Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Dreamers’ Day: “You Were Never Really Here” киног заавал үзэх 10 шалтгаан

Энэ долоо хоногт жинхэнэ солиоруулах нь.


1. Найруулагч Линн Рэмси жүжигчин Хоакин Феникст галт наадам болон буун дуу холилдсон аудио файл өгч байсан ба энэ нь гол дүрийг бүтээхэд нь, гол дүрийн толгой тархин дотор юу болж байгааг бүрэн мэдрэхэд нь тус болох зорилготой байжээ.

2. Каннын кино наадмын үеэр олонд толилуулах ёстой байсан ч кино наадмаас ердөө хэдхэн хоногийн өмнө л дуусгаж явуулсан гэдэг. Найруулагч дараа нь тус хувилбарыг хараахан дуусаагүй байсан ч гэсэн явуулсан гэдгээ ярьж байжээ.

3. 2017 оны тавдугаар сарын 27-нд Каннын кино наадам дээр үзэгчдэд анх удаа хүрч дуусахад бүтэн долоон минутын турш үзэгчид босч алгаа ташсан байдаг. 

4. Линн Рэмси уг киногоороо шилдэг кино зохиол шагналыг, Хоакин Феникс шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн. 

5. Уг киног Жонатан Амесын 2013 онд гаргасан ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн. Кинон дээр гол дүрийн жүжигчин залуу резинэн бээлий, янз бүрийн хэрэгслүүдийг ашигладаг боловч жүжигчин Хоакин Феникс эдгээр зүйлийг ашиглахгүй, оруулахгүй байх нь харин ч дүрийг илүү сонирхолтой болгоно гэсэн санал тавьж, түүгээр нь хийсэн байна.

6. Хэрвээ та бүхэн Хоакин Фениксийн “I’m Still Here” киног үзэж байсан бол “You Were Never Really Here” гэх уг киноны нууртай хэсэг яг тэр киног санагдуулам болохыг мэдрэх болно. Мөн уг кинонд Хоакин сахлаа маш урт ургуулсан байдаг нь тэр кинотой мөн тун төстэй санагдуулна гээч.

7. Киног үзэж байх явцад бид яг л Жой, гол дүрийн залуугийн толгой дотор байгаа мэт санагдах болно. Дээрээс нь Хоакин Феникс танд амьсгал авах ганц ч хором өгөхгүй.

8. Бас нэгэн сонирхолтой мэдээ гэвэл Хоакин Феникс 2019 оны аравдугаар сард нээлтээ хийх “Joker” киноны гол дүрийг буюу жүжигчдийн чансааг жинхэнэ сорих хүнд хэцүү дүр болох Жокерын дүрийг бүтээж байгаа билээ. 

9. Гол дүрийн юу хийх гэж байгааг таамаглахын аргагүйн дээр, 90 минут үргэлжлэх уг нууцлаг, триллер, драм төрлийн бүтээл танд асар олон мэдрэмж, гүн сэтгэгдэл үлдээнэ гэдэгтэй санал нэг байж болно.

10. Нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхэд, энэ долоо хоногт Dreamers’ Day дээр уг кино гарах ба давхар бас нэгэн кино та бүхний хүртээл болох юм. Энэ бол Алтан Хальс холбооны гишүүн Бум-Эрдэнийн Мөнхзулын найруулан бүтээсэн “Untwined Peaks” гэх богино хэмжээний кино юм. Нийт 30 минут үргэлжлэх тус киноны тухай богино танилцуулга хүргэе. 

Хохирогч Түвшин. Ганцаараа амьдардаг. Ойрын хамаатан садан гэхээр хүн үгүй. Залуухан цагдаагийн ахмад эл Түвшингийн хэргийг мөрдөх болно. Гэрчүүд. Сэжигтнүүд. Хэн нь Түвшинг хөнөөсөн болох? Цогцос хохирогчийнх гэдэгт хэр итгэлтэй байж болох вэ? Мөрдөгч хэчнээн хүмүүсээс мэдүүлэг авсан ч тэрээр төөрч орхино. Юуг хаанаас хайхаа үл мэднэ.


Та уг хоёр сонирхолтой киног энэ бямба гарагт буюу есдүгээр сарын 29-нд 16 цагаас Их дэлгүүрийн таван давхарт байрлах iCinema кино театрт нэгэн зэрэг үзэх боломжтой. Дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоорой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
9
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.