Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү ХОВ БАЗДАГ болохыг эрдэмтэд тогтоожээ


  |     2018-09-26 23:16   |     63696
  2018-09-26 23:16   |     63696

Аль 2009 онд хийж байсан нэгэн судалгааг одоо хүмүүс олноороо түгээн, шуугилдаад байна. Учир нь Telegraph.co.uk дээр гарч байсан уг судалгаагаар бол эрчүүд эмэгтэйчүүдээс ч илүү хов баздаг болж таарлаа. Эрчүүд дунджаар өдрийн 76 минутыг хов базаж, харилцан ярилцаж өнгөрүүлдэг нь эмэгтэйчүүдийн 52 минуттай харьцуулахад хавьгүй өндөр тоо юм.

5,000 гаруй хүнийг хамруулсан уг судалгаанд эрчүүдийн ярьдаг сэдэв болон эмэгтэйчүүдийн хов баздаг сэдвүүдийг мөн гаргажээ.

Эрчүүдийн гуравны нэг нь ажлынхаа хамт олонтой буу халахдаа үнэхээр жаргалтай байдаг бол 58 хувь нь буу халж, хов базах нь тухайн "бүлгэмийн нэг хэсэг" мэт санагдуулдаг хэмээжээ. 31 хувь нь хамтран амьдрагч, найз бүсгүйтэйгээ хов базах нь бэлгийн харилцаанаас ч илүү сайхан байдаг гэжээ.

Эрчүүдийн хов баздаг сэдвүүд:

1. Согтуу найзууд

2. Мэдээ

3. Сургуулийн хуучин найз, танилууд

4. Ажлын эмэгтэй хүмүүс

5. Ажил дээрх хамгийн хөөрхөн, халуухан эмэгтэй

6. Олон нийтийн сүлжээгээр тархсан хов жив

7. Хувийн маркетинг

8. Цалин мөнгө

9. Бэлгийн харилцаа

10. Спорт

11. Дарга

Эмэгтэйчүүдийн хов баздаг сэдвүүд:

1. Өөр эмэгтэйчүүд

2. Мэдээ

3. Үерхэл харилцааны асуудлууд

4. Бусад хүмүүсийн хайр сэтгэлийн асуудлууд

5. Бэлгийн харилцаа

6. Өөрийн болон бусдын жин нэмсэн тухай

7. Савангийн дууриуд

8. Өөр эмэгтэйн найз залуу/нөхрийн тухай

9. Хадам ээж

10. Од, олны танил хүмүүс 

Эх сурвалж: Telegraph.co.uk


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зөвхөн амархан бэртэж, гэмтдэг бүтэлгүй хүмүүсийн ойлгох 15 зовлон

15. Чи ямар нэг сорилт, тэмцээнд орж байгаа мэт санагдана. Гэхдээ одоо хүртэл бүтэлгүйтсээр байна гэдэг чинь амьд л байна гэсэн үг. Ядаж үүнд баярлах хэрэгтэй, тийм үү?

  2018-10-14 18:41