Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн боллоо

Зөвлөгөөний төгсгөлд оролцогчид нэгдсэн хуралдаан хийж, зөвлөгөөнийг дүгнэсэн юм.


Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг ЗГХЭГ-аас санаачилж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа. 

Зөвлөгөөнд яам, агентлаг, нийслэл, орон нутгийн засаг, захиргааны байгууллагын удирдах түвшний 800 гаруй төрийн албан хаагч оролцсон юм. 

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах дүрэм, журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой байв. 

Эхний өдрийн нэгдсэн хуралдаан төрийн албаны шинэчлэлийн бодлого, Олон улсын сайн туршлагын талаарх илтгэлээр эхэлж, хоёр дахь өдрийн салбар хуралдаанууд төслийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Зөвлөгөөний төгсгөлд оролцогчид нэгдсэн хуралдаан хийж, зөвлөгөөнийг дүгнэсэн юм. Хуралдаанаар, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх төрийн албаны тухай хуулийг дагалдан гарах 47 дүрэм, журмын төслийг хэлэлцэн, төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлалыг боловсруулж, зөвлөгөөнд оролцогчдын саналыг тусгах, Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, УИХ-д намрын чуулганаар хэлэлцүүлэх шийдвэрийг гаргалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
1 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
3
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
18
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.