Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хоакин Фениксээс өмнөх ЖОКЕРУУДЫГ жагсаах нь

*laughs*


Хоакин Фениксийн бүтээж буй Жокерын дүр зарим хүний хувьд хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл болоод байгаа билээ. Ялангуяа миний хувьд. Хайртай жүжигчин минь гайхалтай дүрийг бүтээх болсон нь, тэгээд скрийн тест буюу маш богино хэмжээний бичлэг цацагдсан нь Жаред Летогийн бүтэн кинонд хийснээс илүү харагдсан гээд бүх зүйл үнэхээр сайхан л явж байна. Ямартай ч бүгдээрээ түүний бүтээж буй Жокерын хэсгээс болон бусад түүхэн Жокеруудыг хамтдаа жагсаан харцгаая. 

5. Жаред Лето - "Suicide Squad"

Тэр бол бусад Жокерууд дундаас анх удаа найз охинтой болсон нь юм. Тэр нь мэдээж Марго Роббигийн бүтээсэн Харли Күинн. Төмөр шүд, олон арван шивээс гээд түүний дүр төрх хурц бас кино нь тэр чигтээ өнгөлөг. Гэхдээ түүний инээд нэг л асуудалтай. Хэллоуны баяраар түүнийг мөн ч олон хүн дуурайж бас одоо ч дуурайсаар буй. Тэгэхээр дүр төрх нь хүмүүст таалагдсан юм болов уу даа. Гэхдээ л түүнийг хүмүүс хамгийн муу Жокер гэдэг бөгөөд үүнтэй санал нэгдэх хүмүүс олон биз ээ.

4. Марк Хэмилл - "Batman, The Animated Series"

Олон алдартай жүжигчин оролцож, гарч явсан Жокерын "төслөөс" өөрийн дотоод руугаа өнгийж, нуугдмал байсан зүйлээ гаргаж ирж үзүүлсэн хүн бол Хэмилл. Дүрээ бүтээхэд нь нөлөө үзүүлсэн зарим дүрүүд байсан гэх бөгөөд тэр нь Ханнибал Лектор, Жерри Льюис нар байж. Түүний инээд хэний ч төсөөлөмгүй аймшигтай, хэдхэн үгээр бол "Тавин янз саарал" гэдэг шиг "Тавин янз галзуурал" байсан билээ. Анх дуу оруулсан цагаасаа л хойш тэр бусдад Жокерын хоолой хэмээн дурсагдаж ирсэн. Зарим нь түүнийг хамгийн шилдэг Жокер гэдэг ч энэ нь магадгүй "Star Wars" хэт их үзсэн фэн охид хөвгүүдийн хэлэх зүйл биз ээ. 

3. Жек Николсон - "Batman" (1989)

Зарим кинон дээр муу талын дүрүүд сайн талын дүрээсээ ч илүү гайхалтай байж, олон фэнтэй болдог бол энэ яг бодит жишээ нь. Тим Бартоны Бэтмэн дээр Николсон киног бүхэлд нь өөртөө булаагаад зогсохгүй бүр наадаж, энэ киног өдрийн хоолондоо зооглоод хаясан гэхэд хилсдэхгүй. Зарим нь үүнийг "Бэтмэн" гэж нэрлэлгүй "Жокер" гэх ёстой байсан гэдэг. "The Shining" кинон дээрээс өөрийн жинхэнэ галзуурал солиорлыг харуулж эхэлсэн Николсон үзэгчдэд гайхалтай Жокерыг үнэнхүү бэлэглэж чадсан юм. 

2. Сизар Ромеро - "Batman" (1966)

Комикуудаас гадна гэвэл Ромеро маниак инээд, цусандаа хүртэл шингээсэн өшөө авалтыг анх харуулсан хүн нь. Тэр уг дүрийг бүтээхдээ бараг л 60 нас хүрээд байсан. Дээд өнгөөр ярьж, "Р" үсгээ гайхалтайгаар дуудаж, зүрхэнд хүртэл сонсдмом инээж, энэ дүрд байж болох дээд хязгаарыг анх тавьж орхисон билээ. Ерөнхийдөө бүх Жокерыг үнэлэх үнэлэмжийг анх тогтоосон хүн.

1. Хит Лежер - "The Dark Knight" (2008)

Маниак. Хүчирхийлэл, тамлалтын хохирогч. Террорист. Үдэшлэгийн хөтлөгч. "The Dark Knight" Лежерийн үхлээс хойш зургаан сарын дараа нээлтээ хийсэн байдаг. Тэр гарцаагүй тухайн үеийнхээ сор болсон жүжигчин гэдгээ үүгээр батлаад, өөрийн нэр хүндийг хэзээ ч мартагдамгүй болгож үлдээсэн гэхэд болно. Тэр өөрийгөө дүрийн төлөө бүрэн тусгаарлаж байсан юм. Дүрдээ ингэж орох нь түүнд аюултай гэдгийг тухайн үед зарим хүмүүс мэдэж байсан ч кино зураг авалтын үед алмайрч, шүтсэн хүмүүс аюулын тухай ор тас мартаж орхисон биз. Гарцаагүй, тэр бол шилдэг Жокер.

Гэхдээ...

Бидэнд дахин нэг Жокерыг хүлээн авах өдөр ойртсоор байна. Хоакин Феникс. Бидний Коммод (Gladiator), Меррил Хесс (Signs), Фредди Күилл (The Master), Теодор (Her), Жой (You Were Never Really Here) маань 2019 оны аравдугаар сард буюу Хэллоуны баяраар нээлтээ хийх "Жокер" киноны гол дүрийг бүтээж байгаа билээ.

Та нар тэр бичлэгийг нь үзсэн үү? Үнэхээр бид түүнээс гайхалтай зүйлийг хүлээж болох мэт санагдаж, сэтгэл хөдлөн, хамаг шар үс боссон гээч. Ялангуяа тэр хөмсөг нь татганадаг хэсэг дээр. Сонирхоно уу. Киноны трейлер гарах үеийг тэсэн ядан хүлээе.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
38
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.