 1:21-ээс эхлэн хэвийн үргэлжилнэ.

Тийм ээ, ажилчдад 3 орчим минутын гайхалтай амралт өгч байна. Ийм төрлийн ажил эрхэлдэг хүмүүст үнэндээ амрах цаг зав огт байдаггүй.

18. "Амьдрах ганц л зам бий. Трамп цамхаг."

19. Нэн ядуу амьдралтай хүүхдүүдийг барьж авахын тулд цагдаа нар тэдний тоглодог талбайн урд дүүрэн "Nike" пүүз хийсэн машиныг үлдээжээ. Ядуу хүүхдүүд пүүзийг авах гэж очиход цагдаа нар тэднийг баривчилсан байна.

20. Илүү цэвэр ус авахыг хүсвэл сард 2 доллар төлнө үү.

21. 20,000-aас дээш дагагчтай, олонд нөлөөтэй хүмүүс л үүний урд зургаа авахуулж болно гэнэ.

22. Баярын уур амьсгал оруулах хэрэгтэй байх. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
41
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.