Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Д.Сумъяа үхлийн хэсэгт буюу ДАШТ-ий 3 дахь өдөр

Өнөөдөр манай 4 бөх барилдана.


Азербайжаны Баку хотын “National Gymnastics Arena” цогцолборт болж байгаа жүдо бөхийн ДАШТ-д манай бөхчүүд одоогоор медаль аваагүй байна. Өнөөдөр эрэгтэй 73 кг, эмэгтэй 57 кг-ийн барилдаантай.

73кг

А хэсэг

Энэ хэсэгт гол фаворит Японы Соичи Хашимото. Тэр дэлхийн аварга цолоо хамгаалж барилдах юм. Өнгөрсөн жил дэлхийд тэргүүлснээс хойш түүнд олон юм тохиолдсон. Ялалт, ялагдал, шигшээ багаас хасагдсан гээд л, гэхдээ энэ бүгд дууссан. Соичи шигшээ багтаа дахин ирсэн. Түүний зорилго бол Такато, Абэ нар шиг цолоо хамгаалах. Эхний тойрогт тэр Ботсваны бөхийг ялна. Харин дараа нь Америкийн Ник Дельпополотоо таарах байх. Никийг медаль хүртэх магадлалтай тамирчин гэхэд хэцүү ч амар ялагдах бөх биш. Түүнийг энэ тэмцээнд манай С.Ням-Очир гардан бэлтгэсэн гэж байгаа. Тэгээд Райтер, Шейн, Хояк, Эстрада, Райку. Бүгд дэлхийн дэвжээнд чанга хашгараагүй ч хүчтэй бөхчүүд. Хэрэв тэдний хэн нэг нь Хашимотог унагаавал том сенсаац болно. Нөгөө талд Косовогийн Акил Гжакова гарах болов уу. Загребийн Гран Прид түрүүлэхдээ тун сайн формтой байгаа харагдсан.

В хэсэг

Фаворитууд бол манай Г.Одбаяр, Азербайжаны Хидаят Гейдаров нар. Манай бөхийн сугалаа хэцүү таарсан. Тэр эхлээд олимпийн медальт Бельгийн ван Тихельт, Германы Энтони Цингг нарын ялсантай барилдана. Хэсгийн аварга болох замд нь Токиогийн Их Дуулгын медальт Өмнөд Солонгосын Ан Чон-Сунг, португал эр Фернандеш, узбек бөх Тураев нар хөндөлсөх гэж оролдоно. Харин Гейдаров тун амар сугалаа татсан. Иранаас эхлээд Монако, Хонконг, Йемен гээд л нутаг дээрээ барилдах Гейдаров хэсгийн аваргын төлөө гараад ирэхээр харагдаж байна. Г.Одбаяр, Хидаят Гейдаров нар өмнө нь 2 удаа таарсан. Өнгөрсөн жилийн ДАШТ-д манай бөх ялж, хүрэл медаль авч байсан бол Мастерст Гейдаров ялсан. Хэрэв таарвал сайхан барилдаан болно доо.

С хэсэг

Энд бас нэг азербайджан бөх байгаа. Өнгөрсөн ДАШТ-ий мөнгөн медальт Рустам Оруджев энэ жил тэмцээнд түрүүлээгүй. Рустам Египетийн бөхтэй эхний тойрогт таарсан. Түүнийг ялбал польш бөх Мровчиньски, АНЭУ-ын орос бөх Скворцов нарын нэгтэй барилдах байх. Энд манай Ц.Цогтбаатар байгаа. Цогтбаатар шууд л олимпийн аварга Базилетэй эхлээд барилдах магадлал өндөр байгаа. Парисийн Их Дуулгаар таарч, манай бөх ялсан билээ.

