Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ихэнх нутгаар цасаар шуурч, эрс сэрүүснэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон урьдчилан сэрэмжлүүлж байна.


Маргааш буюу 9 дүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж, салхи секунтэд 16-18 метр хүрч, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэх зэрэг цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон урьдчилан сэрэмжлүүлж байна.

Цаг агаарын энэ үзэгдлийн улмаас зам даваа цас, шуурганд хаагдах, хальтаргаа гулгаа үүсэх, тариа, ногоо нойтон цасанд дарагдаж болзошгүйг анхаарна уу.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан,  Алтайн өвөр говиор 6-11 градус,  бусад нутгаар 2-7 градус. Өдөртөө  Алтайн уулархаг нутаг, Увс нуур, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр.  Шөнөдөө 2-4 градус,  өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
12 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
12 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
40
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.