Хайх зүйлээ бичнэ үү

мин

Видео: Аваргуудын лиг эхэллээ

Фирмино ээлжит гоолоо оруулснаар тэд авах ёстой байсан ялалтаа авлаа.


Өчигдөр шөнө Европт Аваргуудын лигийн шинэ улирал эхэллээ. Энэ улирлаас эхлэн тоглолтууд Улаанбаатарын цагаар шөнийн 01.00, 03.00 цагуудад явагдах болсон билээ. 

С хэсгийн эхний тоглолт тун өрсөлдөөнтэй явагдаж, Английн “Ливерпуль” Францын “ПСЖ”-г гэртээ яллаа. Тоглолтыг дүгнtхэд англичууд хавьгүй илүү байлаа. Францдаа нэг ч оноо алдалгүй итгэл төгс тэргүүлж байгаа “ПСЖ” Европын тавцанд тоглоход юм юм дутуу байгааг нь энэ тоглолт харуулсан.

Дэлхийн хамгийн үнэтэй 3 хөлбөмбөгчийн 2 нь Францын багийн бүрэлдэхүүнд байсан ч тэд Английн багийн зохион байгуулалтын эсрэг юу ч хийж чадсангүй. Дортмундаас гарсан хоёр дасгалжуулагчийн анхны  дуэль Клоппын талд ашигтай гарлаа. 2-0 тэргүүлж явсан “Ливерпуль” 2 гоол алдан тэнцсэн ч тоглолтын сүүл хэсэгт Фирмино ээлжит гоолоо оруулснаар тэд авах ёстой байсан ялалтаа авлаа. 

“Ливерпуль” Англи – ПСЖ Франц 3:2 (2:1, 1:1)
“Энфилд” 
Гоол: 1:0 – 30 Старриж, 2:0 – 36, пенальти Милнер, 2:1 – 40 Менье, 2:2 – 83 Мбаппе, 3:2 – 90 Фирмино. 
“Ливерпуль” – Алиссон, Александер-Арнолд, Гомес, ван Дейк, Робертсон, Вейналдум, Хендерсон, Милнер, Салах (Шакири, 85), Старриж (Фирмино, 72), Мане (Фабиньо, 90).
“ПСЖ” – Ареоля, Менье, Тиаго Силва, Кимпембе, Бернат, Рабьо, Маркиньос, Ди Мария (Шупо-Мотинг, 80), Мбаппе, Кавани (Дракслер, 80), Неймар.
Шар хуудас: ван Дейк (27), Менье (45).

Энэ хэсгийн нөгөө тоглолтод Италийн “Наполи” 3 оноо авч чадалгүй тэмцээнийг эхлүүллээ. 

“Црвена Звезда” Серби – “Наполи” Итали 0:0 (0:0, 0:0)
“Райко Митич” 
“Црвена Звезда” – Борян, Стойкович, Савич, Дегенек, Родич, Йовичич (Йованчич, 56), Крстичич, Бен-Набуан, Чаушич, Марин (Симич, 87), Боачи (Павков, 81).
“Наполи” – Оспина, Хюсай, Альбиоль, Кулибали, Мариу Руй, Кальехон (Уна, 75), Аллан (Мертенс, 61), Фабиан Руис, Зелиньски (Гамшик, 75), Инсинье, Милик.
Шар хуудас: Аллан (17), Крстичич (37), Дегенек (55), Альбиоль (57), Милик (90), Мариу Руй (90).

Лионель Месси хэт трик хийж, баг нь 4-0 яллаа. Энэ нь түүний Аваргуудын лигийн 8 дахь хет трик бөгөөд урьд өмнө хэн ч ийм амжилт үзүүлж байсангүй. 

“Барселона” Испани – “ПСВ” Голланд 4:0 (1:0, 3:0)
“Камп Ноу” 
Гоол: 1:0 – 31 Месси, 2:0 – 74 Дембеле, 3:0 – 77 Месси, 4:0 – 87 Месси. 
“Барселона” – тер Стеген, Серджи Роберто, Пике, Умтити, Альба, Ракитич (Видаль, 85), Бускетс, Коутиньо (Лангле, 81), Месси, Суарес, Дембеле (Артур, 83).
“ПСВ” – Зут, Думфрис, Швааб, Виргевер (Изима-Мирен, 66), Тасенде, Росарио (Гутьеррес, 82), Хендрикс, Лосано, Перейро, Бергвейн (Мален, 78), де Йонг.
Шар хуудас: Виргевер (30), Умтити (55), де Йонг (57).
Улаан хуудас: Умтити (79).

Английн “Тоттенхэм” ялах тун дөхсөн ч тоглолтын сүүл хэсэгт 2 гоол алдаад оноо авч чадсангүй.

“Интер” Итали – “Тоттенхэм” Англи 2:1 (0:0, 2:1)
“Жузеппе Меацца” (Сан-Сиро) 
Гоол: 0:1 – 53 Эриксен, 1:1 – 85 Икарди, 2:1 – 90 Весино. 
“Интер” – Ханданович, Шкриньяр, де Врей, Миранда, Асамоа, Весино, Брозович, Политано (Кейта Бальде, 72), Наингголан (Валеро, 89), Перишич (Кандрева, 64), Икарди.
“Тоттенхэм” – Ворм, Орье, Санчес, Вертонген, Дэвис, Дайер, Дембеле, Ламела (Уинкс, 72), Эриксен, Сон Хын Мин (Лукас Моура, 64), Кейн (Роуз, 90).
Шар хуудас: Шкриньяр (21), Санчес (38), Перишич (43), Вертонген (51), Ворм (82).

Өрсөлдөгчийнхөө талбай дээр тун хэрэгтэй 3 оноо авсан “Атлетико”. Харин “Монако” өөрчлөлт хийхгүй бол Европт битгий хэл дотооддоо ч тааруу байна.

“Монако” Монако – “Атлетико” Испани 1:2 (1:2, 0:0)
“Луи II” 
Гоол: 1:0 – 18 Грансир, 1:1 – 31 Диего Коста, 1:2 – 45 Хименес. 
“Монако” – Бенальо, Сидибе, Глик, Жемерсон, Хенрихс, Шадли (Жорди Мбоула, 58), Ндорам, Ахолу (Траоре, 69), Грансир (Силла, 77), Тилеманс, Фалькао.
“Атлетико” – Облак, Хуанфран, Хименес, Годин, Люка Эрнандес, Корреа (Лемар, 70), Родри Эрнандес, Сауль, Коке, Диего Коста, Гризманн.
Шар хуудас: Фалькао (11), Хименес (48), Сидибе (52), Траоре (78), Диего Коста (90).

Хэдий ялагдсан ч “Брюгге” тун сайн тоглолоо. Харамсалтайгаар 3 оноо алдсан ч тэд “Монако, “Атлетико”-той ч үзэлцэхэд бэлэн гэдгээ харуулсан. 

“Брюгге” Бельги – “Борусси” Д Герман 0:1 (0:0, 0:1)
“Ян Брейдель” 
Гоол: 0:1 – 85 Пулишич. 
“Брюгге” – Летица, Пулен, Митрович, Денсвил, Ритс, Влитинк (Колс, 56), Данжума (Бонавентуре, 76), Вормер, Ванакен, Воссен (Опенда, 82), Уэсли.
“Борусси” Д – Бюрки, Пишчек, Аканжи, Диалло, Шмельцер, Вайгль (Дауд, 84), Витцель, Вольф, Гетце (Кагава, 62), Санчо (Пулишич, 69), Ройс.
Шар хуудас: Вайгль (19), Кагава (90).

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
9 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
18
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.