Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Неймарын шивээсийг задлан шинжлэхүй

Бразилийн хөлбөмбөгч Неймар 30 шивээстэй.


Бразилийн хөлбөмбөгч Неймар 30 шивээстэй. Бараг ихэнхийг нь Адао Роза хэмээх мастер урлажээ. Саяхан Адао “Bleacher Report”-д ярилцлага өгөхдөө “Неймарын шивээс бол түүнийг хувь хүн талаас нь маш сайн тодорхойлдог гэж би боддог. Тэр амьдралдаа тохиолдсон хэд хэдэн чухал үйл явдлыг мөнхлөхийг хүссэн” гэж ярьж байв. Ингээд Неймарын шивээснүүдийг өөрийнх нь тайлбартайгаар задлан шинжилж үзье.

“Бөмбөгтэй хүүхэд”

Түүний зүүн хөлийн шилбэн дээр Бразилийн далбаатай малгай өмссөн, бөмбөгтэй хүүхдийн зураг бий. Хүү Бразилийн ядуу хороололд, хөлбөмбөгийн талбай дээр зогсож байна. Энэ бол Неймар багадаа зовлон үзсэн, юу мөрөөдөж, хүсч байсныг харуулсан шивээс аж. “Би бага байхдаа хөлбөмбөгийн талаар л боддог байлаа. Бурхан надад авьяас хайрласан болохоор би хүслээ биелүүлж чадсан. Би улам хичээж, ялахын төлөө зүтгэнэ” гэж Неймар ярьсан.

“Аз жаргалтай, зоригтой”

Энэ бол Неймарын талбай дээрх гол уриа. “Энэ уриа миний зоригтой тоглолт, талбай дээрх баяр баясгаланг илэрхийлдэг. Өөртөө итгэх итгэл минь намайг эрсдлээс айлгүй, гэнэтийн хууралт хийхэд тусладаг. Энэ бол агуу хөлбөмбөгч болох түлхүүр юм” Неймар

“Амьрал бол тоглоом, наргиан”

“Амьдрал чухал ч бүр хэт чухалчлахаар зүйл биш. Бүх юмыг хэт чухлаар хүлээн авч болохгүй. Учир нь хүнд амьдрал ганц удаа л олдоно. Амьдралынхаа ихэнх хэсгийг хайртай хүмүүстэйгээ хөгжилтэй өнгөрөөгөөрэй” Неймар

“IV”


Энэ ром тоо бол Неймарын гэрбүлийг харуулж байгаа юм. “Аав, ээж, дүү, би. Бид дөрвүүлээ” Неймар

“Аваргуудын лигийн цом”

2015 онд “Барселона”-д Аваргуудын лигэд түрүүлээд хийлгэсэн шивээс. Энэ шагнал түүний хувьд маш үнэ цэнтэй шагнал байлаа. “ПСЖ багтайгаа Аваргуудын лигэд түрүүлэхийг хүсч байна. Манай баг сайн баг. Энэ зорилгодоо хүрэх гэж тэмцэнэ” Неймар

Хүү Давид

Неймарын баруун гаран дээр хүү Давид Луккагийн нэр, төрсөн он, сар, өдөр бий. “Энэ шивээсийг би хүүдээ зориулсан. Төрсөнийх нь дараа шууд хийлгэж билээ” гэж 19 настайдаа эцэг болсон Неймар хэлсэн.

“Аавдаа зориулсан шивээс”

Неймарын цээжин дээр аавдаа зориулсан “Чиний хэл, бөмбөг гээд бүх зэвсэг чинь биднээс өөр хэнийх ч биш” гэсэн шивээс бий. “Энэ үгийг бид тоглолт бүрийн өмнө хэлдэг. Аавдаа хайртай, хүндэлдэг гэдгээ илэрхийлэх гэж шивүүлсэн юм” Неймар

“Бүх юм өнгөрөн одно”

“Энэ үг миний тухай олон юм өгүүлж байгаа. Чиний аз жаргалтай үе өнгөрнө, муу муухай үе ч өнгөрөн одно. Чадах чинээгээрээ энэ үеэс таашаал ав” Неймар

“Хараацай”
“Бүх юм өнгөрнө” шивээсний дээд талд алтан хараацай шувуу байгаа. “Алтан хараацай аялалаас буцан ирэхэд хамгийн сайхан улирал эхэлдэг” Неймар

“Миний түүхийн нэгэн хэсэг болооч”

Неймарын зүүн гаран дээр нударга, “Миний түүхийн нэгэн хэсэг болооч” гэсэн шивээс бий. “Надад маш сайн 3 найз бий. Бүгд ийм шивээстэй, харин үг нь л өөр. Энэ шивээс биднийг нэгтгэдэг” Неймар

“Шүтлэг”

Неймар шүтлэгтэй хүн. Тиймээс зүүн гаран дээрээ алга хавсран залбирч байгаа шивээс хийлгэсэн. 

“Хайр”

“Надад маш их таалагддаг шивээс. Аав, ээж минь ч ийм шивээстэй” Неймар

“Аав, ээж, дүү, хүүгийн зураг”

Неймарын баруун гар гэрбүлийнхэнд нь зориулагдсан. Мөрөн дээрээ дүү охин Рафаэлла, дэргэд нь ээжийн хөрөг, харин арай доод талд нь аавынхаа нүдийг шивжээ. Тэнд мөн хүүгийнх нь зураг бий. “Дүүгийнхээ интернетэд тавьсан зургийг нь шивүүлсэн. Намайг шивүүлнэ гэж тэр огт санаагүй шүү” Неймар

“Хайр хэзээ ч дуусахгүй”

“Энэ шивээсний утгыг би хүмүүст хэлэхгүй” Неймар. Жүжигчин Бруно Маркезинатай найзалж байх үедээ хийлгэжээ.

“Хайртдаа зориулсан титэм”

Зүүн гарын ядам хуруун дээрээ тэр титэм шивүүлсэн. “Энэ бол эхнэр минь болох бүсгүйд бэлтгэсэн титэм” Неймар

Рафаэлла

Дүүдээ зориулсан шивээс. Неймарын анхны шивээсийн нэг. 

“Адис”

Неймарын шүтлэгийг харуулсан бас нэгэн шивээс. “Би шүтлэгтэй гэрбүлд өссөн. Би Бурханд итгэдэг” Неймар

“Хүчтэй бай”, “Сорелла”, алмаз эрдэнэ”

Түүний зүүн мөрөн дээр хэд хэдэн шивээс байдаг. Сорелла гэдэг нь эмэгтэй дүү гэсэн үг. Неймарын дүү Рафаэлла  ч ийм шивээстэй, гэхдээ ах гэж бичсэн байдаг. 

“Shhh…”

2013 онд “Барселона”-д шилжээд Неймар тун олон үзэн ядагч, шүүмжлэгчтэй болсон. Ингээд тэр Рианнагийн Shhh… шивээсийг хийлгэсэн. “Ямар нэг асуудал тулгараад, шүүмжлүүлэх үедээ би хүмүүсийг чимээгүй болгох гэж энэ шивээсээ ашигладаг” Неймар

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
16 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
12
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.