Grand Slam Paris 2018

Базилег ялахад цаана нь Узбекистаны бяртай залуу Бобоевтай барилдах байх. Нөгөө талаас Өмнөд Солонгосын Ан Чанг-Рим гарч ирэх нь ойлгомжтой. Азийн наадмаар тэр форм сайтай байгаагаа харуулсан. Хятадад Хашимотог ялж, Азийн наадмаар Эбинүмаг дарж, финалд Шёохэй Онод шүүгчдийн эргэлзээтэй шийдвэрээр ялагдсан билээ.  Чанг-Римээс гадна канад бөх Маргелидон, Америкийн Александр Тернер, унгар залуу Сабо, Украины Хомула нар хэсгээс гарах гэж өрсөлдөнө. Хэрэв хэсгийн аваргын төлөө Рустам Оруджов, Ан Чанг-Рим нар үлдвэл өнгөрсөн жилийн ДАШТ-ий хагас шигшээтэй ижил оноолт болно. Жилийн өмнө Рустам ялж байсан билээ. Тэдний барилдааны харьцаа 2-2 байгаа.

D хэсэг

Гол фаворитууд нь Европын медальт швед Мациас, олимпийн аварга Гүржийн  Лаша Шавдатуашвили нар. Гэхдээ бас тэд шууд шалгараад гараад ирэхгүй. Мациас хэнийг ч ялж чадах ч хэнд ч бас унаж мэдэх бөх. Израилийн Тохар Бутбуль, Ираны Мохаммади, Германы Вандтке, Австрийн Вагнер нарын хэн нь ч Мациасыг ялах боломжтой. Харин гүрж залууг унагаахаар Беларусийн Шока, Францын Аксус, Швейцарийн Аллеман, казах бөх Шаимерденов нар хичээнэ.

57кг

А хэсэг

Энэ жингийн гол бөх бол яалт ч байхгүй манай бөх Д.Сумъяа. Тэр цолоо хамгаалах тулаанаа Сербийн Рожич, Испанийн Эквисоэйн нарын ялсантай барилдаж эхлүүлнэ. Энд олимпийн аварга Рафаэль Сильва эхниий барилдаанаа Загреб, Хөххотын Гран Пригийн медальт Канадын Климкаиттай хийнэ. Д.Сумъяа, Сильва,  Климкаит нарын хэн нэг нь 16-д шалгарахгүй гэхээр жинхэнэ үхлийн хэсэг энэ байна. Нөгөө талд Францын Ресевю, БНСУ-ын Ким, Болгарын Ильева нар байгаа.

В хэсэг

Шилдэг 16-д хүрэх замд өнгөрсөн ДАШТ-ий медальт Смит-Дэвис, Европын аваргын медальт Штолль, Европын 3 медальт Каракаш, Екатеринбургийн Их Дуулгын аварга Ропер нарын хэн нэг хасагдана гэхээр бас л өрсөлдөөнтэй хэсэг.

С хэсэг

Энд өнгөрсөн ДАШТ-ий мөнгөн медальт Японы Цүкаса Ёшида барилдана. Түүнд амар байхгүй. Бас нэг Штолль, хашир португал бөх Монтейро, аюултай голланд бөх Бергстра, Израилийн Нельсон Леви, Польшийн Боровска, манай Л.Энхрийлэн, Өмнөд Солонгосын Квон ар байна. Бүгд л авьяастай, хүчтэй бөхчүүд тул Ёшидад амархан ялалт гэж байхгүй.

D хэсэг

Энд Европын аварга Косовогийн Нора Гжакова, Австрийн Фильцмозер, Францын Нету, ОХУ-ын Конкина нарын хүчтэнүүд байна. Бас нэг дурдахгүй өнгөрч болохгүй бөх бол Канадын япон бөх  Кристу Дэгүчи. Тэр энэ жил япончуудыг хашрааж байгаа. Европын Цом, Парисийн Их Дуулга, Панамерикийн аварга, Хятад, Загребийн Гран Прид түрүүлсэн. Тэмцээнд болгондоо япон бөхийг ялж байгаа бөгөөд Ёшидаг ч бас ялсан.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
4
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.