Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шар айргийн хаанд "Үнэ цэнээ тунхагла"

Уралдаан нь 2018 оны 9-р сарын 21-ээс 10-р сарын 21 хүртэл нэг сарын хугацаатай үргэлжлэх ба уралдааны ялагчийн бүтээлээр Боргио шар айргийн “Limited edition”-ийг цөөн тоотойгоор үйлдвэрлэх юм.


Дэлхий дахинд өдөрт хэчнээн брэнд үүсч, хэд нь устан алга болж байдаг бол? Аливаа брэнд нас нь уртсах тусам үнэ цэнээ улам хадгалдаг юм шиг. Алдар цуутай, урт настай бүтээгдэхүүн бүхэн гадны улсых гэвэл өрөөсгөл. 91 жилийн түүхтэй бүтээгдэхүүн дэлхийд хэр их байдаг бол? Харин манай улсад 91 настай нэгэн брэнд байдгийг та мэдэх үү?

Энэ бол Боргио. Боргио бол Монголын шар айргийн түүхийг бичсэн, загалмайлсан эцэг. Анх 1927 онд Чех анд нөхөд маань герман технологиор Боргиог төрүүлжээ. Хэрэв Боргио брэнд байгаагүй бол өөр нэг импортын шар айраг энэхүү орон зайг нөхөж, алдарших байсан биз ээ. Тиймээ, тэр “эх орноо хамгаалсан”.

Миний аав, өвөө, өвөөгийн аав ч Боргиог таашаан хүртэж, хөгжилтэйхэн яриагаа өрнүүлж байлаа. Тэр Монголын хамгийн анхны экспортын бүтээгдэхүүний нэг мөн байсан.

Шар айргийн мэргэжилтнүүд Боргиог л таашаадгийг та мэдэх үү? Учир нь яг л Герман, Чех, Белги шар айргийн үндсэн амт Боргиод байдаг юм. Тиймээ, тэр зөөлөн амт, жимсний нэмэлт гэдэггүй “шулуун, шударга, жинхэнээрээ үлдсэн” шар айраг.

Дэлхийн алдартай брэндүүдийн амжилт, үнэ цэнэ нь цаг үетэйгээ хамт хурдтай хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтийг мэдэрч, хэрэглэгчийнхээ хүсэл, шаардлагыг сонсож мэдэрч чаддагт оршдог. Боргио брэнд ч мөн өөрийн үнэ цэнээ хадгалж, савлагааныхаа дизайныг шинэчилсэн “Limited edition” гаргах гэж байгааг дуулгахад таатай байна. Боргио шар айраг өөрийн үнэ цэнээ Монгол хүн таны ур ухаанаар бүтээлгэхээр шошгоны дизайны уралдаан зарлажээ.

Уралдаан нь 2018 оны 9-р сарын 21-ээс 10-р сарын 21 хүртэл нэг сарын хугацаатай үргэлжлэх ба уралдааны ялагчийн бүтээлээр Боргио шар айргийн “Limited edition”-ийг цөөн тоотойгоор үйлдвэрлэх юм. Уралдаанд зөвхөн мэргэжлийн дизайнер гэлтгүй хүссэн хүн бүхэн оролцох боломжтой тул та бүхнийг оролцохыг урьж байна.

Уралдаантай холбоотой мэдээллийг 80005838, 88006623 утсаар болон ЭНЭ хуудаснаас авах боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Эрчүүдийн хэнд ч үнэлэгддэггүй 24 авьяас
2
8 цагийн өмнө
Сүмочид цалингаа голов
3
8 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
30
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.