Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ОХУ-ын Боксын холбоо олимпийн аваргууддаа насан туршийн цалин олгоно

Олимпийн аваргын цалинг сар болгон олгоно


Энэ сарын 17-нд Самара хотод ОХУ-ын Боксын холбооны Аваргуудын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанд Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умар Назарович Кремлёв, Олимпийн хошой аварга Алексей Тищенко, Олег Саитов, олимпийн аварга Гайдарбек Гайдарбеков, Шамиль Сабиров, Рахим Чахкиев, Егор Мехонцев, Вячеслав Яновский нар оролцов. 

Хэлэлцсэн гол асуудал нь олимпийн аварга болон тэдний хувийн дасгалжуулагч нарт холбооноос насан туршийн тэтгэлэг олгох асуудал байлаа. Хурлаар энэ асуудлыг хэлэлцэн баталсан байна. 
Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умар Назарович Кремлёв “Манай холбоо олимпийн аваргууд болон хувийн дасгалжуулагч нарт нь насан туршийн тэтгэлэг олгох санал дэвшүүлсэн. Холбоо бол боксчдын хувьд гэр орон гэсэн үг. Харин олимпийн аваргууд бол улс орны нэр хүндийг мандуулж, боксын спортыг хөгжүүлж байгаа гол хөдөлгүүр билээ. Өнөөдрөөс эхлэн манай аваргууд холбооноосоо тогтмол дэмжлэг авч байхаар боллоо” гэж хэлсэн байна. 

Олимпийн аваргын цалинг сар болгон олгоно:
- Олимпийн аварга 50000 рубль; 
- Олимпийн хошой аварга 75000 рубль;
- Олимпийн 3 удаагийн аварга 100000 рубль;
- Дасгалжуулагч 25000 рубль. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
4
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.