Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монгол эрчүүдийн 38.8 хувь нь 70 наслаж чадахгүй гэжээ

Одоо 30 настай монгол эрчүүдийн 38.8 хувь нь 70 наслаж чадахгүй гэсэн дүгнэлт гарчээ.


Их Британийн “Imperial College London”-ийн эрдэмтдийн нэгэн сонирхолтой судалгааг “Lancet” сэтгүүл нийтэлсэн байна. Тус коллежийн эрдэмтэд хорт хавдар, зүрх, чихрийн шижин, ходоодны өвчнөөр дэлхийн улс орны иргэдийн амиа алдах магадлалыг маш өргөн хүрээтэй судалсан байна. Судалгаанд ахмад настай хүмүүсийг хамруулаагүй, харин одоогийн 30 настай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хамруулж, тэднийг 70 нас хүрэх үү, үгүй юу гэдгийг судлан гаргажээ. Нийт 180 орныг хамарсан сонирхолтой энэ судалгааны дүн монгол эрчүүдийн хувьд тун эмгэнэлтэй гарчээ.

Дээр дурдсан халдварт бус өвчнөөр 70 наснаасаа өмнө нас барах хамгийн магадлалтай эрчүүдтэй орноор Монгол нэрлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл одоо 30 настай монгол эрчүүдийн 38.8 хувь нь 70 наслаж чадахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ бол дэлхийд хамгийн өндөр хувь байлаа. Манай улсын дараа Фижи, Казахстан, Турксенистан, ОХУ, Беларусь, Украин, Гүрж, Кирибати, Хойд Солонгос оржээ. Беларусийн хувьд энэ тоо 35.2 хувь байсан бол хойд хөршид 30 настай орос эрчүүдийн 36.5 хувь нь 70 насанд хүрэлгүй нас барах үр дүн гарсан байна. 

Харин эсрэгээр одоогийн 30 настай эрчүүд нь 70 наслах хамгийн өндөр магадлалтай орнуудад Исланд, Швейцарь, Швед, Норвег, Бахрейн, Өмнөд Солонгос, Австрали, Япон, Канад, Шинэ Зеланд шалгарсан байна. 
Эмэгтэйчүүдийн хувьд 70 наслаж чадахгүй орнуудад Сьерра-Леоне, Кот-д’Ивуар, Гайана, Йемен, Афганистан, Папуа-Шинэ Гвиней, Мали, Лесото, Гаити, Лаос тооцогдож, харин өндөр наслах эмэгтэйчүүдтэй оронд Өмнөд Солонгос, Япон, Испани, Швейцарь, Сингапур, Португал, Итали, Австрали, Финланд, Франц шалгарчээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
11
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.