Хайх зүйлээ бичнэ үү

мин

Жереми Айронс 70 нас хүрлээ

Алдарт Набоковын “Лолита” ч түүнд алдар нэр авчирсан.


Их Британийн жүжигчин, Оскарын шагналт Жереми Айронс өнөөдөр 70 насны ойгоо тэмдэглэж байна. 

Айронс Ла-Манш хоолойн Уайт аралд төрсөн. 

Багадаа Бристольд шилжин, “Олд Вик” театрын жүжигчний дамжаанд суралцжээ.

1971 оноос телевизэд ажиллаж, Лондонгийн Вест-Энд театрт орсон байна. 

Түүний кино замнал 1981 онд эхэлсэн. “Brideshead Revisited” цуврал түүний анхны кино бүтээл байлаа.

Дараа нь Их Британийн агуу зохиолч Жон Фаулзийн “The French Lieutenant's Woman” зохиолын дэлгэцийн бүтээлд Мэрил Стриптэй хамт тоглосон. Энэ кино Оскарын шагналын 5 төрөлд нэр дэвшиж байв. 

Наяад онд Дэвид Кроненберг, Дэвид Хью Жонс нарын кинонд тоглон, сайн жүжигчдийн тоонд багтах болов. 

1991 онд “Reversal Of Fortune” киногоороо шилдэг эрэгтэй жүжигчний Оскар шагнал хүртсэн. 

1990-өөд онд Айронс Холливудад алдаршсан юм. Тэр Кроненбергийн “М. Баттервляй”-д тоглож, Диснейн “The Lion King” хүүхэлдэйн Сорвитод дуу оруулж, “Хатуу Самар 3”-т Брюс Уиллистэй хамтран тогложээ. 

Алдарт Набоковын “Лолита” ч түүнд алдар нэр авчирсан. 

XXI зуунд тэр “Елизавета I”, “House of Borgia” цувралуудад дүр бүтээсэн юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
20
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.