Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ВИДЕО: Э.Дэлгэрмаа Залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Словакт манай улсаас найман нядхан зодоглосноос хоёр мөнгө, нэг хүрэл медальтай нутагтаа ирэхээр боллоо.


“Трнава-2018” чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд 2016, 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, 2016 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа үзүүрлэв. Энэ нь Трнавад манайхны гурав дахь (Б.Халиунаа 55 кг-д мөнгө, Б.Энхцэцэг хүрэл медаль хүртсэн) медаль болж байна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.  
Э.Дэлгэрмаа 1/8 шигшээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Польшийн Викториа Чолужийг оноогоор цэвэр (10:0) ялсан.

Шөвгийн наймд Украины Ирина Колиаденког 9:6-гаар ялсан.

Хагас шигшээд 2018 оны залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Асли Демирийг цэвэр ялсан.

Алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн дэд аварга Японы Мюү Имайтай хүч үзэж, оноогоор цэвэр (3:13) ялагдав. Словакт манай улсаас найман нядхан зодоглосноос хоёр мөнгө, нэг хүрэл медальтай нутагтаа ирэхээр боллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
21
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.