Хайх зүйлээ бичнэ үү

мин

Хорт хавдрын туяа эмчилгээнд шинэ технологи ашиглана

Шугаман хурдасгуурыг 2018 онд багтаан суурилуулахаар төлөвлөж байгаа.


“Шугаман хурдасгуурт суурилсан туяа эмчилгээний дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх нь” сэдэвт олон улсын семинарыг Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Туяа Эмчилгээний Нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.

Энэ үеэр хорт хавдрын туяа эмчилгээний орчин үеийн дэвшилтэт арга технологийг эмч, мэргэжилтнүүдэд сургахаас гадна албан байгууллага, хамтын үйл ажиллагаатай бусад эмнэлгийн эмч мэргэжилтнүүд болон нийт ард иргэдэд туяа эмчилгээнд орчин үед нэвтэрч байгаа дэвшилтэт технологи, түүний ач холбогдол, цаашдын хэрэгцээ шаардлага, тулгарч буй бэрхшээл зэргийг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм. Арга хэмжээнд  Австри, Япон, БНСУ-ын хавдарын чиглэлээр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд, дотоодын 150 гаруй эмч, бодлого боловсруулагч нар оролцов.

Монгол улсад хорт хавдрын туяа эмчилгээний тусламж үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор шугаман хурдасгуур аппаратыг эмчилгээнд нэвтрүүлэх санаачлага ажил хэрэг болж 2011 оноос “Хавдар судлалын үндэсний төвд хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийг боловсруулж санхүүжилтыг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэхээр болсон билээ.  ХСҮТ уг төслийн гүйцэтгэгчээр сонгогдсон шугаман хурдасгуурыг 2018 онд багтаан суурилуулахаар төлөвлөж байгаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
8
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.