Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Худалдан авалт хийхэд ХАМГИЙН ихээр нөлөөлдөг савлагааны 5 төрөл

Аливаа бүтээгдэхүүнд савлагаа, өнгө төрх хамгийн чухал.


Таны уух ус, ундаа, шар айраг, кофег сонгоход хамгийн чухал нь савлагаа гэдэгтэй та санал нийлэх үү?

 

Уух хүсэл төрүүлж, цаанаа л нэг сайхан мэдрэмж бэлэглэх ид шид савлагааны дизайнд агуулагдаж байдаг. Ямар амтыг танд мэдрүүлэхийг хамгийн түрүүнд савлагаанаас харж, сэтгэл тань хэр татагдаж байгаагаас шалтгаан худалдан авах сонголтоо хийдэг.  
Савлагааны маш олон шийдэл бөгөөд www.designswan.com, www.oddee.com зэрэг сайтад санал болгосон 5 төрлийг онцлон жишээний хамт хүргэе. 

www.designswan.com сайтад дурдсанаар "Дизайны тусаар бусад бүтээгдэхүүнээс онцгойрч, хэрэглэгчдэд анхны сэтгэгдлийг хүчтэй төрүүлж чадвал худалдан авалт хийхэд ч нөлөөлөх боломжтой. Тиймээс өнгө болон загвараар тоглож, хүний нүдэнд тээргүй хэрнээ сонирхол татах дизайн сонгох нь хамгийн чухал" гэжээ. 

 

1. Шилэн савлагаа

Шилэн савлагаа хэзээд хэрэглэгчдэд итгэл төрүүлдэг. Таны уух зүйл нэвт харагддаг тул эрүүл ахуйн тал дээр итгэл төрүүлж, чамин хэрэглээг хэрэглэгчдэд санал болгодог. Хэрэглэсний дараа шилийг өөр зүйлд ч ашиглаж болно. Энгийн хэрнээ чамин савлагаанд тооцогддог.
 
 

 

2. Анхаарал татахуйц савлагаа

Хэрвээ ундаа, жүүсний тасагт очвол иймэрхүү савлагаа таны анхаарлыг татаж, бусдаас онцгойрох нь гарцаагүй. Найрлагад орсон жимсийг хаяган дээр бичихийн оронд тухайн жимсний хэлбэрт оруулсан нь хэрэглэгчдийн анхаарлыг төвөггүй татдаг байна. Мөн хүүхдийн анхаарлыг хамгийн сайн татах нь гарцаагүй.
 
 

 

3. Ухаалаг савлагаа

Аливаа зүйл нэгээс хоёр зүйлд хэрэглэгдэж болохуйц байвал ухаалаг хэрэглээ гэж нэрлэхэд буруудахгүй. Доорх жишээг харвал соруул нь давхар элсэн чихрийн сав болсон байна. 
 
 

 

4. Орчин үеийн хэв шинж агуулсан савлагаа

Савлагаа ухаалаг, хөгжилтэй, анхаарал татахуйц байхаас гадна орчин үеийн хэв загварыг шингээсэн байх учиртай. Хэрвээ нэг бүтээгдэхүүний олон нэр төрөл бол тэрхүү хэв шинжийг нэр төрөл бүрт оруулж, ямар ч хэрэглэгч хараад нэг бүтээгдэхүүн гэдийг таньдаг байх нь чухал.
 
Жишээ нь: PUNCH ундаа лийр, алим, жүрж зэрэг 5 төрөлтэйг энэхүү дизайнаас хараад мэдэх боломжтой. Ундаа бүрийн орцоор өнгөө илэрхийлж, жимсний дүрслэлийг гаднах савлагаандаа тусгаж өгсөн нь хэрэглэгч сонголтоо хурдан хийхэд нөлөөлнө. "Resto Expo 2018"-ийн үеэр шинэ савалгааны танилцуулгаа хийсэн ба орчин үеийн хэв маягийг шингээж чадсан нь бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд улам ойртуулж байна.
 
 

 

5. Дэгжин бас хөгжилтэй савлагаа

Савлагаа бүхэн энгийн байх албагүй. Зарим тохиолдолд инээд хүргэж, "өхөөрдүүлэх" тактик хэрэглэж болно. Магадгүй ийм төрлийн савлагааг хараад ямар нэг сошиал хаягтаа хэрэглэгч байршуулахыг үгүйсгэхгүй. 
 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
41
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.