Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийн хамгийн хөөрхөн гимнастикчин дэлхийн аварга боллоо

Инээн бууж ирсэн түүнд багш нь баяр хүргэсэнгүй, загнасан юм.


Саяхан болж өнгөрсөн уран сайхны гимнастикийн ДАШТ-д 20 настай Александра Солдатова туузтай үзүүлбэрээр дэлхийн аварга цол хүртлээ. 

Инээн бууж ирсэн түүнд багш нь баяр хүргэсэнгүй, загнасан юм. 

Ирина Венер “Тэр финалд хийх ёстой байсан дасгалуудынхаа талыг нь хийсэнгүй. Дахиж ингэх юм бол шууд л тэмцээнээс хасна” гэж хэлсэн юм. 

Багшийн хэлсэн үг үнэний хувьтай. Солдатовагийн үзүүлбэр хэцүү хүндээрээ Израиль, Италийн тамирчдын үзүүлбэрээс хялбарт тооцогдсон нь Оросын гимнастик, Ирина Винерт доромжлол байлаа.

Александра гэмтээд өнгөрсөн улирлын талыг эмнэлэгт өнгөрөөсөн. Дасгалжуулагч Винер түүнийг жин нэмснээсээ болж гэмтсэн гэж шүүмжилсэн юм. Үнэхээр Солдатова 5 кг нэмсэн байсан.

Түүнийг зодог тайлах нь гэсэн яриа гарч, зарим нь удахгүй хурим болно гэцгээж байлаа. Харин Винерийн багийн охидуудад хуримын тухай яриа ТАБУ гэж тооцогддог. Хэн нэг нь найз залуутай болбол эцэг эхээсээ өмнө дасгалжуулагчтайгаа уулзуулж, шинжүүлдэг бичигдээгүй дүрэмтэй. 

Солдатова их спортод маш эрт орж ирсэн тул хамт эхэлсэн гимнастикчид нь зодог тайлаад гэрбүлтэй болцгоожээ. Рита Мамун усанд сэлэлтийн Александр Сухоруков, Яна Кудрявцева хоккейчин Дмитрий Кугрышевтэй гэрлэсэн. Солдатова ДАШТ-ий дараа болзоот залуутай гэж зарласан ч нэрийг нь хэлээгүй байгаа.

“ДАШТ тэмцээн дууссан болохоор хэлэхэд намайг найз залуу маань их дэмжиж байлаа. Тэр тамирчин биш. Найз залуу минь ухаалаг, эелдэг. Энэ боломжийг ашиглаад найз залуугаа улс орон даяар сурталчлаад авья” гэж тэр сэтгүүлчдэд хэлсэн.

Солдатовагийн зорилго “Токио 2020” олимпийн наадам. “Рио 2016” наадамд оролцсон Мамун, Кудрявцева нарын инстаграм хуудсыг дагагсдын тоо хэдэн мянгаар, яаж нэмэгдэж байсныг тэр харсан. 

Тэд зодог тайлсан ч шинэ өрсөлдөгчид гараад ирсэн. Эгч дүү Аверин. Тэд ч 20 настай, гэхдээ өнгөрсөн жилээс л тодорч эхэлсэн тул дэргэд нь Солдатова ахмад тамирчин мэт л санагддаг. 

“Токио 2020” наадамд 2 тамирчин оролцоно. Хэн нь эрх авах вэ гэдэг халуун тулаан хэдийнэ эхлээд байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
8 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.