Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Митакэүмигийн озэки цол хийсэн одлоо

Хакүхо 11 даваатай тэргүүлж, ёкозүна Какүрюү 10, озэки Гоэйдо, Такаясү, маэгашира Таканоива нар 9 даваатай нэхэж явна.


Японы Токио хотод болж байгаа мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээний эхний 11 өдрийн барилдаан өндөрлөлөө. Тэмцээний эхнээс тогтвортой сайн барилдаж байсан аварга, арслангууд өнөөдөр ээлж дараалан унаж, озэки цол горилогч, озэки цолоо хамгаалагч нарын хувь заяа бараг тодорхой болоод ирлээ. 

11 ялбал озэки болох болзол сонсоод байсан сэкивакэ Митакэүми маэгаширагийн толгой бөх Кайсэйд унаж, 5 дахиа өвдөг шороодсоноор энэ башёд озэки цол хүртэх найдваргүй боллоо. 4 өдөр дараалан унасан, Точиношингээс өөр ёкозүна, озэки цолтон унагаагүй гээд озэки болох мөрөөдлөө энэ удаад орхихоос өөр аргагүйд хүрсэн.

Харин цолоо хамгаалан барилдаж байгаа кадобан Точиношин ёкозүна Какүрюүг бярдан дохёноос гаргаж, 7 даваатай боллоо. Ганц давахад л цолтойгоо үлдэнэ.

Дээд зиндааг их аварга Хакүхо 11 даваатай тэргүүлж, ёкозүна Какүрюү 10, озэки Гоэйдо, Такаясү, маэгашира Таканоива нар 9 даваатай нэхэж явна. 
Жюүрёод 7 бөх 7 даваатай, түрүү цомын төлөөх өрсөлдөөн тун ширүүн байна. Үүнд манай Араваши, Азүмарюү нар байгаа.  Макүшитад Хоошёорюү С.Бямбасүрэн 3 дараалан ялсан байсан боловч 3 дараалан ялагдаж, 50 хувийн амжилтаа үзүүлээгүй хэвээр байна. 

Дээд зиндаа

 Зүүн

Цол

Баруун

Какүрюү 10-1

Ёкозүна

Хакүхо 11-0

Кисэносато 8-3

Ёкозүна

 

Гоэйдо 9-2

Озэки

Такаясү 9-2

 

Озэки

Точиношин 7-4

Митакэүми 6-5

Сэкивакэ

Ичиножёо 4-7

Тамаваши 3-8

Комүсүби

Такакэйшёо 5-6

Икиой 1-10

М 1

Кайсэй 5-6

Ютакаяма 1-8-2

М 2

Чиёотайрюү 3-8

Шёодай 5-6

М 3

Эндо 1-10

Чиёонокүни 3-8

М 4

Аби 6-5

Миёогирюү 7-4

М 5

Асанояма 7-4

Кагаяки 6-5

М 6

Ооношёо 3-8

Шёохозан 5-6

М 7

Точиоозан 4-7

Такарафүжи 5-6

М 8

Котошёогикү 6-5

Хокүтофүжи 8-3

М 9

Дайшёомарү 5-6

Аойяма 3-8

М 10

Дайэйшёо 5-6

Саданоүми 5-6

М 11

Кёкүтайсэй 1-6-4

Окиноүми 5-6

М 12

Нишикиги 6-5

Рюүдэн 8-3

М 13

Таканоива 9-2

Таканошёо 6-5

М 14

Чиёомарү 4-7

Чиёошёома 7-4

М 15

Ёшиказэ 7-4

Котоюүки 5-6

М 16

Ишиүра 3-8

Монгол бөхчүүд

Жюүрёо 
Зүүний 1 Араваши Э.Дөлгөөн 7-4
З-3 Дайшёохо Р.Шижирбаяр 4-7
Б-4 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-7
Б-9 Сэйро А.Өнөболд 0-8-3
Б-10 Миторюү Б.Төрболд 6-5
З-13 Азүмарюү С.Тодбилэг 7-4
Макүшита
З-6 Кирибаяма Б.Лхагвасүрэн 3-3
З-12 Кагамио Б.Нанжид 5-1
Б-28 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 2-3
Б-44 Гоочёозан Д.Ууганбаатар 4-2
З-47 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтэл
Б-49 Кёкүсоотэн Э.Энхманлай 3-2
З-56 Хоошёорюү С.Бямбасүрэн 3-3
З-58 Сакигакэ Я.Баттүшиг 4-2
Санданмэ
З-72 Саданохикари Д.Наранцогт 3-2
Жонидан
Б-11 Ёошёояма Б.Анхбаяр  6-0

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
37
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.