Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хятадууд хамгийн шүтлэггүй, харин индонезчууд бүгд шашин шүтдэг

Монголчуудын 8 хувь нь шүтлэггүй.


Oлон улсын “Гэллап” хүрээлэнгээс дэлхийн улс орнуудын шашин шүтлэгийн талаар судалгаа явуулжээ. Судалгаагаар Хятад хамгийн шүтлэггүй орноор тодорсон бол Индонез, Бангладеш, Филиппин улсын ард иргэд 100 хувь шүтлэгтэй гэсэн дүн гарсан байна. 

“Gallup International” хүрээлэн судалгаагаа дэлхийн 68 орны 66 мянган хүний дунд явуулсан байна. Үүнд: 
62% шашин шүтдэг,
74% сүнсэнд итгэдэг,
71% Бурхан байдагт итгэдэг,
56% үхсэнийхээ дараа диваажинд одно гэдэгт итгэдэг,
54% хойд насанд итгэдэг,
49% там байдагт итгэдэг гэж хариулжээ.

Хамгийн шүтлэггүй орнууд:
Хятад:

Хятад хамгийн шүтлэггүй орон. Хүн амын 67 хувь нь ямар ч шашинд итгэдэггүй. 10 хүний 7 нь шүтлэггүй гэж гарсан нь бусад улсаас хоёр дахин илүү тоо юм. Хятадуудын 23% нь өөрийгөө шашингүй гэж тооцдог. 10-аас бага хувь нь ямар нэг шашинд өөрийгөө хамруулдаг байна.
Япон, Словен, Чех, БНСУ:
Шүтлэггүй орнуудын хоёрдугаар байрт Япон орсон. Япончуудын 29 хувь нь шүтлэггүй. 
3-р байрт орсон Словенид хүн амын 28 хувь нь шашныг хүлээн зөвшөөрдөггүй. 
4-р байрт Чех улс. Энд 25 хувь нь шашин шүтдэггүй. 
Өмнөд Солонгост хүн амын 23 хувь нь шүтлэггүй.
Европын орнууд:
Шүтлэггүй хүний эзлэх хувь Бельгид 21%, Францад 21%, Шведэд 18%, Исландад 17% байдаг.

Хамгийн шүтлэгтэй орнууд:
Бурхан, сүнс, там, диваажинд хүн ам нь 100 хувь итгэдэг оронд Филиппин, Бангладеш, Индонез тооцогджээ. 
Харин Таиланд, Пакистанд энэ тоо 99% бөгөөд дараа нь Энэтхэг, Вьетнам, Монгол оржээ. 
Гэллап хүрээлэнгийн судалгаанаас үзэхэд хүн амын орлого, боловсролын хэмжээ багасах хэрээр шашин шүтэгчдийн тоо нэмэгдэж байсан байна. Орлого ихтэй хүмүүсийн 50 хувь нь л шүтлэгтэй бол ядуучуудын 66 хувь нь шашин шүтдэг гэжээ. Өндөр боловсролтой хүмүүсийн 49 хувь нь шүтлэгтэй бол боловсрол тааруу хүмүүсийн 83 хувь нь шүтлэгтэй аж. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
33
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.