Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Таканохана дэвжээгээ хааж, зодог тайлах өргөдөл гаргалаа

Бөхчүүдээ Чиганоүра дэвжээнд шилжүүлэхээр болсон.


Өчигдөр мэргэжлийн сүмогийн ертөнцийг донсолгосон нэгэн үйл явдал боллоо. Сүмогийн цөөхөн их аваргуудын нэг, одоогийн Таканохана ояката өдөр 13 цагт Сүмогийн холбоонд зодог тайлах өргөдөл гаргаад, 17 цагт хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Яагаад башёгийн дараа ийм шийдвэр гаргасан бэ гэхээр Сүмогийн холбооны захирлуудын зөвлөлөөс өнгөрсөн 7-р сард дэвжээ удирдсан ояката нарыг есдүгээр сарын 27-нд болох Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас өмнө 5 ичимон буюу галд заавал харьяалагдах тушаал гаргасан билээ. Таканохана ояката өөрөө Таканохана хэмээх галтай байсан ч 3-р сард ажлаа таслах, дэвжээнийх нь бөх доод зиндааны бөхийг зодох зэрэг хэрэг төвөг гарсаар гал нь татан буугдсан юм. Ингээд өчигдрийн байдлаар Таканохана галд байсан Ономацү, Тацүнами, Отакэ дэвжээнүүд өөр галд нэгдсэнээр ганц Таканохана л үлдсэн байна. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Таканохана ояката Сүмогийн холбоо зэрэг ТББ-уудыг хариуцдаг засгийн газрын байгууллагад гомдол гаргаж, холбоонд шалгалт хийхийг хүссэн. Энэ бүхэн нь түүнийг Сүмогийн холбоотой хонь чоно болгосон юм. 
15 наснаасаа сүмо барилдаж, ах дүү Вака, Така нэрээр сүмогийн ертөнцийг мандуулж, 22 удаа түрүүлсэн их аварга хүн ийм байдлаар сүмогийн ертөнцийг орхиж байгаад бөхийн хорхойтнууд ихэд харамсаж байгаа юм. Хэвлэлийн хурал дээр Таканохана холбооноос гарах болсон шалтгаанаа тайлбарласан.

- Хэзээ зодог тайлахаар шийдэв?

- Өнөөдөр өглөө. 
- Ажлаас гарах өргөдөл биш зодог тайлах өргөдөл байдаг нь ямар учиртай вэ?
- Энэ бол зодог тайлж байгаа хэрэг.
- Сүмогийн холбоонд хувьсгал хийх гэж олон жил оролдоод чадалгүй, ялагдлаа гэсэн үг үү?
- Янз бүрээр ойлгож болно. Хамгийн гол нь миний гарын шавь, хайж олж ирэн, өсгөн хүмүүжүүлсэн бөхчүүд маань хамгийн өрөвдөлтэй байгаа. Тэдний ирээдүй, өсөн дэвших замыг нь чадах чинээгээрээ засаж өгье гэсэн бодол. 
- Шавь нартаа хэлэх үг?
- Хэрэв тэдний багш миний бие өнөөдөр, маргааш жишээлбэл, амьсгал хураалаа гэхэд заалгасан зүйлээ үргэлжлүүлэн, дараагийн үедээ дамжуулан өгөөрэй. Энэ бол дэвжээний уламжлал бөгөөд би ч анхны Таканохана багшаас өвлөн авсан зүйл. Энэ уламжлалыг би хоолонд орж байхдаа ч, бэлтгэл дээр ч хэлдэг байсан тул шавь нар минь сайн ойлгож байгаа гэж бодож байна. 
- Дэвжээгээ та ааваасаа өвлөж авсан. Тэнгэрт одсон аавдаа юу гэж хэлэх вэ?
- Би өглөө бүр аавдаа залбирч, “биднийг асарч хамгаалаач” гэж хүсдэг. Харин одоо “Өнөөдөр бүх юм дууслаа“ гэж хэлмээр байна. 
- Яавал та оякатагийн ажлаа үргэлжлүүлэн хийх байсан бэ?
- Ичимон галд харьяалагдахгүй бол дэвжээ удирдаж болохгүй гэсэн шинэ дүрэм. Энэ дүрмээр халагдаж магадгүй шүү гэсэн яриа сонссон. Үлдмээр байвал 3-р сард холбооны талаар төрийн байгууллагад гаргасан гомдлоо худлаа, үндэслэлгүй гэж хүлээн зөвшөөр гэсэн болзол тавьж, янз бүрээр дарамталж байлаа. Миний гаргасан өргөдөл худлаа зүйл биш. Би үлдэхийн тулд худлаа хэлж чадахгүй. Хүнд байсан ч шавь нарынхаа ирээдүйг бодоод ийм шийдвэр гаргалаа. Ояката болоод 15 жил боллоо. 3 сэкиторитой, залуу бөхчүүд маань ч улам сайжирч байна. Шавиа амжилттай барилдахыг харахад үгээр илэрхийлэхийн аргагүй баяртай байдаг. 

- Шавь нар тань шийдвэрийг чинь сонсоод?
- Ихэнх нь уйлж байсан. Гэхдээ би цаашдаа ч та нарыг хамгаалж явна гэж хэлсэн. Бөхчүүдээ Чиганоүра дэвжээнд шилжүүлэхээр болсон. Чигаоноүра ояката бол манай дэвжээнд байсан, энэ бөхчүүдэд юм зааж байсан хүн. Зөвшөөрсөн байгаа. 
- Яагаад ояката нарыг заавал аль нэг галд хамааруулах болсон юм бэ?
- Энэ талаар есдүгээр сарын сүүлээр л нэг оякатагаас сонслоо. Өмнө нь цуурхал дам яриа л сонсож байсан. Албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Би “Таканохана” дэвжээндээ шавь нартайгаа байхыг хүсч байсан ч тэр нэгэн өргөдлөө худлаа зүйл гэж хүлээн зөвшөөр гэж дарамталж байлаа. Би худлаа ярьж чадахгүй. 
- Цаашдын төлөвлөгөө?
- Багаасаа сүмо бөхтэй холбоотой байсан тул сүмотой холбоотой ажил хиймээр байна. Гэрт буюу дэвжээнд байгаа дохёгоо үлдээнэ. Мэргэжлийн сүмод орох хүсэлтэй хүүхдүүдэд хичээл заах гэх мэт ажил хийх бодолтой.

Таканоханагийн хэвлэлийн хурлын дараа Сүмо бөхийн холбоо ч хэвлэлийн хурал хийлгэсэн. Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Шибатаяма ояката гарч ирсэн юм.

Тэрбээр “Холбооноос тэр өргөдөл, гомдлоо үндэсгүй зүйл бичсэн гэж хүлээн зөвшөөр гэж хэзээ ч дарамталж байгаагүй. Худлаа зүйл” гэж хэлээд Таканоханагийн зодог тайлах өргөдлийг одоо болтол хүлээн аваагүй байгаа гэдгээ хэллээ. Учир нь оякатагийн ажлыг орхиход “Халагдах өргөдөл” өгөхөөс биш “Зодог тайлах өргөдөл” өгдөггүй, хоёрдугаарт шаь нарыг нь хүлээн авахаа зөвшөөрсөн Чигоноүра оякатагийн тамга дарсан бичиг байгаагүй гэнэ. 
Үндэсний бөх сүмод гарч байгаа энэ шуугианыг өнөөдрөөс Японы парламент хэлэлцэж эхлэх нь гарцаагүй. 
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
10 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
36
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.