Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Асашёорюүгийн дүү Тайхогийн ачийг ялж, 50 хувийн амжилт үзүүллээ

“Ёкозүна DNA” тулаан болж, монгол их аваргын ген ялалт байгууллаа.


Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн дүү, Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү Хоошёорюү С.Бямбасүрэн энэ тэмцээнээс макүшитад зиндаанд дэвшин барилдаж байгаа. 3 дараалан ялж, зиндаагаа тэргүүлж байсан ч 3 дараалан унаад 3-3 болоод байсан билээ. Түүний мэргэжлийн сүмод орсноосоо хойш өрсөлдөгч хэмээн нэрийдэж байгаа Тайхо аваргын ач, Ная ч мөн 3-3 болоод байлаа. 

Сүмогийн холбооноос их аваргуудын удмынхныг өнөөдөр тааруулж, хэн ялсан нь 50 хувийн амжилтаа үзүүлж, хэн ялагдсан нь анх удаагаа 50 хувийн амжилт хийж чадахгүй болсон юм. Ингээд өнөөдөр “Ёкозүна DNA” тулаан болж, монгол их аваргын ген ялалт байгууллаа.  

Макүшитагийн дахь бөх Хоошёорюү макүшитагийн 60 дахь бөх Наяг күбинагэ мэхээр ялсан юм. Ингээд Ная ирэх тэмцээнд санданмэд унах нь тодорхой боллоо. Хоёр бөх мэргэжлийн сүмод ороод 2 барилдаж, хоёуланд нь Ная ялаад байсан юм. 

Барилдааны дараа Ная “Урагш дайрч барилдах гэсэн боловч хөл хөдлөж өгсөнгүй. Хоошёорюүтэй таарлаа гээд сандарч мэгдсэн зүйл үгүй. Цаашдаа дандаа 50 хувийн амжилт үзүүлж барилдахаар хичээх болно” гэж ярьсан байна. 
Харин манай бөх Хоошёорюү “50 хувийн амжилт үзүүлээд их баяртай байна. Наяд 2 ялагдсан болохоор энэ удаад заавал ялна гэж бодож байлаа. Ирэх тэмцээнд жингээ нэмээд орж ирэх бодолтой байна. Одоо 115 кг байгаа” гэж ярьжээ.  

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
30
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.