Хайх зүйлээ бичнэ үү

мин

Цасанд боогдсон 1450 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Цасанд боогдсон тухай дуудлага ОБЕГ-т их ирсэн байна.


Өчигдөр ихээхэн хэмжээний цас орсны улмаас  Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозам цасанд хаагдан хальтиргаа гулгаа мөсжилт үүсэж, олон тооны хүн, машин  Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “52-ын даваа”-нд цасанд боогдсон тухай дуудлага 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагаас 22:30 цагийн хооронд ОБЕГ-т ирсэн.

Дуудлагаар ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс болон “Баянчандмань АЗЗА” ТӨХК болоод авомашины “Пажеро”  “Ланд 100”, “Прадо”, “Сүбару” клубын нийт 60 гаруй хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цасанд боогдсон нийт 433 автомашин, 1450 иргэнийг аюулгүй газарт гарган ажиллалаа.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Тахилтын даваа” болон “ Бөө булгийн даваа” гэдэг газруудад  цас орж зам даваа мөстсөний улмаас автомашинуудын бөөгнөрөл үүссэн тухай дуудлагаар  аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид  болон  “Баянгол АЗЗА” ТӨХК-ийн  нийт 22 алба хаагч, хоёр  техник хэрэгсэлтэйгээр ажиллаж,  “Тахилтын даваа”-ны автозамын мөстсөн хэсгийг хусаж цэвэрлэн 270 орчим автомашин, 810 иргэнийг, “Бөө булагийн даваан”-д 18 автомашин, 71 иргэнийг аюулгүй нэвтрүүлэн авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
31
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.