Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хятадын урлагийн ертөнц “эмэгтэйлэг” дуучидтай дайн зарлав уу

Хятадын хөвгүүдийн хамтлагийн фэнүүд түгшүүрт автаад байгаа гэнэ.


Өнгөрсөн долоо хоногоос Хятадын цахим сүлжээгээр тархсан “эмэгтэйлэг” дуучдын эсрэг арга хэмжээ авах цуурхал үнэхээр хэрэгжиж эхлэх шинжтэй болоод ирлээ. Үүнээс болоод Хятадын хөвгүүдийн хамтлагийн фэнүүд түгшүүрт автаад байгаа гэнэ.
Өмнөд Солонгостой бага зэрэг муудалцаад л зах зээлээ хааж байсан урд хөршийн Засгийн газраас “эмэгтэйлэг” буюу хэт эмэгтэй шинжтэй уран бүтээлчдийг телевизээр гаргахгүй байхыг том ТВ-гүүдээс шаардаж эхэлжээ. Энэ хоригт юуны өмнө TFBOYS, NINE PERCENT хамтлагууд болон зарим дуучид өртөөд эхэлжээ. Өнгөрсөн жилээс шивээстэй дуучид хоригт орсон бол одоо ийнхүү “уян налархайгууд” нь дэлгэцээр гарч чадахгүй болох нь.

Намрын наадамд ая дуугаа өргөхөөр хөтөлбөрт нь багтсан байсан NINE PERCENT гэнэт алга болсон, Oriental TV-ийн “The Next Station Legend” програмаас тодорхой хэдэн дуучны бичлэгийг тайрсан нв фэнүүд Засгийн газрын шийдвэр хэрэгжээд эхэлжээ гэж сэжиглэх үндэс болжээ. Царай зүснээс гадна тв-ээр хэлж болохгүй хориотой үгний жагсаалт ч гарсан сурагтай. Үүнд: idol, хөвгүүдийн хамтлаг boy band, охидын хамтлаг girl group зэрэг үгс багтжээ. 
Хятадын сонин хэвлэлээр ч эмэгтэйлэг эрчүүдийн эсрэг нийтлэл их гарах болжээ. “Эрт дээр үеэс эр хүн гэдэг үг хүчтэй, эршүүд гэсэн үгтэй холбогдож ирсэн тул гоо сайхан гэдэг үг эрэгтэй хүнд тохирохгүй, Хятадад таарахгүй зэргээр бичиж байгаа гэнэ. 

Цахим сүлжээ хоёр хуваагдан маргалдаж, нэг хэсэг нь эрчүүд ч сайхан, зөөлөн байж болно гэж байгаа бол нөгөө хэсэг нь эмэгтэйлэг залуус нийгэмд муу нөлөөтэй гэж үзэж байгаа аж. Хамгийн гол нь эмэгтэйлэг гэдэгт ямар хүн багтах, яаж эмэгтэйлэг эсэхийг нь шүүх шалгуур байхгүй байгаад бас гол учир байгаа юм. 
Жүжигчин Nicholas Tse “Sing! China” шоунд оролцохдоо “Эрэгтэй хүн эршүүд байх ёстой. Эр хүн шиг байх хэрэгтэй” гэж хэлсэн бол жүжигчин Jing Wu “К-Поп хамтлагуудыг охидын юм уу, хөвгүүдийн юм уу гэдгийг ялгадаггүй” гэж хэлж байв.
Харин Тайвань арлын дуучин, жүжигчин Annie Shizuka Inoh “Та нарын хүчтэй гээд байгаа эршүүд эрчүүд чинь үнэн хэрэгтээ жинхэнэ эр хүн биш үе ч байдаг. Хүнийг байгаа чигээр нь хүлээж авцгаая” гэж бичсэн байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
21
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.