Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хейли Болдуин: Би урьд өмнө хэзээ ч ийм аз жаргалтай байгаагүй

Хайрын сэтгэл миний зүрхэнд бялхан, асгарч байгаа мэт л байна.


21 настай модель Хейли Болдуин Лондонгийн загварын долоо хоногийн хүрээнд болсон Аdidas-ийн шоунд оролцлоо. Энэ үеэр түүнээс Glamour-ийн сэтгүүлчид ярилцлага авсан байна. Жастин Биберийн болзоот бүсгүй, зарим хэвлэлийн бичсэнээр албан ёсны гэргий Хейлигийн ярилцлагаас сонирхолтой хэсгүүдийг толилуулж байна.

Жастин Биберийн тухай
Аз жаргалаас болоод гэрэлтэж байна уу гэж үү? Тиймээ, би дурласан болохоор дотроосоо гэрэлтэж байгаа байх. Хайрын сэтгэл миний зүрхэнд бялхан, асгарч байгаа мэт л байна. Би урьд өмнө хэзээ ч ийм аз жаргалтай байгаагүй.

Гэрбүлийн талаар

Би сүүлийн үед гэрийнхэндээ их цаг зарцуулдаг болсон. Коллежэд элсэх, найзуудтайгаа зугаалах, ажлаа хөөх үед гэрбүлийнхнээсээ хол байх цаг их болоод л байдаг. Тэр үед гэрбүл нэг их чухал биш мэт санагддаг. Ийм үед л хүн өөрийгөө алдаж эхэлдэг юм. Таныг хамгийн сайн мэдэх хүмүүс бол гэрбүл. Цаг завгүй ажилладаг ч гэсэн би ойр дотныхонтойгоо уулзах цаг заавал гаргадаг. Гэрбүл бол миний амьдралын хамгийн үнэтэй зүйл.

Гоо сайхны хэв хэмжээ

Хүн болгон дахин давтагдашгүй. Тан шиг хүн өөр хаана ч байхгүй гэдгийг сана. Бусдаас ялгарсан хувь хүн байна гэдэг сайхан зүйл. Залуу охидуудад би ингэж хэлмээр байдаг. Бид олон нийтийн сүлжээний эрин үед амьдарч байна. Охидууд хэн нэгнийг дууриаж, адилхан болохыг хүсдэг. Харин та хэзээ ч давтагдашгүй бие хүн гэдгээ ойлгоорой.

Гадаад байдал
Өнгөрсөн жил би үнэхээр их өөрчлөгдсөн. Миний Instagram хуудсанд орсон хүмүүс миний өөрөг зурагнуудаас гадна намайг хувь хүн талаас нь хараасай гэж би хүсдэг.

Хувцас загвар

Үнэнийг хэлэхэд надад хэт их хувцас бий. Adidas компани намайг их эрхлүүлж байгаа. Компаниас хайрцаг хайрцгаар нь хувцас илгээж, заримдаа ижил хувцас хэд хэд хүрээд ирнэ. Пүүз гэхэд надад 150 бий. Би хагас жилд нэг удаа хувцаснуудаасаа буяны ажилд хандивладаг.

Гоо засал

Үнэнийг хэлэхэд би бага будах тусмаа өөртөө итгэлтэй байдаг. Намайг хэт их будсан явж байгааг та хэзээ ч харахгүй байх. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
38
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.