Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Dreamers' Day: Масарик киног үзэх 9 онцгой шалтгаан

Гоё кино үзэцгээе.


Бямба гараг болгон Их дэлгүүрийн таван давхарт байрлах iCinema кино театрт гардаг Dreamers' Day кино өдөрлөгийг та бүхэн мэдэх үү? Олон сонирхолтой кино гардаг шүү. Энэ долоо хоногт харин ямар кино гарах тухай мэдээллийг та бүхэнд хүргэе.

1. Энэхүү киног маш онцгой үйл явдлыг тохиолдуулан гаргах гэж байгаа юм. Чехословак улс Тусгаар тогтносны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Масарик” киног толилуулах болсон нь манай үзэгчдийн хувьд ч гэсэн сонирхолтой байна байх.

2. Уг кино нь 20-р зууны 30-аад оны сүүлээрх түүхэн үйл явдал болон тухайн үед Чехословак улсаас Их Британи улсад Элчин сайдаар мөн дараагаар Гадаад хэргийн сайдаар ажилласан эх орныхоо ирээдүйн төлөө тэмцэгч Ян Масарикийн талаар өгүүлдэг билээ. Хөрөг, драм, түүхэн төрлийн кино гэж хэлж болно.

 

3. Найруулагч Юлиа Шэвчикийн хувьд "Normal the Düsseldorf Ripper", "Restart", "51 kHz" зэрэг кинонуудыг найруулж байсан юм. Мөн богино хэмжээний кинонууд хийдэг бөгөөд одоо "The Glass Room" гэх бүрэн хэмжээний киноныхоо пост продакшн хэсэг дээр явж байна.

4. Хэрэв та бүхэн Адольф Гитлерийг ганц ч удаа гал нээгээгээгүй мөртлөө яаж Чехословакыг эзэлсэн юм бол гэж гайхаж явдаг бол энэ киног үзэх хэрэгтэй. 

5. Мэдээж энэ кино дайн байлдаан, янз бүрийн улс төрийн үзэл баримтлал гэхээс гадна хувь хүний амьдралыг харуулж өгснөөрөө онцлог.

6. Киноны тайзны зураг тун баялаг, маш олон жижиг деталиудтай. 

7. Эхний 30 минутад үзэгчдийг хүчирхийлэл, зугаа цэнгэл, хар тамхи, дотно харилцаа зэрэг олон хачирхалтай үзэгдлүүд хүлээж байх болно.

8. Масарик буюу гол дүрийг бүтээсэн жүжигчин Карел Роден өмнө нь "RocknRolla", "Orphan", "Hellboy", "The Bourne Supremacy" зэрэг кинонуудад дүр бүтээсэн бөгөөд мөн "The Glass Room" кинонд дахин хамтран ажиллаж байна.

9. Уг киног та бүхэн энэ бямба гарагт буюу есдүгээр сарын 22-нд үзэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
23
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.