Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Аз жаргалтай үерхэл хүнийг таргалуулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ

Ганц бие байх тийм ч муу зүйл биш бололтой.


Австралийн Куинсланд их сургуулийн эрдэмтэд, судлаачид 15,000 гаруй хүнээс авсан 10 жилийн нөр их хөдөлмөр шингэсэн судалгаагаа олонд танилцуулах үед дунд нь ийм нэгэн сонирхолтой баримт байжээ. 

Аз жаргалтай үерхэл харилцаанд байгаа хүмүүс ганц бие хүмүүсийг бодвол дунджаар 5.8 кг илүү жин нэмдэг байна. Харин ганц бие хүн дунджаар 1.8 кг жин л нэмдэг аж.

Та хүнтэй болзож, үерхэж байгаа үедээ өмнө нь хийдэг байсан зүйлсээ аажим аажмаар өөрчилж эхэлнэ. Та заал авах цагаараа хайртай хүнтэйгээ хоолонд ороод явж байж мэднэ. Эсвэл өмнө нь гүйдэг, сагс тоглодог байсан цагаараа лонх дарс аваад, гэртээ кино угсруулж үзээд хэвтэж байх болно. Таны хайртай хүн хоолны тун өвөрмөц дуршилтай байгаад, та түүнийг харахаар л сайхан хоол хамт идмээр санагдаад байж ч болох юм. 

Бас уг судалгаагаар үерхэл харилцаанд байгаа хүн ганц бие хүмүүсийг бодвол илүү эрүүл зуршилтай байдаг гэнэ. Тамхи бага татаж, бараг л татахаа болино. Түргэн хоол идэх нь багасч, байнга дэлгэцийн өмнө өнгөрүүлдэг байсан цаг ч аажим аажмаар багасна.

Мөн Далласын их сургуулийн судалгаагаар жин нэмэгдэх нь хоёр хүний хоорондын хүчтэй дур хүсэлтэй ч холбоотой байдаг гэнэ. Хэрэв та үерхдэг, хамтран амьдарч бүр хуримаа хийсэн, тэгээд дээрээс нь жин нэмээд байвал сэтгэлээр унах хэрэггүй.Та зүгээр л хамтдаа жаргалтай байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.