Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зүрхний шигдээс болохоос сарын өмнө илэрдэг 8 шинж тэмдэг

Анхааралдаа аваарай.


Зүрхний шигдээс, зүрхний өвчлөлүүдээс болж дэлхий даяар маш олон хүн хохирч байна. Аль нэгэн судас бөглөрөх, зүрхэнд ирэх цусан хангамж дутагдах зэргээс болж зүрхний шигдээс үүсдэг. Янз бүрийн судалгаанаас авч үзэхэд эдгээр шинж тэмдэг зүрхний шигдээсийн өмнө илэрдэг байна. 

Таны тоохгүй өнгөрч болохгүй шинж тэмдгүүд:

1. Толгой эргэх

Таны биеэр цус хангалттай гүйхгүй байгаагаас болоод толгой эргэх мэдрэмж төрөх болно. Энэ бол зүрхний шигдээс болохын өмнөх ноцтой шинж тэмдгүүдийн нэг. Толгой эргэх нь урт хугацаагаар үргэлжлэх магадлалтай ба үүний дараагаас эхлэн бие эвгүйрхэж болно.

2. Өвдөлт 

Таны биеийн энд тэнд өвдөлт мэдрэгдэж эхэлнэ. Цээжээр өвдөх эсвэл гар өвдөхийг үл тоож болохгүй. Бас таны мөр хэсэг өвдөж мэдэх юм. Эдгээр хэсгүүдэд өвдөлт мэдрэгдэж эхлэх юм бол яаралтай үзүүлж харуулах хэрэгтэй.

3. Нойр тавгүйтэх 

Та магадгүй амархан сэрдэг, нойр хулждаг болж мэдэх юм. Унтаж байгаад гэнэт бие засмаар санагдан босох, эсвэл орой ам цангах гэх мэт. 

4. Хүйтэн хөлс гарах

Энэ бол цусны эргэлт тогтвортой биш байгаагийн шинж. Таны бие хүйт дааж, хүйтэн хөлс гарч эхлэх болно. 

5. Ядрах

Хүнд хүчний ажил, оюуны хөдөлмөр эрхэлсний дараа ядрах нь мэдээж байдаг зүйл. Гэхдээ та байнга, ямар нэг том зүйл хийгээгүй мөртлөө үргэлж ядарч байвал энэ сайны шинж биш. 

6. Гар хүндрэх эсвэл сульдах

Хэрэв таны зүрх хангалттай хүч төрөгч авч чадахгүй байвал зарим булчингуудаар дамжуулан түүнийгээ мэдэгдүүлэх гэж оролддог. Хэрэв таны гар мэдээгээ алдах эсвэл хөндүүрлэн хөдөлж чадахгүй болох зэрэг мэдрэмж авч байвал зүрхний шигдээс болох магадлал өндөр байгаагийн шинж юм.

7. Хэвлийгээр өвдөх 

Янз бүрийн шалтгаанаас болж хэвлийгээр өвдөж болдог. Магадгүй та дотор муухайрах, ходоод хямрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүдийг анзаарч болох юм. энэ болгон 100 хувь зүрхний шигдээс болох шалтгаан байх аргагүй ч үл тоож болохгүй нэгэн шинж тэмдэг юм.

8. Амьсгал давхцаж, богиносох

Уушги хэвийн ажиллахад мөн л цус маш цухал үүрэгтэй. Хэрвээ агаар дутагдах мэт мэдрэмж төрж, амьсгал авахад бэрх болж эхэлбэл энэ нэгэн том шинж тэмдэг юм. Эдгээр бүх шинж тэмдэг танд илэрч байгаа бол яаралтай эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэхийг хүсье. Багахан шинж тэмдэг ч томоохон өвчин, асуудлын эхлэл байж магадгүй шүү.

Эх сурвалж: Brightside.me

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
23 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.04 202.9.43.106

7 goos busadni bol nadad bainga uzegddeg asuudal ban

0 Хариулах


Зочин 2021.02.11 172.69.45.135

Одоо тэгээд амьд уу?

1 Хариулах


Зочин 2022.12.12 202.21.101.220

Амьд биш сда минь

0