Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ВИДЕО: Б.Энхцэцэг Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль авлаа

Монголын бөхчүүдийн залуучуудын ДАШТ-ий 28 дахь хүрэл медаль болж байгаа юм


Чөлөөт бөхийн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Словакийн Трнава хотод үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга, “Аврагч” спорт хорооны тамирчин Батбаатарын Энхцэцэг хүрэл медаль хүртэв. Б.Энхцэцэг Трнавагийн дэвжээнд манай тамирчдын анхны хүрэл медалийг авчирч байна. Энэ нь Монголын бөхчүүдийн залуучуудын ДАШТ-ий 28 дахь хүрэл медаль болж байгаа юм гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.  
Тэрбээр нийт таван барилдаан хийсэн бөгөөд тэгшитгэлд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт Украины Вероника Рябоволоваг 10:5-аар ялсан.

1/8 шигшээд өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Узбекистаны Актенге Кунимжаевад цэвэр ялагдсан.

Узбек бөх шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан. Дагах барилдаанд Болгарын Кремена Петроваг оноогоор цэвэр (10:0) яллаа.

Мөн энэ жилийн залуучуудын Европын дэд аварга Азербайжаны Татьяна Варансоваг 14:6-гаар ялсан.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Алиша Сью Хоукийг оноогоор цэвэр (11:0) ялснаар дэлхийн аваргаас медаль хүртлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
30
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.