Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Гэрэг Фэйшн” сэтгүүлээс ЗААВАЛ унших 6 нийтлэл

“Гэрэг Фэйшн” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа.


“Гэрэг Фэйшн” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа. Ажил амьдрал буцалж, хүн бүрийн алхаа хурдан хэмнэлд шилждэг намар цагийн завгүй өдрүүдээр заавал унших 6 нийтлэлээ санал болгож байна. Модноос хийсэх шаргал навчистай хамт хөнгөхөн гуниг төрж, сэтгэл гэгэлзүүлэн өнгө өнгөөр алаглах намрын сэрүүн эдгээр өдрүүдэд “Гэрэг Фэйшн” сэтгүүл танд хань болж, заримдаа дотнын анд нөхөр шиг зөвлөгөө өгөх биз ээ.

1. Онцлох дизайнер: Алгоритмаас төрөгч

Эл дугаарынхаа сэдэвтэй уялдсан, байгальд ээлтэй загвар зохион бүтээгчийг би удаан хугацаанд хайсаар Sustainable Mongol подкастыг сонсож байхдаа олсон юм. Түүний ажлууд Недерландын дизайны долоо хоног, Миланы дизайны долоо хоног, Сидней, Лондон, Шанхайн үзэсгэлэн тэргүүдэд дэлгэгдсэн бөгөөд энэ зун Нью-Йорк хотод байх үеэр нь онлайнаар ярилцав. Технологи тэр дундаа кодыг ашиглан материал, загварыг бий болгодог явдал бидний загварын салбарын нэгэн онцгой үзэгдэл хэмээн бодохын сацуу бидэнд цаг гарган яриа өгсөн явдалд ахин талархъю.

2. Humans of UB

Энэ булангийн маань зорилго салбарынхныг урьж тэдний фэйшн өнцгийг гарган яриулахыг зорьдог билээ. Энэ удаад бид дэлхийн загварын салбарт тулгамдсан асуудлуудын нэг болох байгаль орчинд ээлтэй байх явдал буюу этиктэй фэйшн хэмээн нэгэн чухал идеологийг хөндөхийн хичээлээ. Хэдий биднийг бага зах зээлтэй, хөгжиж буй орон учраас энэ мэтийн асуудлыг хөндөх болоогүй гэж зарим хүмүүс үзэх боловч энэ талаарх ойлголтыг дурдаж ярилцах нь сэтгүүлийн маань үүрэг төдийгүй эерэг үзэл бодолтой үйлдвэрлэгч, хэрэглэгчид бидний дунд хэдийнэ бий болсонд олзуурхан суулаа.

"Natural Essentials" ХХК-ийн захирал, Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан

TUGI-E брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Э.Төгөлдөр

Easy! Babe брэндийн үүсгэн байгуулагч, кретив директор Ч.Анхбаяр 

3. Таалагдсан: Үхэшгүй мөнхийн ургамал

Эрт дээр үеэс Хятад, Япон, Энэтхэг, Египет, Мексик зэрэг улсуудад эмчилгээний зорилгоор ашигладаг байсан ба МЭӨ 1550 онд бичигдэж байсан Египетийн анагаах ухааны толь бичиг “Ebers Papyrus”-т уг ургамлын тухай, үүний онцгой үйлчилгээний тухай тэмдэглэн үлдээсэн байдаг байна. Мөн Египетчүүд уг ургамлыг “үхэшгүй мөнхийн ургамал” хэмээн нэрийдэж байсан юм.

4. Нүд булаам: Үнэр бүтээгч

“Оч гэрэлтсэн жинхэнэ байгалийн хайранд био амьдралын соёл эрдэнийг танд түгээе” уриатай нэгэн био дэлгүүр хотын төвд бий. Саарал хотын маань нэгээхэн буланд өвөрмөц төрхөөрөө өөрийн орон зайг бүрдүүлээд хагас жил болжээ. Модон хаалгатай, модон самбарт хаягаа хадсан нь анх харахад л дотно дулаахан мэдрэмж хөглөх хөөрхөн дэлгүүр аж. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль буюу хичээлийн III байр өнгөрөөд чанх хойш 300 орчим метр алхахад ногоон өнгө, модон чимэглэлээрээ эднийх хараа булаана. Энэ бол “BioAmidral BioOrganic Store” юм. 

5. Хөгжим: It's not the end of the world

Монгол Улсын морин хуурын чуулгын удирдаач, морин хуурч Н.Жигжиддоржтой ярилцлаа.

“Томоохон хөгжимчдийн “Бусдад таалагдах гэж биш өөртөө таалагдахаар хөгжимдөж сурах хэрэгтэй” гэсэн яриа байдаг. Энэ их ортой үг шүү. Бусдад таалагдах гэж хөгжимдвөл тэр урлаг биш...”

6. Эрүүл мэнд: Байгалиараа байгаа төрх хамгийн үзэсгэлэнтэй

Манай улсад хамгийн өргөн хийгддэг мэс ажилбарын нэг нь давхраа аж. Азиуд
ихэвчлэн онигор нүдтэй, бүлцгэр зовхитой байдаг тул давхраа хийлгэх нь
олонтаа. Тиймээс энэ удаагийн ярилцлагадаа “Гоёл медикал” эмнэлгийн нүдний
эмч Ш.Энхмааг урьсан юм. Түүнтэй давхраа хийлгэх мэс ажилбарын давуу болон
сул тал, үр дүнгийн тухай дэлгэрэнгүй ярилцлаа.   

 -Хүмүүс ихэвчлэн давхраатай том нүдийг онцолж, сайханд тооцдог. Давхраа
хүн бүхэнд зохидог уу. Хийлгэсний дараа сөрөг нөлөө бий юу?

-Ази эмэгтэйчүүд ихэнхдээ бүлцгэр нүдтэй байдаг. Сүүлийн үед хүүхнүүд
давхраатай нүдийг илүүд үздэг болсон. Зарим хүн нүдээ жижигхэн, бүлцэн учраас
давхраа зохихгүй гэж боддог ч хийлгэсний дараа гоё харагдах тохиолдол байдаг.
Тэгэхээр давхраа нь хүнийг гоо сайхан харагдуулахаас гадна өөртөө итгэх
итгэлийг нэмэгдүүлдэг.
Мөн нас ахих тусам хүний зовхины арьс унждаг. Тэр тохиолдолд бас эмчилгээний
зориулалтаар давхраа хийнэ. Заавал гоо сайхан, гоё болохдоо давхраа хийлгэдэг
биш юм. Учир нь зовхи унжаад нүдний харах талбайг хааж, багасгаад байвал
давхраа хийж, татаж эмчилдэг...

Нийтлэлийн үргэлжлэлийг “Гэрэг Фэйшн” сэтгүүлийн шинэ дугаараас уншина уу. 

Бүтээлч ажлууд:

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
46
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.