Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хамгийн хүнд сүмоч Буриадын Аврора зодог тайллаа

Орора 292.6 кг-ийн жингээр өөрийнхөө рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон.


Мэргэжлийн сүмогийн түүхэн дэх хамгийн хүнд жинтэй бөх ОХУ-ын Буриадын Орора Сатоши хэмээх Анатолий Михаханов өнөөдөр зодог тайлснаа зарлалаа. Орора буюу Аврора өнгөрсөн жилийн үзлэгээр 288 кг татаж, Хавайн арлын Конишикиг 3 кг-аар даван гарч байв.

Энэ жил ч гэсэн Орора 292.6 кг-ийн жингээр өөрийнхөө рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон. Орора Сатоши “Талийгаач багш Китаноүми ояката минь 1-т л бичигдэж байвал юугаар ч байсан хамаагүй гэж надад байнга хэлдэг байсан. Би сүмогийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээж байгаадаа баяртай байна” гэж сэтгүүлчдэд хэлж байсан юм. Тиймээс ямар ч гэсэн тэр түүхэнд нэрээ үлдээгээд зодог тайлж байна. 

Орора хамгийн сүүлийн барилдаандаа ямар ч гэсэн давсан. Намрын тэмцээнд жониданы 12-оос барилдаж, 1 даваа, 6 унаатайгаар сүмо бөхийн замналаа өндөрлүүллээ. Цаашдаа Орос орондоо харьж, спортын уралдаан тэмцээн зохион байгуулдаг ажил хийх гэнэ. 

Орора 1999 онд мэргэжлийн сүмод элсэн орсон. ОХУ-ын анхны сүмоч Орора бол үнэндээ Аврора гэсэн нэртэй. 1917 оны хувьсгалыг эхлүүлсэн домогт Аврора хөлөг онгоцны нэрийг түүнд өгсөн ч дуудлага таарах ханз олдоогүйн улмаас Орора болсон түүхтэй. Хамгийн том амжилт нь макүшитагийн 43.  Гэхдээ 2001 оны Намрын тэмцээнд жониданд Хакүхог ялж байсан. Ямар ч гэсэн их аварга Хакүхотой барилдааны харьцаа 1-0, зодог тайллаа гэж тэр алиалсан. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
29
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.