Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Манай хүргэн ОХУ-ын амбан захирагч болох уу

Амбан захирагч болох хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.


Холливудын жүжигчин Стивен Сигал 2016 онд ОХУ-ын иргэн болж, Ерөнхийлөгч В.Путин өөрийн гараар түүнд Оросын паспорт гардуулан өгсөн билээ. Өнгөрсөн сар Сигал ОХУ-ын ГХЯ-ны Орос, Америкийн хүмүүнлэгийн салбарын харилцааны тусгай төлөөлөгчөөр томилогдсон билээ. Тэрбээр эхнэр, хүүхдийн хамт сүүлийн үед Москвагийн ойролцоо Электросталь хотод амьдарч байгаа бөгөөд жилийн ихэнхийг ОХУ-д өнгөрүүлж байгаа аж.
Саяхан Сигал Владивосток хотод Ази, Номхон далайн орнуудын кино наадамд оролцож байхдаа Амбан захирагч болох хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. 

Сигал “Аавын талаас манай удмынхан энэ нутгаас гаралтай. Би Приморийн хязгаарыг судлаж, аялаж үзмээр байна. Мөн танай Амбан захирагч болмоор байна” гэж хэлжээ. 
Энэ сарын 16-нд Приморийн хязгаарт амбан захирагчийн сонгууль болж, “Единая Россия” намын Андрей Тарасенко, Коммунист намын Андрей Ищенко нар өрсөлдсөн. Сонгуулийн дараа тэд нэг нэгнээ сонгуулийн хуулийг зөрчсөн хэмээн буруутгасан юм. ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн дүнг хүчингүйд тооцож, 3 сарын дараа дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан билээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
34
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.