Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хакүхо 13, 41, 800, 1000... Түүхэн рекордууд түүнийх

Хакүхо дахиж хэзээ ч эвдэгдэхээргүй түүхэн амжилт 4-ийг тогтоон, 15 даваатай түрүүллээ.


Японы мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээн Токиод өндөрлөж, их аварга Хакүхо дахиж хэзээ ч эвдэгдэхээргүй түүхэн амжилт 4-ийг тогтоон, 15 даваатай түрүүллээ. Энэ он гараад нэг ч удаа түрүүлээгүй байсан их аваргын хувьд энэ түрүү тун онцгой байсныг тэр түрүү бөхийн ярилцлагадаа өгүүлсэн билээ.

Юуны өмнө Хакүхо 13 жил дараалан түрүүлж байгаа буюу сүүлийн 13 жилд жилд заавал түрүүлж байгаа. Энэ нь их аварга Тайхогийн 12 жил дараалан түрүүлсэн амжилтыг даван гарлаа. “41 дэх түрүү. Энэ бол дахин мэргэжлийн сүмод хэн ч тогтоож чадахгүй амжилт байх” гэж сүмо тайлбарлагч Китанофүжи ярьж байлаа. Мөн ёкозүна цолтой 800 даваа, дээд зиндааны 1000 дахь ялалт ч эвдэгдэхгүй амжилт биз ээ. Их аварга өнөөдөр эх орондоо ирнэ. 

Амжилт тааруухан байвал зодог тайлахаар шийдээд дохёнд гарсан ёкозүна Кисэносато 10 давж, зодог тайлах аюулаас аврагдсан. Хакүхотой анх удаа ёкозүна цолтой барилдаад ялагдсан ч ёкозүна Какүрюүг давсан билээ. Тэмцээний дараахь хүлээн авалт дээр тэр “Ирэх тэмцээнд түрүүлэхийн төлөө өрсөлдөнө” гэж ярьжээ.  
Озэки цол горилогч Митакэүми 11 давж чадаагүй, 9 даваатай тэмцээнийг өндөрлүүлсэн. Гэхдээ тэр Нагоя башёд 13, Намрын тэмцээнд 9 ялсан тул Кюүшюүд 11 давбал oзэки цол олгож магадгүй хэвээр үлдсэн. Харин 11 сард ёкозүна, озэки нарыг ялах даалгавар түүнд оногдож байгаа.  
Энэ тэмцээнд тусгай шагнал авах бөх гараагүй нь аварга, арслангууд үүргээ гүйцэтгэж, сайн барилдсаных билээ. Сүмогийн түүхэнд анх удаагаа тусгай шагналгүй башё болсны гэрч нь бид боллоо. 

Дээд зиндаа

 Зүүн

Цол

Баруун

Какүрюү 10-5

Ёкозүна

Хакүхо 15-0

Кисэносато 105

Ёкозүна

 

Гоэйдо 12-3

Озэки

Такаясү 11-4

 

Озэки

Точиношин 9-6

Митакэүми 9-6

Сэкивакэ

Ичиножёо 8-7

Тамаваши 4-11

Комүсүби

Такакэйшёо 9-6

Икиой 3-12

М 1

Кайсэй 8-7

Ютакаяма 3-10-2

М 2

Чиёотайрюү 5-10

Шёодай 6-9

М 3

Эндо 3-12

Чиёонокүни 4-11

М 4

Аби 6-9

Миёогирюү 8-7

М 5

Асанояма 7-8

Кагаяки 7-8

М 6

Ооношёо 4-11

Шёохозан 7-8

М 7

Точиоозан 8-7

Такарафүжи 7-8

М 8

Котошёогикү 7-8

Хокүтофүжи 9-6

М 9

Дайшёомарү 5-10

Аойяма 7-8

М 10

Дайэйшёо 8-7

Саданоүми 8-7

М 11

Кёкүтайсэй 1-6-8

Окиноүми 8-7

М 12

Нишикиги 10-5

Рюүдэн 10-5

М 13

Таканоива 10-5

Таканошёо 8-7

М 14

Чиёомарү 6-9

Чиёошёома 8-7

М 15

Ёшиказэ 11-4

Котоюүки 6-9

М 16

Ишиүра 4-11

Монгол бөхчүүд

Жюүрёо 
Зүүний 1 Араваши Э.Дөлгөөн 8-7
З-3 Дайшёохо Р.Шижирбаяр 8-7
Б-4 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-10
Б-9 Сэйро А.Өнөболд 1-11-3
Б-10 Миторюү Б.Төрболд 7-8
З-13 Азүмарюү С.Тодбилэг 9-6
Макүшита
З-6 Кирибаяма Б.Лхагвасүрэн 3-4
З-12 Кагамио Б.Нанжид 5-2
Б-28 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 4-3
Б-44 Гоочёозан Д.Ууганбаатар 6-1
З-47 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтэл
Б-49 Кёкүсоотэн Э.Энхманлай 4-3
З-56 Хоошёорюү С.Бямбасүрэн 4-3
З-58 Сакигакэ Я.Баттүшиг 5-2
Санданмэ
З-72 Саданохикари Д.Наранцогт 4-3
Жонидан
Б-11 Ёошёояма Б.Анхбаяр 6-1 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
29
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.