Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

17 жил Монголд зураг авсан франц зурагчин номоо гаргана

Монгол гэж ямар орон болохыг тодорхойлсон хоёр үйл явдлыг тэр сэтгүүлчдэд дурдсан байна.


Францын гэрэл зурагчин Фредерик Лагранж Нью-Йорк хотод амьдардаг. Тэрбээр манай улсад 17 жил зураг авч байна. Монголын тухай ном гаргахаар ийм удаан бэлтгэсэн ч харин ном гаргах зардал 33 мянган долларыг ердөө хоёр өдөрт олсон байна. 

Лагранж Монголын тухай анх багадаа өвөөгийнхөө ярианаас сонсжээ. Дэлхийн II дайны үеэр монгол цэргүүд намайг Германы олзноос сулласан гээд л өвөө нь ярих. Ийм эрт манай улстай танилцсан ч Лагранж Монголд 2001 онд л анх ирсэн юм. Учир нь түүнд аялах мөнгө хангалттай байсангүй. 

Баруун аймгуудаар сар хэртэй аялсан Лагранж гэртээ харихдаа дахин ирж, шонхорын ан, цаатангуудын амьдралтай танилцана гэж шийдсэн байлаа. Энэ хүсэл л одоо гаргах гэж байгаа номных нь үндэс болж өгсөн байна. Тэр манай улсын бараг бүх аймаг суманд очсон гэнэ. Бүх улирлыг үзэж, элсэн шуурганаас эхлээд -35 хэмийн хүйтэнд ч халж, хөрж үзжээ. 

Монгол гэж ямар орон болохыг тодорхойлсон хоёр үйл явдлыг тэр сэтгүүлчдэд дурдсан байна. 2004 онд цасан шуурганаар машин нь Монгол, Хятадын хилийн орчим сууж орхижээ. Харин монгол хилчид тэдэнд туслаж, заставдаа авчран, хоол ундаар дайлсан гэнэ. 

Дараа нь нэгэн удаа Лагранж хүүхэдтэй залуухан эмэгтэйн зургийг авчээ. Хэдэн жилийн дараа нөгөө айлдаа очиж, зургийг нь өгтөл ээж нь харснаа чимээгүй гараад явчихаж. Их л сэтгэлээр унасан байдалтай байж. Дараа нь нөхөр нь зургийг харснаа бас л уйлаад гараад явжээ. Орчуулагчтайгаа гайхаад ямар нэг ёс заншил зөрчиж гэж бодоод чимээгүй зогсож байтал нөхөр нь буцаж ирээд “Хүүхэд маань зураг авснаас хойш хэдэн долоо хоногийн дараа нас барсан” гэж хэлсэн байна. Энэ гэрэл зураг түүний хүүхдийн дүр үлдсэн ганц зураг болж таарчээ. “Энэ бол миний Монгол дахь хамгийн сэтгэл хөдөлсөн үе байлаа” гэж Лагранж ярьсан.

Түүний “Mongolia” ном ирэх 12 дугаар сард гарна. Монголын өнцөг булан бүрт авсан байгаль, хүн, ан амьтны нийт 185 зураг багтжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Татарстанд энэ жил Алтан Ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ
2
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
3
2018.12.07
Тэд бидний тухай | Японы КООСЭН ба “Yйлдвэрлэлийн сэргээн босголт”-ыг Монголд экспортолно
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
34
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.