Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хабиб, Конор хоёрын багийн танилцуулга

Итгэл хүлээсэн сайн хамт олонтой байж л тулааны ертөнцийн оргилд гарна.


Ямар ч сайн тамирчин байсан баг, хамт олон, багш дасгалжуулагчгүй бол амжилт олохгүй билээ. Итгэл хүлээсэн сайн хамт олонтой байж л тулааны ертөнцийн оргилд гарна. Хөшигний ард байдаг энэ хүмүүс л Конор, Хабиб нарыг UFC холбооны шилдэг тулаанчид болгосон юм. Ингээд багт баярыг хүргээд хоёр багийг танилцуулья.  

Дагестан бүргэдийн баг

Нурмагомедов олон нийтийн газар ганцаараа гарч ирэх нь ховор. Хаана ч байсан түүнийг багийнхан нь даган явдаг. Хабибийн амжилтын гол хүн бол түүний аав Абдулманап. Тэр хүүгээ багаас нь дасгалжуулж байгаа. АНУ-ын виза авч чадаагүй сүүлийн хэдэн тэмцээнээс бусад үед тэр хүүтэйгээ байнга цуг байсан. Абдулманап энэ талаар “Намайг эх оронч болохоор виза олгодоггүй юм. Би жин үзэлт, тэмцээн гээд дандаа ОХУ-ын далбаатай гарч ирдэг. Тэнд оросуудад дургүй. Би Америкт нэг сар болж байсан, ямар ч хууль дүрэм зөрчөөгүй. Харин жилийн дараа намайг онгоцноос буулгаад далбааг минь хураагаад авчихсан. Польш, Эстон, Латви гэсэн жижиг улсууд далбаатай гарч болоод байдаг, харин оросууд болдоггүй нь хачирхалтай” гэж ярьж байв. 

Аав Нурмагомедов чөлөөт бөхийн спортын мастер, Дагестаны байлдааны самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч. Хабибаас гадна Рустам Хабилов, Ислам Махачев гэсэн UFC-ийн тулаанчдыг мөн дасгалжуулдаг. 
Яг одоогийн байдлаар Хабибийн үндсэн дасгалжуулагч нь Хавьер Мендес. Тэд хамтран ажиллаад 6 жил болж байна. Мендес барилдаан, цохилтын чадварыг тун сайжруулж чаддаг мэргэжилтэн. Цагтаа кикбоксын дэлхийн аварга болж байсан. Мендес Сан-Хосед “American Kickboxing Academy” (AKA) гэсэн сургуультай, тэнд Хабиб бэлтгэл хийдэг. 2015 онд Мендесийн 3 шавь Даниэль Кормье, Кейн Веласкес, Люк Рокхолд нар UFC-ийн аваргын бүстэй байлаа. 

Хабибийн багийн бас нэгэн чухал эрхэм бол менежер Али Абдель-Азиз. Хөлбөмбөгийн ертөнцөд Жорже Мендеш ямар билээ, яг түүн шиг холимог тулааны шилдэг агент. Нурмагомедоваас гадна Фабрис Вердум, Рафаэль Дос Аньос, Фрэнк Эдгар нарын агент. Алигийн тулаанчид олон нийтийн сүлжээнд тун идэвхтэй. Али Абдель-Азиз нэг хэсэг Эдгарын олон нийтийн сүлжээг өөрөө хөтөлдөг байсан гэсэн яриа ч бий. Чеченийн тэргүүн Кадыровтой сайн харилцаатай, Вердумыг Чеченийн “Ахмат” багт оруулж байлаа.
Хабибийн бэлтгэл хангагч нар чанга тулаанчид. АНУ-д түүний бэлтгэлийг Веласкес, Кормье, Рокхолд, Дагестанд Абубакар Нурмагомедов, Махачев нар хангалцдаг. Мөн Чеченийн Зубайра Тухугов бий.

Конор МакГрегорийн баг

Макгрегор ч энэ багтайгаа удаан хугацаанд хамтран ажиллаж байна. Үндсэн дасгалжуулагч нь ирланд эр Жон Кавана. Жон UFC-д тулалдаж явсан дайчин. 3 ялж, 3 ялагдсан жирийн үзүүлэлттэй ч Конорыг холимог тулаанд өсгөн хүмүүжүүлсэн нь маш том амжилт билээ. 2017 онд Кавана Оны шилдэг дасгалжуулагчаар шалгарч байв. Тэр жижицүдээ маш сайн, гэхдээ Конорын зодолдож байгааг харахад боксдоо ч гайгүй нь мэдэгдэнэ. 

Гэхдээ Конорын боксын дасгалжуулагч нь Оуэн Роуди. Залуудаа шаггүй боксчин байсан. Түүний удирдлагаар Конор Флойд Мэйведерийн эсрэг тулалдаж, эхний 2 үед шүүгчдийн саналаар ялж байсан билээ. Роуди одоо ч түүнд Хабибийн эсрэг тоглоход туслаж байгаа. Конорын хүчтэй цохилт Хабибийг нам унагааж, тэтгэвэрт нь гаргана гэж Роуди үзэж байна.
Хэвтээ барилдааны дасгалжуулагч нь 25 настай Диллон Дэнис. Залуухан ч “Bellator” холбоонд тулалдаж, хурц сайхан тоглолтоороо олныг гайхуулж байгаа. МакГрегор түүнийг 2016 онд  UFC 202 тэмцээнд Нейт Диастай тулалдахын өмнө бэлтгэл хангагчаар урьсан. Тэр цагаас хойш Дэнис багт үлдэж, бэлтгэл хангагч, багшийн үүрэг гүйцэтгэж байна. 

Конорын багийн бас нэгэн дасгалжуулагч бол Идо Портал. Идо маш олон тулааны урлаг эзэмшсэн ч Бразилийн капоэйрагийн жинхэнэ мастер. Тулаанд гол нь зодолдох биш зөв хөдлөх чадвар гэж тэр үздэг. Идогийн хувьд йог, тулааны урлаг, фитнес, бүжиг бүгд нэгэн цогц зүйл. 
МакГрегорийн менежер Оди Аттар ажилдаа гарамгай. Түүний “Paradigm Sports Management” компани Конороос гадна Крис Вайдман, Майкл Биспинг нарын эрх ашгийг хамгаалдаг. Аттар, Абдель-Азиз нар эн тэнцүү мэргэжилтнүүд.
Конорын баг Ирландын Дублин дэх түүний “Straight Blast Gym” танхимд хичээллэдэг. Конорын багт мөн Оросын тулаанч  Артем Лобов байдаг билээ. 

Аль баг нь сайн ажилласныг ирэх сарын 6-нд бид мэдэх болно.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
18
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.