Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

46 нас хүрсэн Гвинет Пэлтроугийн тухай 8 баримт

Тэр Достоевскийд дуртай


Есдүгээр сарын 27-нд Гвинет 46 нас хүрсэн. Төрсөн өдрийг нь тохиолдуулан түүний тухай баримтуудыг эргэн санацгаая.

Тэр чипсэнд дуртай

Эрүүл амьдралыг сурталчлагч, цагаан хоолтон Пэлтроу чипсэнд дуртай гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Барбекю амттай төмсний чипс түүний хамгийн дуртай хоол.

Тэр хувийн сэтгүүлтэй

Пэлтроу саяхан эрүүл амьдралын тухай “Goop” сэтгүүлийнхээ анхны дугаарыг гаргасан. Хавтсан дээр нь өөрөө зургаа авахуулсан. Нүцгэн, шавар шавхайнд хутгалдсан зураг. “Goop” төслийг Пэлтроу 2008 онд анх санаачилж байв.

Тэр хошин шогийн мэдрэмжтэй

Жимми Фэллонтой цуг дуулж байгаа энэ бичлэгийг үзэхэд хангалттай. 

Тэр тун сонин зүйлээр бизнес эрхэлдэг

Гвинет Пэлтроугийн Goop дэлгүүрт хэдэн арван хэнд ч хэрэггүй мэт зүйл байдаг ч маш их мөнгө түүнд авчирдаг. Жишээ нь: “Энергийн вампирийн эсрэг эм”, “Бөө удганы чулуу”, “Сансрын материалаар хийсэн наалт”, “Өгзөг чангалагч өндөг” гэх мэт нэртэй бараа байна.

Тэр тамхи татдаг

Цагаан хоолтон, йогчин, эрүүл амьдралыг эрхэмлэгч мөртлөө тэр тамхи татдаг. Гэхдээ долоо хоногт ганц удаа, хагас сайны үдэш. 

Тэр охиноо алим гэж нэрлэсэн

Пэлтроугийн охин бол Coldplay хамтлагийн дуучин Эппл (apple). “Эппл гэж хэлэхэд нэг л гоё уянгалаг санагдаад” гэж тэр тайлбарласан. Харин хүүдээ тэр Моисей гэж Библийн нэр өгсөн.

Тэр Брэд Питтэй үерхэж байсан

Тэд 1990-өөд оны дундуур уулздаг байлаа. Хоёр жил болоод салсны буруугаа Гвинет өөрөө хүлээсэн. Тэр “Би ийм харилцаанд бэлэн биш байлаа. Питт надад хэт гоёдож байв” гэж хэлсэн байдаг.

Тэр Достоевскийд дуртай

Түүний дуртай ном “Гэм, зэм”. “Би энэ номыг 17 настайдаа уншсан. Яагаад ч юм өөрийгөө Раскольников шиг гэж боддог байлаа. Алуурчин гэдэг талаас нь биш, юу сайн, юу муу гэдэг талаар өөрийн гэсэн тайлбартай хүн болохоор нь” гэж тэр ярьж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
38
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.