Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ЖҮДО ДАШТ: Хоёр дахь өдрийн барилдааны өмнө

Г.Хэрлэн Туркийн Сандалтай барилдана.


Азербайжан улсын нийслэл Баку хотноо болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдөр маш сонирхолтой болж өнгөрлөө. Өнөөдөр ч гэсэн олон сайхан барилдаан болох нь гарцаагүй. 

66кг

А хэсэг

Энэ жинд Израилийн Таль Фликер хэсгийг толгойлж байна. Хэдий чансаагаар жингээ тэргүүлж байгаа ч тэр тэмцээн уралдаанд олон түрүүлээд байдаггүй бөх билээ. Гэхдээ Таль медаль хүртэх магадлал өндөр бөхчүүдийн нэг. Түүний эхний өрсөлдөгч нь узбек бөх Нуриллаев, конго залуу Родрик Куку нарын нэг байх болно. Ялсан тохиолдолд Европын аварга Словений Гомбочтой барилдах магадлалтай. Энэ жилийн тивийн аваргаар Фликер түүнд ялагдсан ч Загребт хариугаа авч чадсан. Энэ хэсэгт хэвтээ барилдааны мастер Кеннет ван Гансбеке, Бразилийн залуу авьяастан Даниэль Карньин, Азербайжаны Шихализада, Будапештийн Гран Прид олныг гайхуулсан Египетийн Абдельмавгуд, чех залуу Петриков, беларусь бөх Миньков гээд олон сонирхолтой бөх оржээ. Түвшин ч ойролцоо тул жинхэнэ тулаан болно.

B хэсэг

Энэ хэсгийг бас израиль бөх толгойлж байна. Барух Шмаилов энэ жил тун сайн барилдаж байгаа. Эхний барилдаандаа л тэр Францын чанга бөх Даниэль Жантай таарсан. А хэсгээс сул гэгдэж байгаа ч манай Г.Хэрлэн, Украины Ядов, Туркийн Сандал, Доминиканы Матео, казах залуу Серикжанов, Ирландын Бернс нарын сайчуул байгаа. Г.Хэрлэн Туркийн Сандалтай барилдана. Урьд нь таарч байгаагүй. Сандал 29 настай, Загреб, Тбилисийн Гран Пригийн 3 хүрэлтэй бөх. Манай Д.Алтансүхтэй 2 барилдаад 2 ялагдсан. 

U66 - Grand Prix Zagreb 2018

С хэсэг

Дэлхийн аварга Хифүми Абэ энэ хэсгийг тэргүүлсэн. Таавар, бооцоо тавигчдаас эхлээд мэргэжилтэн, шинжээч нар хүртэл бүгд Абэг түрүүлнэ гэж байгаа. Гэхдээ тэр тийм амар түрүүлэхгүй. Эхний тойргийн Гайти бөхийг Абэ ялах нь тодорхой. Дараа нь Европын мөнгөн медальт Италийн Медвестэй барилдах болов уу. Тэгээд Молдавын Денис Виерутай таарах магадлалтай. Денис ч үе үе томчуудыг унагаадаг бөх билээ. Нөгөө талаас Украины Георгий Зантарая гарч, Абэтэй хэсгийн аваргын төлөө барилдах ёстой. Учир нь тэр Йемен, Польш, Замби, Филиппин, Австрали, Балба, Египет, Тажикистан, Мальтын бөхчүүдэд ялагдах ёсгүй. Өнгөрсөн ДАШТ-д Абэ  ялж байсан тул энэ удаад Зантарая хариугаа авахаар хичээх болно.

D хэсэг

Маш сонирхолтой хэсэг. Өнгөрсөн ДАШТ-ий медальт Гүржийн Важа Маргвелашвили, ОХУ-ын Михаиль Пуляев, 2015 оны дэлхийн аварга, саяхан болсон Азийн наадмын аварга Ан Ба-Ул, Европын аваргын медальт Беларусийн Дмитрий Шершань, Бразилийн Чибана, Германы бяртай залуу Зайдль, Кыргызстаны битүү морь Артур Те гээд л. Хоёрдугаар тойргоос эхлээд л гал гарсан тулаанууд болно. 

52кг

А хэсэг 

Дэлхийн чансааг тэргүүлэгч Францын Амандин Бушар эхлээд Хонконг, Хятадын бөхчүүдийн хэн нэгтэй нь барилдана. Дараа нь Рубинштейн, Рамос нарын хэн ялсантай нь үзэлцэнэ. Оросын Юлия Казарина, Өмнөд Солонгосын Парк Да-Сол нарын ялсан нь Америкийн Анжелика Дельгадотой барилдана. Нөгөө талд олимпийн мөнгөн медальт Италийн Жуффрида Одетт байгаа. 

В хэсэг

Япончуудын гол найдвар Үта Абэ энэ хэсгийг тэргүүлж байна. Токио, Дюссельдорф, Парисийн Их Дуулга, Хятадын Гран Пригийн аварга Абэ олон улсын тавцанд 2016 оноос хойш ялагдаагүй байгаа. Гэхдээ 2016 онд тэр нутгийнхаа Нацүми Цүнодад ялагдсан гэхээр Абэ гадаад бөхөд унаагүй удаж байна гэсэн үг. Абэг зогсоохоор Испанийн Перез Бокс, Польшийн Пьенковска, Канадын Гуика, Бразилийн Перейра, манай Г.Ганцэцэг нар зүтгэнэ. Зогсоож чадвал жинхэнэ сенсаац болох юм. Г.Ганцэцэг эхний тойрогт Австралийн 22 настай Тинка Истонтой барилдана. 2017 оны Далайн орнуудын аварга Тинка манай Б.Хорлоодойг 2017 оны Дэлхийн цомоор ялж байлаа. Түүнийг ялбал манай бөх 2017, 2018 оны Пан Америкийн аварга Бразилийн Перейратай барилдах юм. 

С хэсэг

Хэсэг толгойлогч ОХУ-ын Наталья Кузютина хэсгийн аваргын төлөө Японы Шишимэ Айтай барилдах магадлалтай. Европын аварга Кузютина, дэлхийн аварга Шишимэ нараас гадна туршлагатай румын бөх Читу, Ташкентийн Гран Пригийн аварга Израилийн Темелькова, Швейцарийн Чопп гэсэн чанга нэрс бий. 

D хэсэг

Энэ хэсгийн аварга болох хамгийн магадлалтай бөх нь Бразилийн Эрика Миранда. 4 удаа ДАШТ-ий шагналын тавцан дээр зогссон тул дэлхийн аварга гэж юу болохыг дэндүү сайн мэднэ. Түүний гол өрсөлдөгчид нь Хойд Солонгосын Рим Сонг-Сим, Бельгийн Шарлин ван Сник, Их Британийн Челси Жайлс, манай Б.Хорлоодой нар тооцогдож байна. Б.Хорлоодой Узбекистаны залуу бөх Гулноза Зияеватай таарсан. Түүнийг ялаад олимпийн хүрэл медальт Шарлин ван Сниктэй учирна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
21
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.