Хайх зүйлээ бичнэ үү

Цайны мөнгө харамгүй цацдаг одод

Жонни Депп 4000 долларын хоол идээд үйлчлэгчид 4000 доллар өгсөн гэж байгаа.


Мэдээж дэлхийн хэмжээний одод дунд ядуу хүн байхгүй. Гэхдээ өгөөмөр болон харамч од гэж бий. Харамч хүмүүсийн талаар ярих юм юу байх вэ. Тиймээс цайны мөнгө харамгүй цацдаг өгөөмөр оддын тухай ярьцгаая. 

Жастин Тимберлейк

Джастин Тимберлейк

Хэдэн жилийн өмнө Жастин Германы Кельн хотын нэгэн шөнийн цэнгээний газарт зочилсон гэдэг. Газрын эзэн түүнээс мөнгө авахгүй гэдгээ хэлж, Жастин найзуудын хамт үүр цайтал үнэгүй коктейль уужээ. Өглөө нь явахдаа Тимберлейк үйлчлэгч бүсгүйчүүдэд 2700 еврогийн цайны мөнгө орхисон байна.

Дрю Бэрримор

Дрю Бэрримор

Ресторанд орсон хүмүүсийн ихэнх нь үрсэн мөнгөнийхөө 10 хувийг цайны мөнгө гэж өгдөг. Харин Дрю 100 хувийг ч хайрладаггүй. Заримдаа идсэн зоогныхоо үнээс илүү мөнгө үлдээдэг байна.

Рассел Кроу

Рассел Кроу

Түүнийг ууртай, догшин гэдгийг бүгд мэднэ. Харин сайхан ааштай байх үедээ тун өгөөмөр. Уэльсийн нэгэн пабанд тэр цайны мөнгө гэж 600 фунт стерлинг өгсөн байна. Түүнээс гадна пабанд байсан хүмүүст зориулаад дуу дуулсан гэж байгаа.

Пэрис Хилтон

Пэрис Хилтон

Пэрисийг дэлхийн бүх цэнгээний газар ирээсэй гэж хүсдэг. Од болохоор нь тэр биш. Пэрис цайны мөнгөнд хэзээ ч гар татдаггүй. Бармен, үйлчлэгч, үсчин, зочид буудлын хаалгач, таксины жолооч гээд түүнтэй учирсан хүн бүр баяртай үлддэг.

Дэвид Бекхэм

Дэвид Бекхэм

Америкийн “LA Galaxy”-д тоглож байхдаа тэр багийнхантайгаа Калифорнийн нэгэн БААР-нд оржээ. Тооцоо 100 доллар гарсан ч Дэвид 800 долларын цайны мөнгө өгчээ.

Жонни Депп

Джонни Депп

Депп бол мөрөөдлийн үйлчлүүлэгч. Нэг удаа 4000 долларын хоол идээд үйлчлэгчид 4000 доллар өгсөн гэж байгаа. 

Жессика Симпсон

Джессика Симпсон

Жессика үрсэн мөнгөнөөсөө илүү шахуу цайны мөнгө өгдгөөс гадна санал хүсэлтийн дэвтэрт үйлчлэгчийг магтаж бичдэг өгөөмөр хүн.

Чарли Шин

Чарли Шин

Чарли Шин охиныхоо 16 насны ойгоор үйлчилсэн бүх хүнд тус бүр 200 доллар өгсөн. Од болохоосоо ч өмнө өгөөмөр байсан гэдгийг нь нутгийнхан нь батлан ярьдаг.

Наоми Кэмпбелл

Наоми Кэмпбелл

Наомиг хямсгар, ууртай гэж хүн болгон боддог. Тэгвэл тэр Лондон хотын нэгэн шөнийн клубт 9000 долларын цайны мөнгө үлдээж байв.

Жей-Зи

Джей-Зи

Шинэ цомгийн баяраа хийсэн Жей-Зи рестораны ажилчдад 50 мянган долларын цайны мөнгө өгсөн байна. Харин баярын зардал нь 250 мянган доллар болсон байсан гэдэг.

Барак Обама

Барак Обама

АНУ-ын Ерөнхийлөгч асан Обама нэг удаа 2 доллараар шар айраг авч уугаад 18 долларын цайны мөнгө өгч байсан түүхтэй.

Эми Шумер

Эми Шумер

Эми ресторанд 80 долларын хоол идээд 1000 долларын цайны мөнгө өгдөг хүмүүсийн нэг. 

Билл Мюррей

Билл Мюррей

Мюррей бол Холливудын хамгийн өгөөмөр эрхмийн нэг. Тэр бүхэл бүтэн концертын тасалбарыг бүгдийг нь худалдаж аваад үнэгүй тараадаг хүн. Идсэн хоолноосоо хавьгүй их цайны мөнгө үлдээдэг.

Бен Аффлек

Бен Аффлек

Кофе худалдан авах задгай мөнгө байхгүй бол хариултаа авалгүй 100 доллар үлдээгээд гардаг.

Криштиану Роналду

Криштиану Роналду

Грект амралтаа өнгөрөөсөн Роналду зочид буудлын ажилчдад 20 мянган долларын цайны мөнгө өгсөн. 

Жулия Робертс

Джулия Робертс

Жулия Робертс тооцоо хэд гарсан, яг ижил тооны мөнгийг цайны мөнгө гэж үлдээдэг.

Халк Хоган 

Халк Хоган

Холливудын цэнгээний газрууд Хоган ирэхэд их баярладаг. Цайны мөнгө цацахаас гадна хүссэн хүнтэй хамт зураг авахуулдаг найрсаг од.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
26
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.