Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сар тойрон аялах анхны жуулчин нь япон тэрбумтан

Илон Маск сар тойрон аялах жуулчлалынхаа анхны тасалбарыг зарлаа.


"SpaceX” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Илон Маск сар тойрон аялах жуулчлалынхаа анхны тасалбарыг зарлаа. Тус компанийн “Big Falcon Rocket” хөлгөөр саранд аялах анхны хүн нь Японы тэрбумтан Юсакү Маэзава болжээ. 

Маэзава нь “Zozotown” интернэт дэлгүүрийн эзэн, 2,9 тэрбум долларын хөрөнгөтэй. 42 настай тэрбээр хөрөнгийн хэмжээгээр дэлхийд 822, Японд 18 дүгээр байрт жагсаж байна. Урлагийн бүтээл цуглуулах хоббитой. 2017 оны тавдугаар сард  Жана-Мишель Баскиягийн зургийг 110.5 сая доллараар худалдан авч байв. Маэзава ганц өөртөө төдийгүй өөр 6 хүнд тасалбар худалдан авсан гэж хэвлэлийн бага хурал дээр ярьсан. Энэ хүмүүс нь хамаатан садан нь биш уран зураач, дуучин, найруулагч гэсэн уран бүтээлчид байх гэнэ. 

Япон тэрбумтныг сансарт гаргах “Big Falcon Rocket” хөлөг одоогоор бэлэн болоогүй байгаа. Нислэг 2023 онд явагдаж, 7 хоног үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Илон Маск ч, Маэзава ч сарны аялалын тасалбар ямар үнэтэйг хэлсэнгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.