Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Айшолпаныг Казахстанд сургуульд оруулж, ивээн тэтгэнэ

Айшолпаныг тэмцээн уралдаанд ороход нь ивээн тэтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.


Манай бүргэдийн анч охин Айшолпан Нургайыпкызы Казахстанд айлчилж байна. Тэрбээр гадаад оронд оршин суугаа казахчуудын тухай хийсэн “Көшпенділер” (нүүдэлчин) цуврал баримтат киноны эхний ангийн гол баатрын хувиар иржээ. Кино нийт 12 ангитай бөгөөд Монгол, Афганистан, Хятад, Турк, Иран зэрэг орнуудад зураг авч байгаа юм. Айшолпаныг Астанад хүндэт зочны хувиар хүлээн авлаа. 

Өчигдөр түүнийг Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны сайд Ерлан Сагадиев хүлээн авч уулзлаа. Энэ үеэр олон улсын "Білім — Инновация” сангийн ерөнхийлөгч  Дархан Оте Ермаханулы “Айшолпан Оскарын шагналд бүргэдийн анчин гэж нэр дэвшсэн. Тэр багаасаа аавтайгаа хамт ан хийж өссөн. Энэ жил гэхэд бүргэдээрээ 12 үнэг, 2 чоно агнасан байна. Энэ бол манай баатар. Казахстаны анчидтай тэр туршлага солилцож болох юм. Айшолпаны тухай киног үзээд бид түүнийг Казахстанд ирэх хүсэлтэй гэдгийг мэдэж авсан. Ингээд ээжтэй нь цуг Астана хотод 4 хоног урьсан юм” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
Мөн Айшолпаныг Казахстанд их сургуульд оруулах бодолтой байгаагаа тэр ярьсан юм. “Айшолпаныг  Оксфорд, Харвард гэсэн алдартай их сургуулиуд урьж байгаа. Харин бид түүний эцэг эхэд манай "Spektrum” сургуульд охиноо оруулаач гэсэн санал тавьсан. Энд 2 жил хэл, ерөнхий мэдлэгээ дээшлүүлэх боломжтой” 
Боловсрол, шинжлэх ухааны сайд Ерлан Сагадиев “Харвардад суралцахад нэг талаас их хэцүү байдаг. Би ч тэнд суралцсан. Манайх жил бүр Монголын хүүхдүүдэд сургалтын баталгаа гаргаж өгдөг. Тэд Алматы, Усть-Каменогорскт суралцаж байна. Төгсөөд энд ажиллахаар үлддэг залуус ч олон. Хэрэв хэрэгтэй бол би өөрөө Айшолпаны сурах хүсэлтэй байгаа их сургуультай ярилцаж болох юм” гэж хэлжээ.

Үүний дараа Айшолпаныг Казахстаны Соёл, спортын сайд Арыстанбек Мухамедиулы хүлээн авч уулзсан. Эрхэм сайд Айшолпаныг тэмцээн уралдаанд ороход нь ивээн тэтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Арыстанбек Мухамедиулы "Айшолпан дэлхий дахинд манай үндэсний бүргэдийн ан агнуурыг сурталчлан таниулсан. Бид үндэсний спортоо хөгжүүлэх олон зүйл хийж байна. Айшолпаныг оролцоосой гэж хүсч байна. Мужийн тэмцээн, олон улсын тэмцээнд оролцоно гэвэл санхүүгийн хувьд туслах болно” гэж хэлсэн байна.
Харин Үндэсний болон морин спортын төвийн захирал Нурсултан Ибрагимов “Айшолпан нэг улиралд 14 үнэг, 2 чоно агнах чадалтай анчин. Тэр мастер класс хийнэ гэвэл бид баяртай байх болно. 11 дүгээр сард манайд олон улсын тэмцээн болно” гэж хэлсэн юм.
Уулзалтын дараа сайд Айшолпанд iPad бэлэглэсэн байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
24
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.