Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сараа ээжийнхээ гэрээслэлийг биелүүллээ

Сахагийн П.А.Ойунскийн нэрэмжит академик театрт гала концерт боллоо


Монгол улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа ОХУ-ын Сахагийн Якутск хотод ээжийнхээ гэрээслэлийг биелүүлэхээр очсон талаар бид мэдээлсэн билээ. Түүний ээж Монголын гавьяат багш, Алтан гадас одонт, Татьяна Иннокентьевна Михайлова наймдугаар сарын 4-нд тэнгэрийн оронд одсон билээ. 
Ээж нь түүнд чандрыг нь төрсөн нутаг Якутын Горный улус дүүргийн Мытах тосгонд нь оршуулах, ээжийнхээ нутгийн олонд зориулан тоглолт хийгээрэй гэж гэрээсэлсэн байна. 

Ингээд энэ сарын 24-нд Сахагийн П.А.Ойунскийн нэрэмжит академик театрт Сараагийн “Ээж ээ, та миний сэтгэл зүрхэнд үүрд байх болно” гала концерт боллоо. Энэ театрт Татьяна Иннокентьевна Михайлова гуай их дуртай байсан тул чухам энд л тоглоорой гэж захижээ. 

Үүний өмнө Сараа эгч Сарангуагийн хамт Мытах тосгонд чандрыг оршуулах ёслол хийсэн. Татьяна Иннокентьевна Эрхүүд суралцан, монгол залуутай хувь заяагаа холбож, Монголд амьдарсан ч нутгийн олон, найз нөхөд, нэг ангийнхан нь түүнийг мартаагүй. Бүгд ирж, ёслолд оролцон сэтгэлийн үгээ хэлсэн.  

Мытах тосгоноос буцаж ирээд Сараа гала конертоо хийсэн. Якутскт өмнө нь дуулж байсан ч тэр том бие даасан концерт хийж байгаагүй. 

Тоглолтын өмнө Сараа танхим дүүрсэн үзэгчдэд талархал дэвшүүлсэн.

Концерт 4 хэсэгтэй байв. 
1. Монгол ардын дуу; 2. Монгол, орос, англи, якут дуу; 3. Орчин үеийн эстрад дуу 4. Финал

Сараа өөр концертоо хөтөлсөн нь олон хүнд таалагдсан байна. Дуу болгоныхоо утгыг оросоор тайлбарлаж байсан тул үзэгчдэд бүх юм ойлгомжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
21 цагийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
2
Уржигдар
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
3
Уржигдар
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
24
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.