Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сараа Якутскт ээжийнхээ гэрээслэлийг биелүүлнэ

“Ээж ээ, та миний миний сэтгэл зүрхэнд үүрд байх болно” тоглолт хийхээр болсноо зарлалаа.


Монгол улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа ОХУ-ын Сахагийн Якутск хотноо өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. 

Сараа Якутскт ээжийнхээ гэрээслэлийг биелүүлэхээр ирсэн гэдгээ хэллээ. Түүний ээж Монголын гавьяат багш, Алтан гадас одонт, Татьяна Иннокентьевна МИХАЙЛОВА наймдугаар сарын 4-нд тэнгэрийн оронд одсон билээ
Б.Сарантуяа ээжийнхээ чандрыг төрсөн нутаг Якутын Горный улус дүүргийн Мытах тосгонд нь оршуулах зорилготой ирсэн байна. Татьяна Иннокентьевна Эрхүүд оюутан байхдаа монгол оюутантай гэрлэснээр Монгол Улс түүний хоёр дахь эх орон болсон юм. Гэвч амралтаараа байнга төрсөн нутагтаа ирж амардаг байжээ. 

Б.Сарантуяа хэвлэлийн хурал дээр ээжийнхээ Монгол дахь ажил, амьдралын талаар “Бид ах дүү гурвуулаа байсан ч харамсалтай нь ах минь эрт залуудаа нас барсан. Аав маань инженер хүн байсан. Бас л эрт нас барсан даа. Ээж минь хүүхдүүдээ англи, орос хэлтэй болгож, эрдэм номтой хүн болгож өсгөсөн. Энэ бүхэн бол ээжийн минь ач. Ээж минь Монголын маш олон хүүхдэд орос, англи, герман хэл заасан. Шавь нар нь түүнийг их хүндэлдэг байсан” гэж дурссан байна. 
Эцэст нь ээж нь Якутскт том концерт тоглоорой гэж захисныг уламжлаад энэ сарын 24-нд ээжийнхээ хүслийг биелүүлж, “Ээж ээ, та минь миний сэтгэл зүрхэнд үүрд байх болно” тоглолт хийхээр болсноо зарлалаа. 

Горный улус дүүргийн нутгийн зөвлөлийн төлөөлөгч Надежда Петровна Федорова Сараад талархал дэвшүүлээд ээжийнх нь чандрыг хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
2
3 өдрийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
3
3 өдрийн өмнө
BTS-ийн фэнүүдийн заавал очих ёстой 6 газар
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
40
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.