Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сүмогийн түүхэнд анх удаа тусгай шагнал хүртэх бөх гарсангүй

1947 оны 9 сарын тэмцээнээс олгож эхэлсэн юм.


Мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээн өнөөдөр Токио хотноо өндөрлөнө. Өнөөдөр өглөө Сүмогийн холбооны Намрын тэмцээний тусгай шагнал хариуцсан комисс хуралдаж, “Энэ тэмцээнд тусгай шагнал авах бөх гарсангүй” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Мэргэжлийн сүмо Шюкүншёо, кантошёо, гиношёо гэсэн 3 шагналтай. Аль алийг нь 2 сая иэн дагалддаг.
Шюкүншёо буюу гарамгай барилдааны шагналыг түрүүлэхийн төлөөх өрсөлдөөнд нөлөө үзүүлсэн эс бөгөөс өөрөө түрүүлсэн бөхөд олгодог. Түрүүлэхийн төлөө өрсөлдсөн гэхээр мэдээж аварга арсланг унагаасан байж таарах тул томчуудыг унагаасан бөх хүртэх явдал их. Тэмцээнд 14 ялалт нэг унаатай бөх түрүүллээ гэхэд тэр ганц ялсан бөхийх нь нэр шюкүншёд дэвших явдал бий.
Кантошёо дайчин бөхийн шагнал. Дайчин зоригтой барилдсан бөхөд олгодог. Дээд зиндаанд шинээр дэвшсэн бөх 10-аас дээш ялбал авах тохиолдол их. Бас гарамгай сайн барилдсан ч амжилт нь шюкүншёод ч, гиношёод ч таарахгүй байгаа үед олгох үе байдаг. Гол болзол нь 11 ялалт.
Гиношёо уран барилдааны шагнал. Олон сайхан мэх хийж, уран сайхан барилдсан бөхөд олгоно. Гэхдээ зөвхөн мэхний тоо гол биш ёри, оши, нагэ, тачиай гэсэн үндсэн мэхнүүдийг цэвэрхэн сайхан хийсэн бөхөд өгөх явдал бий.
Тусгай шагналыг дэлхийн 2-р дайны дараа сумо бөхийн нэр хүндийг дахин сэргээхийн тулд 1947 оны 9 сарын тэмцээнээс олгож эхэлсэн юм. Түүнээс хойш он удаан жилийн түүхэнд тусгай шагнал олгоогүй башё гэж байсангүй.
Өнөөдрийн хуралдаанаар Шюкүншёд нэр дэвшүүлээгүй. Харин кантошёод Рюүдэн, Такакэйшёо, гиношёод Ёшиказэгийн нэрийг дэвшүүлсэн ч комиссын 26 оякатагийн ихэнхийн саналыг хэн нь ч авч чадсангүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
9
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.